Сербийн теннисчин Новак Жокович эхнэрийнхээ хамтаар Данийн биологийн компанийн 80 хувийн хувьцааг эзэмшдэг тухай эх сурвалж мэдээлжээ. “QuantBioRes” компани нь өдгөө цар тахлын вирусийг эмчлэх эмчилгээг хөгжүүлэхээр ажиллаж буй аж. Жокович 40.8 хувийн хувьцаа эзэмшдэг бол эхнэр нь 39.2 хувийн хувьцаатай. Тус компани нь Covid-19-ийн эсрэг вакцин гарган авахаас илүү үр дүнтэй эмчилгээг олоход анхаарч байгаа аж.
Дэлхийн алдартай теннисчин Жокович өнгөрсөн хугацаанд 150 сая ам.долларын орлого олсон байна. Тэрбээр өнгөрсөн 2020 оны зургадугаар сард буюу дэлхий дахинаа цар тахлын халдвар тархсаны дараа тус компанид хөрөнгө оруулж, хувьцааг нь худалдан авсан аж.
Жокович вакцинжуулалттай холбоотой маргаанаас үүдэн Австрали улсаас “хөөгдсөн” юм. Өдгөө 34 настай Жокович Австралид ирэхдээ вакцин тариулаагүй байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард өвдөөд эдгэсэн гэх баримтаа үзүүлсэн аж. Гэвч энэ нь маргаан дагуулж, түүнийг Австрали улсаас албадан гаргасан нь серби хүн болохоор ялгаварласан гэж эсэргүүцжээ.
ЭХ СУРВАЛЖ: RT
Зочин 2022-01-20 213.87.146.156
***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-20 202.21.108.52
12 sard ovdson gesen bichig ni khuuramch baikh magadlaltai, mon Australia ulsiin talaar sorog medeelel ikh khiisen bolokhoor shuukhees visa-iig ni khuchingui bolgoj khooson. Odoo tsaashlaad 3 jil Australia uls ruu orokh erkhiig khaakh talaar yarigdaj baigaa.
12 saraas khoish kheden udaa shinjilgee ogson gej barimt burduulsen khirnee 12 sariin ekheer Covid eyereg garsan gesen bichig ni serial dugaaraaraa khamgiin suuliinkh khirnee ognoo ni zorood baisan.
тэнэглэл 2022-01-20 202.131.239.166
Энэ үнэхээр хачин муу хүн байна билээ дээ. Иймээрхүү этгээдүүдийг ингээд албадан гаргаж чадаж байгаа нь тухайн улс шударга, зарчимч, ард иргэдээ хайрладаг гэдгийг л харуулж байгаа юм.