Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс ойрын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах тал дээр хэрхэн анхаарах болон ажлаа хэрхэн эхлүүлэх гэж байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр, “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний хэд хэдэн дамжлагаас чийглэгийн хэмжилтийг өчигдөр шөнө хийсэн. Шийдвэрлэх ёстой асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдвэрлэж, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхааруулсан. Сонгинохайрхан дүүрэгт байрлах баруун бүсийн “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт маргааш ажиллана. Үйлдвэрээс гадна Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлыг өнөөдөр зарлаж байгаа. Энэ хурлаар хэлэлцэх хэд хэдэн чухал асуудал бий. 2021 оны тайлан болоод бусад асуудлаар хуралдана.
Дөрөвдүгээр сарыг дуустал буюу дулаартал утааг бууруулах тал дээр арга хэмжээ авч ажиллана. Агаарын бохирдол тулгамдаж буй асуудал мөн. Тиймээс бусад асуудлыг орхигдуулахүйгээр хамгийн эхэнд агаарын бохирдол, утааг буураалахад эрчимтэй анхаарна” гэсэн юм.
Шахмал түлшний "MNS-5679" стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байгаа нь стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаа ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж БОАЖЯ-наас үзэж байна.
Түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүхий эд болон зуухны стандартыг мөн сайжруулах шаардлагатайг холбогдох албаныхан ч хэлж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн найман шугамын зургаа нь өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллаж буй. Тогтвортой ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгүүдэд хүргүүлдэг байсан бол уг горимд өөрчлөлт оруулан долоо хоног хадгалсны эцэст түгээлтэд гаргахаар шинэ технологийн картыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асаалтад өөрчлөлт гарах эсэхийг тогтоох юм байна.
Эхний ээлжийн хяналт шалгалтаар холбогдох байгууллагуудад дараах үүрэг, чиглэлийг өгчээ. Тухайлбал, шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асаалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судлах, галлагааны үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэж баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын орчны бохирдлыг багасгах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгах үүрэг өгсөн. Мөн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлэн байгуулах, ажлын хэсгийг дэд сайд Г.Түвдэндорж ахлан, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаатай шуурхай зохион байгуулах, 631 мянган автомашин хөдөлгөөн оролцож байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл судалгааг бэлтгэн, танилцуулах, нам даралтын зуухны яндангуудад тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх үүрэг, чиглэл өгч ажиллажээ.
Холбоотой мэдээ