Ш.Энхийн-Од "ESPN"-ийн шилдэг 100 сагсан бөмбөгчийн нэгээр тодров

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Ш.Энхийн-Од "ESPN"-ийн шилдэг 100 сагсан бөмбөгчийн нэгээр тодров

Ш.Энхийн-Од "ESPN"-ийн шилдэг 100 сагсан бөмбөгчийн нэгээр тодров

АНУ-ын алдарт спортын суваг болох "ESPN"-ийн зүгээс жил бүр ахлах сургуулийн шилдэг сагсан бөмбөгчдийг тодруулдаг уламжлалтай. Үүний хүрээнд 2022 оны ахлах сургуулийн шилдэг 100 сагсан бөмбөгийн тамирчныг тодруулжээ. Энэ жагсаалтын 100 дугаар байрт гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од жагсчээ. Мөн түүнийг дөрвөн одоор үнэлсэн аж.

Тэрбээр "SF" буюу жижиг довтлогчийн байрлалдаа 29 дүгээр байрт жагсав.

Харин энэхүү 100 шилдгийн жагсаалтыг Дерек Ливели гэх Дюкийн их сургуульд элссэн тамирчин тэргүүлсэн бол түүний араас Амари Бэйли, Кейонтэ Жорж, Дарик Уайтхид, Кайл Филиповски нар удаалжээ.

Энэ жил 20 нас хүрэх Ш.Энхийн-Од нь саяхан Дейтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болсон билээ. "NCAA" буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд харьяалагддаг тус сургуулиас Костас Антетокоунмпо, Оби Топпин, Крис Жонсон, Брайан Робертс, Крис Райт зэрэг NBA-д тоглож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж