Мишээл орчим яагаад цэвэр агаартай байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Мишээл орчим яагаад цэвэр агаартай байдаг вэ?

Цар тахлын дараах эмчилгээнд цэвэр агаарт “гарах”, уушгиа цэвэршүүлэхэд цэвэр агаарт тогтмол алхах, аль болох агаартай орчинд байхыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байгаа хэдий ч нийслэл хотод цэвэр агаартай бүсийг олоход хэцүү байна.

Та хотын хамгийн цэвэр агаартай бүсийн мэдээллийг 30 минут тутамд авахыг хүсвэл http://agaar.mn/index -с хараарай. Энэ үзүүлэлтээр тогтмол цэвэр агаартай, хэвийн төвшинд байгаа нь Мишээл орчмын бүсийг зааж байна.

Жилийн жилд, өвлийн өвөлд Утааны тухай нэг “сенсаац”-ладаг ч хамгийн тохирсон “шийдэл”-ийг олоогүй л байна.

“Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо”, “Агаарын бохирдлын эсрэг нийгэмлэг”, “Хорт утааны эсрэг ард түмний холбоо”, ”Нэг агаар” , “ Цэвэр агаар сан” гэх мэт гоё нэрийдэлтэй ч яг юуг шийдсэн бэ?

Утаа бидэнд хоруу чанараа үлдээсээр л байна. Тэгвэл бидэнд ямар шийдэл байгаа вэ?

Хөдөө амьдрах эсвэл хотын хамгийн агаарын урсгал сайтай бүсэд амьдрах хоёр л сонголт үлдэж.

ХӨДӨӨ АМЬДРАХ: 2-3 их дээд сургууль төгсөж, нийгэмтэй хөл нийлүүлэн алхах хэмжээнд туршлага хуримтлуулсан ч хөдөө очиж яаж амьдрах, юу хийх учраа олох хэцүү. Дэд бүтэц хангалттай хөгжөөгүй Монголын хөдөө уурхайд ажиллах эсвэл мал маллах хоёр л зам бий. Алийг нь ч сонгосон таны хүүхэд боловсрол муутай, амьдралын хүнд бэрхийг туулж байгаа мэт хэцүү санагдана.  Цэвэр агаар, эрүүл хүнстэй байж болох ч амьдрах орчин тав тухгүй, таны мэргэжлийн туршлага ч хэрэггүй болно. Өнөөгийн нийгэмд хөдөө амьдрах орчин, ажлын байрны хүртээмж, хүүхдүүдээ сургах таатай нөхцөл байсан бол Улаанбаатар хотруу жилд 10 000- 15 000 хүн нүүж ирэхгүй байсан болов уу.

ХОТОД ЭРҮҮЛ АГААРТАЙ БҮСИЙГ СОНГОХ:  Үүнийг ихэнхдээ хоттой ойрхон зусланд өвөлжих гэж ойлгоод байх шиг. Бас л тухгүй хэцүүхэн. Харин хот дотроо хамгийн агаарын урсгал сайтай бүсэд, “утаат агаар хамгийн хурдан замхардаг”, салхины хурд ихтэй бүс болох 19-р хороолол хавийг нэрлэж болно. Тиймээс ч энэ хэсэгт “гүүр даваад арай цэвэр агаартай” гэх яриа ч бий. Ялангуяа Мишээл орчмын бүсийг мэргэжилтнүүд нэрлэдэг. Урдаа голын бүстэй, хойноосоо салхины урсгал сайтай, шулуун замын бүтэцтэй энэ орчинд гэр хорооллын бүс ойрын 4.8 км зайд байхгүй бөгөөд хотод гэр хорооллоосоо арай алслагдсан хэсэг болж байгаа юм. Хорт утаа өөрөө хөдөлгөөнд оршдог бөгөөд голын сайр /голын голидрол/ даган нүүдэг. Хойноосоо Сэлбэ гол даган утаа цэвэршдэг ч өндөр барилгын дунд ирээд агаарын солилцоо авдаггүй “зогсонги” байдалд шилждэг. Энэ нь Туул голын хөндийгөөр зөөгдөн шилжинэ. Гол дагаад цэвэр агаар арай илүү байх нь.

УТААНЫ ХӨДӨЛГӨӨН “НҮҮДЭЛ” ХЭРХЭН ЯВДАГ ВЭ? 

Агаар байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь нэг хэсэг орчны асуудал биш юм. Агаарыг бохирдуулагч элдэв төрлийн хий, хатуу хольцууд хүний үйл ажиллагаа (Үйлдвэр түлшний шаталт гэх мэт)-наас үүсэхээс гадна байгалийн замаар үүснэ. Агаар дахь хий байнгын эргэлтэд оршиж, үүнд нь ургамал амьтан, ус хөрс, хүний үйл ажиллагаа бүгд оролцоно. Эдгээр замаар агаарт шууд ялгаран орох бохирдуулагчийг анхдагч гэнэ.

Дэлхийн агаарын чанарын үзүүлэлт:

Бид агаарт байх хорт утаанаас салхины аясаар л салж байна. Үүнийг шийдэх, цэвэр агаартай болох боломж бидэнд бий. Жилийн 11,12,1-р сарууд нь салхины хамгийн тогтуун үе. Хар усан тохойгоос Сонгино уул хүртлэх Туул голын голдиролын дагуух бага өндрийг хамарсан судал салхины урсгал гардагийг Улаанбаатарчууд агаарын цэлмэг бүс гэж нэрэлдэг. Энэ судал салхи газрын гадаргуугийн хамгийн доод төвшинд явагддаг тул инверсийн давхаргад нөлөөлж чаддаггүй байна.

ХОРТ УТААНЫ ХОРУУ ЧАНАР ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН ХОР УЧРУУЛЖ БАЙНА

Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшнийг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулах нөлөөтэй байдгийг эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна.

ХОТЫН ХАМГИЙН АГААР СЭЛГЭЛТТЭЙ БҮС ГЭДЭГ НЬ:

Геологийн бүтцийн хувьд Улаанбаатар хот “Аяган” хэлбэртэй. Дунд нь орших нийслэлчүүд өвлийн тэсгэм хүйтнийг нүүрс түлж “давдаг”. Нийт утааны 80 орчим хувьд гэр хорооллын тодотголтой, нүүрс түлж байгаа айлууд эзэлдэг. Энэ нь тэдний буруу биш. Уг нь байгалийнхаа жамаар дулаан утаа буюу яндангаас гарах утаа дээш дэгдэж агаарт сарних ёстой. Уулынхаа хүйтэн агаартай солигдож агаарын солилцолд орж “агаар сэлгэгдэх” учиртай. Гэтэл газрын гадаргаас дээш хөөрсөн дулаан агаар Дэлхийн агаар мандлын доод давхаргад очоод, эзлэхүүнээ тэлж температур нь буурдаг. Энэ бол ерөнхий зүй тогтол. Гэвч дээшээ хөөрсөн дулаан агаар зарим тохиолдолд өндөрт хөөрөх тусам температур нь нэмэгдэх явдал тохиолдоно. Ялангуяа эсрэг циклоны үед газрын гадаргын хотгор, гүдгэрийн зөрүүтэй байршилд ийм үзэгдэл багагүй тохиолдоно. Үүнийг агаар мандлын инверсийн үзэгдэл гэж нэрлэнэ. Дөрвөн уулын дунд оршдог Улаанбаатар хотод өвлийн улиралд энэ үзэгдэл байнга шахам болдог юм.

ОДООГИЙН “БОХИР” АГААРЫН БҮТЭЦ:

Бохирдлын эх үүсгэвэрээс утааны хоруу чанар шалтгаалж байна. Гэр хороололын бүсэд тоосонцор, хүхэр голлож бохирдуулдаг бол авто зам орчимд NО2, үйлдвэрийн бүсэд тоосонцор голлон бохирдлуулж байна. Энэ нь харилцан адилгүй. Мөн тухайн цагт яг ийм байдаг эсвэл яг ийм байна гэсэн нэгдсэн ойлголт байхгүй.

Өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаар мандалд бор шаргал өнгөтэй болдог. Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

 ЦААШИД АГААРЫН БОХИРДЛООС САЛАХ АРГА ЮУ ВЭ?

Энэ асуудал нийслэлийн иргэн бүрд хамаатай. Сайжруулсан шахмал түлш нэг үеийг бодвол агаарын бохирдол, хорт утааг багасгасан ч өвлийн улирлын төгс шийдэл биш. Бид цаашид улам сайжруулах, утааг багасгах шинэ гарцыг тогтмол “эрэлхийлж” байх шаардлагатай.

Нэгдүгээрт: Хатуу түлш түлж байгаа айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах хэрэгтэй. Энэ нь хамгийн энгийн боломжтой ажил. Дулаалга сайн байх нь дулаан алдалтыг багасгаж галлагааг холдуулах давуу талтай.

Хоёрдугаарт: Цахилгаанаар халах шийдэл байж болох ч өнөөдрийн төвшинд цахилгааны шийдэл, хүчин чадал тийм ч хангалттай биш болов уу. Нөгөөтээгүүр айл өрхүүд хувийн сууц, байшингаа мэргэжлийн цахилгааны компани, хувь хүнээр хийлгэдэггүй нь гал гарах, шатах эрсдэлийг дагуулж байна.

Гуравдугаарт: Уламжлалт Монгол гэрийг инновоцижуулж шинэ төвшний дулаалгын шатанд хүргэх нь мөн л галлагааг холдуулах, багасгах давуу талтай. Гэхдээ яг амьдрал дээр ийм “төгс” шийдэл байхгүй байна.

Дашрамд дурдахад: Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай хэсэг болох Хан-Уул дүүргийн 20-р хороо МИШЭЭЛ СИТИ орчмын агаарын чанарын үзүүлэлт ХЭВИЙН төвшинд тогтмол байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж