Ц.Пүрэвхүү ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Ц.Пүрэвхүү ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Ц.Пүрэвхүү ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Тэрбээр өмнө нь “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан юм. 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон юм.
Цэрэндоржийн Пүрэвхүү:

Тэрбээр  1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.

  • 2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
  • 2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
  • 2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
  • 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
  • 2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж