900 ажилтнаа нэг дор халсан босс ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

900 ажилтнаа нэг дор халсан босс ажилдаа оржээ

900 ажилтнаа нэг дор халсан босс ажилдаа оржээ

Ипотекийн зээл цахимаар олгодог АНУ-ын “Better.com” компанийн захирал арванхоёрдугаар сард “Zoom” хурлын үеэр 900 ажилтнаа халжээ. Тухайн үед ноён Гарг мэдрэмжгүй үйлдэлдээ уучлал гуйсан ч, ажлын байрыг цомхотгох зайлшгүй шаардлагатай байна гэж байв. Энэ асуудлаасаа болж олны шүүмжлэлд өртөөд байсан тэрбээр хэсэг хугацаанд ажлаасаа завсарлаад эргэн оржээ.

900 ажилтан нь тэдний компанийн нийт ажилтнуудын 15 хувь юм. Тухайн үед “Zoom” хуралд оролцож байсан ажилтнууддаа хандаж тэрбээр “Хэрвээ та энэ хуралд сууж байгаа бол азгүй юм. Таны энэ компанид ажиллах хугацаа үүгээр дуусч байна” гэж хэлжээ. Энэ үгийг хэлсэн бичлэг нь цахим сүлжээгээр тарж, хатуу, аймшигтай шийдвэрийнхээ төлөө олон хүнээс шүүмжлэл дагуулсан.

Түүний удирдлагын арга барил урьд нь ч шүүмжлэлд өртөж байжээ. “Forbes” сэтгүүл түүний ажилтнууддаа илгээж байсан зурвасыг онцолж байжээ. Уг зурваст “Та нар хэтэрхий удаан байна. Яг л бөөн далайн гахайнууд шиг байх юм. Больж үз. Яг одоо боль. Та нараас бүр иччихлээ” гэсэн байжээ.

Олон ажилтнаа халснаас үүдэлтэйгээр “Better.com” компани нь байгууллагын соёлын сургалт явуулахаар төлөвлөж буй аж. Мөн зургаан сарын дараа компанийн соёлд дүн шинжилгээ дахин хийхээр болжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж