Д.Монголхүүг хорих ангиас авч явсан эсэхийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Д.Монголхүүг хорих ангиас авч явсан эсэхийг шүүнэ

Д.Монголхүүг хорих ангиас авч явсан эсэхийг шүүнэ
Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг шаардаж буй "Nodoublestandart" хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын зургаан хүн цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, хүч хэрэглэн хүн оргуулсан гэх шүүх хурал өнөөдөр /2022.01.20/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болно. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 5-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж, шүүх хурлын товыг зарласан юм. Тэднийг гурван жил хүртэл хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутгаад байгаа юм.
Энэ талаар иргэн Э.Одбаяр өмнө нь мэдээлэхдээ "ЦЕГ-ын дарга Ж.Болд "Э.Одбаяр нарын хүмүүс иргэн Д.Монголхүүг 461 дүгээр ангиас "өргөж" авч явсан" гэж хэлсэн. Тэрийг нь гэрчлэх хорих ангийн үүдний хүлээн авах заалны хяналтын камерын нийт есөн бичлэг байсан. Гэтэл хэргийн нотлох баримтаас нэг ширхэг CD алга болчихлоо. Үлдсэн CD-ний бичлэгүүдэд дутуу хагас, бараг хоосон шахуу, ач холбогдолгүй бичлэг байна. Бид хэдий хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа ч өөрсдийнхөө гэм буруугүйг нотлох баримтыг тэгш эрхтэйгээр хангуулах хуулийн заалттай. Гэтэл хуулийн байгууллагаас зөвхөн нэг талыг баримталж, биднийг буруутай гэж харуулсан хэсгийг нотлох баримтаар оруулж байна. Бичлэгийн зарим хэсгийг цаасан дээр хэвлээд гаргасан байна лээ. Алга болсон CD дотор Д.Монголхүүг хэн хорих ангиас авч явсан бэ, түүнийг өргөж авч гарсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой харуулсан юм.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, шүүх хурлын нотлох баримт бүрэн байна уу, шүүх хуралд ороход бэлэн үү гэдгийг хэлэлцсэн. Бидний зүгээс энэ асуудлыг судалж, алга болсон хавсралтуудыг мөрдөн байцаах ажлын хэсгээс гаргуулах санал тавьсан. Мөн 461 дүгээр хорих ангийн үүдэнд ажиллаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилтан албан хаагчдын ажлын тэмдэглэлээ дарга нартаа юу гэж танилцуулсан гэх мэт асуудлуудаа тодорхой болгож, шаардлагатай бол гэрчээр оролцох хүмүүсээ нэмж, хоёр талын байр суурийг тэнцвэртэй болгох санал тавьсан. Гэтэл шүүхийн байгууллагаас 2022 оны нэгдүгээр 20-ны өдөр 08.30 цагт шууд гэм буруутай эсэх шүүх хурлаараа энэ асуудлыг хэлэлцэхээр шүүх хурлын товыг зарлачихсан" гэж хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж