АНУ-ын алдарт спортын суваг болох "ESPN"-ийн зүгээс жил бүр ахлах сургуулийн шилдэг сагсан бөмбөгчдийг тодруулдаг уламжлалтай. Үүний хүрээнд 2022 оны ахлах сургуулийн шилдэг 100 сагсан бөмбөгийн тамирчныг тодруулжээ. Энэ жагсаалтын 100 дугаар байрт гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од жагсчээ. Мөн түүнийг дөрвөн одоор үнэлсэн аж.
Тэрбээр "SF" буюу жижиг довтлогчийн байрлалдаа 29 дүгээр байрт жагсав.
Харин энэхүү 100 шилдгийн жагсаалтыг Дерек Ливели гэх Дюкийн их сургуульд элссэн тамирчин тэргүүлсэн бол түүний араас Амари Бэйли, Кейонтэ Жорж, Дарик Уайтхид, Кайл Филиповски нар удаалжээ.
Энэ жил 20 нас хүрэх Ш.Энхийн-Од нь саяхан Дейтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болсон билээ. "NCAA" буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд харьяалагддаг тус сургуулиас Костас Антетокоунмпо, Оби Топпин, Крис Жонсон, Брайан Робертс, Крис Райт зэрэг NBA-д тоглож байжээ.
Зочин 2022-01-20 213.87.146.156
** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
зочин 2022-01-20 192.82.68.10
Пялдага юмнууд хүүхдийг яагаа ч үгүй байхад нь цаасан малгай өмсгөж баллах гээд л хэл амаа билүүдээд байх шиг, одоохондоо сүржигнээд байх юм болоогүй л байна ш дээ
зочин 2022-01-20 64.119.24.235
Сайн байна, чансаагаа улам ахиулаарай, чи бол монгол залуучуудын бахархал болно, илүү илүү амжилт хүсье.
Зочин 2022-01-20 58.64.44.253
Muugui shuu… NBA oroh n oroh l bh gehdee orood daruulah bh daa
Haha 2022-01-20 66.181.161.127
Haruudaar hosh nogduulj bgaa suragtai
Самс 2022-01-20 202.126.88.205
Ийм сэтгэхүйтэй яаж хорвоог туулна даа