Вакцин тариулаагүй Жокович эмийн компанид хувьцаатай

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Вакцин тариулаагүй Жокович эмийн компанид хувьцаатай

Вакцин тариулаагүй Жокович эмийн компанид хувьцаатай

Сербийн теннисчин Новак Жокович эхнэрийнхээ хамтаар Данийн биологийн компанийн 80 хувийн хувьцааг эзэмшдэг тухай эх сурвалж мэдээлжээ.  “QuantBioRes” компани нь өдгөө цар тахлын вирусийг эмчлэх эмчилгээг хөгжүүлэхээр ажиллаж буй аж. Жокович 40.8 хувийн хувьцаа эзэмшдэг бол эхнэр нь 39.2 хувийн хувьцаатай. Тус компани нь Covid-19-ийн эсрэг вакцин гарган авахаас илүү үр дүнтэй эмчилгээг олоход анхаарч байгаа аж.

Дэлхийн алдартай теннисчин Жокович өнгөрсөн хугацаанд 150 сая ам.долларын орлого олсон байна. Тэрбээр өнгөрсөн 2020 оны зургадугаар сард буюу дэлхий дахинаа цар тахлын халдвар тархсаны дараа тус компанид хөрөнгө оруулж, хувьцааг нь худалдан авсан аж.

Жокович вакцинжуулалттай холбоотой маргаанаас үүдэн Австрали улсаас “хөөгдсөн” юм. Өдгөө 34 настай Жокович Австралид ирэхдээ вакцин тариулаагүй байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард өвдөөд эдгэсэн гэх баримтаа үзүүлсэн аж. Гэвч энэ нь маргаан дагуулж, түүнийг Австрали улсаас албадан гаргасан нь серби хүн болохоор ялгаварласан гэж эсэргүүцжээ.

ЭХ СУРВАЛЖ: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж