Марвелын жүжигчин Гаспар Ульель таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Марвелын жүжигчин Гаспар Ульель таалал төгсчээ

Марвелын жүжигчин Гаспар Ульель таалал төгсчээ

Марвел кино компанийн удахгүй цацагдах “Moon Knight” цувралд дүр бүтээсэн Франц жүжигчин Гаспар Ульель Альпийн нуруунд цанаар гулгаж яваад осолдож, 37 насандаа таалал төгсчээ. Тэрээр өнгөрөгч Мягмар гаригт Савои мужийн Ла Розье цанын баазаар үйлчлүүлж байх үеэрээ өөр нэгэн цаначинтай мөргөлдөж, тархиндаа хүнд бэртэл авсан аж. Түүнийг нисдэг тэргээр Гренобль хотын эмнэлэгт хүргэсэн ч хожимджээ.

Ульель Францын өнөө цагийн алдартай жүжигчдийн нэг байсан бөгөөд 12 настайгаасаа кино урлагт хөл тавьж, “Une Femme En Blanc”, “Brotherhood of the Wolf”, “Hannibal Rising”, “Saint Laurent”, “A Very Long Engagement” зэрэг шилдэг дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлжээ.

Их Британийн кино найруулагч, Гаспарт Ульельтэй “Hannibal Rising” кинонд хамтран ажилласан Петр Уэббер өөрийн твиттер хуудаснаа “Гаспар Ульелийг цэл залуугаараа цанын осолд орж, таалал төгссөн талаар сонсоод цочирдож мөн гашуудлаа. Түүнтэй хамт “Hannibal Rising” кинонд хамтран ажиллаж, олон гайхалтай дурсамжийг бүтээжээ. Тайван нойрс, хүндэт найз минь” гэжээ.

Марвелын цоо шинэ супер баатрын цуврал болох “Moon Knight” ирэх гуравдугаар сарын 30-ны өдөр эхний ангиа цацна. Гаспар Ульель энэхүү цувралд Антон Могарт хэмээх музей, галерейн хулгайчийн дүрд тоглосон байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж