Идэр ес эхэлж, хүйтэн жавар тачигнасан Монголын хөдөө анир гүмхэн хийгээд амар амгалан. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд өнтэй сайхан өвөл иржээ. Саяхан хип хопын од байсан, саяхан л алдаж онож, аавын хаалга татаж явсан тэрбээр урлагийн шуугиант ертөнц, Улаанбаатарын уур уцаартай амьдралыг орхиод хөдөө мал маллахаар нэг л өдөр Сэлэнгийн Хүдэрийг зорьсон байна. Харин одоо Баавар хэдийнэ хөдөөний хүн болж.

Тэднийх сумын төвөөс 35 км зайд өвөлжиж байна. Сумын төвөөс биднийг тоссон тэрбээр дэлгүүр орж, эхнэрийнхээ захиасыг аваад хөдөллөө. Өвөлжөө хүрэх замдаа түүнтэй малчин болсон тухай хэсэг хөөрөлдсөн юм.
-Хүдэрт өнтэй сайхан өвөл болж байна. Мал сүрэг тарган тавтай юу?
-Тавлаг сайхан. Гэр бүлээрээ хөдөө мал дээр гараад хоёр дахь өвлөө үзэж байна. Би 2019 онд Өмнөд Солонгост эмчилгээ хийлгэж, эх орондоо ирээд тав хонож байтал хил хаагдсан. Тэгээд эхнэртэйгээ ярилцаад хөдөө гарахаар шийдсэн юм. Манай хадмууд Хүдэр суманд мал малладаг.
-Гэнэт яагаад урлагаа орхиод хөдөөг зорив оо?
Тэрнээс гадна хөдөө гарахад нөлөөлсөн нэг зүйл нь фэйсбүүк үзэж суутал Канад улсын иргэн Жереми Булганы Хутаг-Өндөрт үхрийн фермер ажиллуулдаг юм байна. Тэрийг хараад “Гадаадын иргэн мал маллаж болоод байхад би яагаад болдоггүй юм” гэж дотроо бодсон. Тэгээд зориглоод малчин болсон доо. Эхнэр бид хоёр багаасаа л өвөө, эмээ дээрээ хонь хариулж өссөн хүмүүс. Тийм болохоор нэг их хүндрэл бэрхшээл тулгараагүй. Бас туслах малчинтай. Нутгийн дүү маань бидэнд тусалдаг юм. Мундаг залуу малчин бий.
-Малчин болно гэхэд ойр дотныхон нь гайхсан уу?
-Анх бид хоёрыг мал аваад, хөдөө амьдарна гэхэд ах дүү, найз нөхөд маань соёлтойгоор “Энэ хоёр чадахгүй дээ” гэж басч байсан. Бид хоёр чадна гэдгээ харуулахаар бусдын адил хичээж байна даа. Хөдөө өглөөнөөс авхуулаад унтах хүртлээ ямар ч завгүй. Бүх ажил цаг нартай. Сайхан л амьдарч байна.

-Одоо мянгат малчин болохын төлөө зүтгэж дээ?
-Тэгнэ дээ. /Инээв/ Манай урлагийнхан чинь ихэнх нь малтай. Харин өөрөө малаа малладаг нь цөөн байх.
-Хүдэр сумын байгаль үнэхээр сайхан юм.
-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумыг Монголын Швейцарь гэж ярьдаг юм билээ. Биднийг ийм сайхан хангай маш сайхан хүлээж авсан. Манайх сумын төвөөсөө 35 км зайд, хилийн зааг Хаза гэдэг газар өвөлжинө. Сумын төвөөсөө зүүн урагшаа 20 орчим км зайтай Уялга гээд манайх зусна. Хүдэр сум тэр чигээрээ газар тариалангийн бүс нутаг. Газар тариалангийн олон компани тариалан эрхэлдэг.
“WELCOME TO БААВАРЫНХ”

Ийн яриа өрнүүлж, ой дундуур цаг орчим давхисаар өвөлжөөнд нь ирлээ. Өвөлжөө хүрэх зам арай татуу ч яггүй, цас ихтэй өвөл хэр баргийн машин явахааргүй аж. Уулын энгэрт цэмцийтэл барьсан гурван гэрийн баруун талынх Бааварынх. Хэдэн нялх тугалаа хашаалж, өвс тавьж өгчээ. Цагаан саарал ой дээрээс сүглийх нь сүрдмээр.
Гэрийн эзэн “Ноднин зун манайх 100 орчим зочин хүлээж авсан. Заримынх нь ажил амжихгүй ирж чадаагүй. Манайх хэнийг ч хүлээж авахад үүд хаалга маань нээлттэй, “Welcome to Бааварынх” хэмээн гэртээ орохыг урив.
Зургаан ханатай, уянгын цоохор гэрт орлоо, гэрийн эзэгтэй аагтай шаргал цай чанасаар өмнөөс угтав. Бааварынх таван хүүхэдтэй. Хоёр охин, гурван хүүтэй. Ой гарантай Энххишиг охиныг гэрийн “босс” гэж аав, ээж нь өхөөрдөнө. Бага охин Хишигээ холоос ирсэн зочдоос гирэвшингүй, хэсэг гайхан зогсов. Хосууд арван жилийн сурагч байхдаа танилцаж, 2001 онд гэр бүл болжээ.
Том охин нь 21 настай, энэ жил оюутан болсон гэнэ. Оюутан охин болон есдүгээр ангийн сурагч хүү нь хичээл сургуультай учраас хотод амьдардаг. Гурван бага нь малчны хотондоо, аав, ээждээ эрхлэн тоглоно. Б.Энхтөр хүү хураасан бууцан дээр зогсоод "Come on baby" хэмээн хэвлүүлэх дуулж, нялх тугалнуудтай тоглох нь өхөөрдөм.

“Сайн явж ирэв үү. Замдаа ядрав уу” хэмээн сүүтэй цай аягалж угтсан бүсгүйг Б.Золжаргал гэдэг. Тэд ханилаад 21 жил болж байгаа гэнэ. Мөн л хотод төрж, өссөн тэрбээр “Бид хоёр өмнө нь хөгшрөхөөрөө мал дээр гарна гэж ярьдаг байсан. Анх бүх зүйл сонин харагдаад, нүдэнд дасч өгөхгүй, үхрээ саах гэхээр ялгаж мэдэхгүй, их л хөглөсөн. Одоо бол малаа зүслэнэ. Үхэр малаа саагаад, хөдөөний айлын эзэгтэйн бүх ажлыг хийж байна” гэв.
Дэргэд суусан хань нь “Малын тоо хэлдэггүй гэдэг. Хэдэн мал маань сайхан өсч байна. Манайх ноднин нэг ч төлийн гарзгүй онд мэнд орсон. Маш сайхан мэдрэмж байдаг юм билээ. Энэ жил арванхоёрдугаар сарын 28-нд эхний төлөө авлаа. Зарим үхрүүд маань удахгүй тугаллана” хэмээн хийсэн ажлаараа бахдан ярив. Анх хөдөө ирээд “Манай нэг үхэр төрөөд” гэж явснаа бодвол ч одоо туршлагатай малчин болсон тухайгаа ярьж гэр дүүрэн инээдэм болцгоолоо.
Тэд хааяа Улаанбаатар хот орно. Хотын дуу чимээ, түгжрэл, утаа, гэж ярилтгүй. Урьд нь хотод амьдарч байгаагүй юм шиг төвөгшөөдөг болсон тухайгаа дуу нэгтэй хэлж байв.
“БИ МОНГОЛЫН ХИП ХОПЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ХЭВЭЭРЭЭ БАЙГАА”

Дуучин Бааварын хувьд сүүлийн жилүүдэд урлагаасаа нэлээд хөндийрчээ. “Цар тахал гээд урлагийн янз бүрийн арга хэмжээ, тоглолт хориглочихсон. Би чинь бас продюсер хүн. Хамтлаг дуучдын тоглолтыг их зохион байгуулдаг байсан" тухайгаа дурсав.
Түүний хүүхэд нас Улаанбаатар хотын нэгдүгээр хороололд өнгөрчээ. Багаасаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан аж. 1999 онд “Дижитал” хамтлагаа байгуулж, 2009 он хүртэл хамтлагаараа уран бүтээл хийжээ.
-Та урлагтаа эргэж ирэх үү?
-Мэдэхгүй байна, ер нь бол урлагт эргэж орох бодол алга.
“Дижитал”-ынхантайгаа холбоотой байгаа юу?
-Ойрд хамтлагийнхантайгаа уулзаагүй. Сүүлд Эрка маань шинэ дуу гаргаж, хит болж байгаа сурагтай. Сүүлийн үеийн хип хопчид мундаг байна гээд байсан. Манай Эрка шиг нэг дуу гаргаад хит болгож чадаж байгаа юм. Хамтлаг маань 2007 онд “Анддаа” тоглолтоо “UB Place” концертын их танхимд хоёр хоног хийж, тухайн тоглолт зардлаа нөхөж чадалгүй “шатсан” юм. Тэгсэн түрээсийн мөнгө нэхэгдээд, би машинаа барьцаанд тавьсан. Тоглолтын дараа бүжигчид, хөгжим техникийн уран бүтээлчид мөнгөө нэхсэн чинь би ганцаараа үлдсэн. Тэр цагаас хойш хамтлагийнхнаасаа хөндийрсөн. Тэгээд 2007 ондоо зохиолын дуучдын хамтарсан “Ирж яваа цаг” тоглолтыг зохион байгуулж, өрнөөс гарч байлаа.
-Монголын хип хопын холбооны тэргүүн хэвээрээ биз дээ?
-Би холбооны тэргүүн хэвээрээ байгаа. Холбооны үүсгэн байгуулагч тэргүүн нь байна гэж дүрэмдээ заачихсан байдаг. Би энэ холбоог анх үүсгэн байгуулсан. Сүүлийн үед хип хопын холбоо руу ганц нэг нөхдүүд дайрч, “Холбоогоо өгчих. Ингэе тэгье” гэж яриад л байна. Хүний барьсан гэрийг булааж болохгүй биз дээ. Би хамаг амьдралаа зориулж Монголын хип хоп урлагийг ямар хэмжээнд болгосныг хүмүүс мэдэж байгаа байх.
-Баавар нэрийг хэн өгсөн юм бэ?
-Миний Баавар нэрийг анх “MR.Dogs” хамтлагийн Хойлогоо /Ц.Хойлогдорж/ өгсөн. Бид бага ангийн хоёр. Бага ангийн хөвгүүд хоорондоо зодолдож, ангийнхаа нэг хоёрдугаар атаманыг үзэж байгаад “Та нар бөөнөөрөө нийлж, битгий бааварлаад байгаарай” гэсэн чинь Хойлогоо “Өө муу Баавар” гээд дууддаг болсон. Тэгж анх 1988 онд нэгдүгээр хороололд Баавар нэртэй болж байлаа. Хүмүүс овог нэрнээс минь илүү Баавар гэж дууддаг.
“ХӨДӨӨНИЙ АМЬДРАЛ ДЭНДҮҮ САЙХАН БАС СОНИРХОЛТОЙ”

Баавар, Б.Золжаргал хоёрын мөрөөдөл дөнгөж эхэлж байна. Тэд алс хязгаар нутагт тохь тухтай орчныг бүрдүүлж, олон ажил хийх зорилготой. Орчин цагийн малчин айлд зурагт, ус буцалгагч, хөлдөөгч, хөгжим, будаа агшаагч, угаалгын машин гээд хотын айлаас дутах зүйл алга. Гэрийнхээ гадна морь, машин, мотоцикл сойгоостой. Эднийх хилийн зааг дээр учраас гар утасны орос сим ашиглаж, фэйсбүүкээс цаг үеийн мэдээллээ авдаг гэнэ.
Баавар “Бид одоохондоо монгол гэртээ амьдарч байна. Цаашдаа малчидтайгаа хамтран өвөлжөөндөө саун барина. Мөн сум орон нутгийнхаа удирдлагуудтай ярилцаж байгаад эрчимжсэн мал аж ахуй руу орох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйтайгаа хослуулахаар судалж байна. Залуустаа хандаж хэлэхэд ид хийж бүтээдэг насан дээрээ орон нутагт амьдаръя гэж уриалъя. Хамгийн сайхан амьдрал хөдөө байна” хэмээн мөрөөдлөөсөө хуваалцав.

Гэргий нь түүний ярианд хүч нэмж “Бид хоёр гэрт өвөлжих нь битгий хэл амьдарч үзээгүй хүмүүс шүү дээ. Бүх зүйл нь бэлэн амьдрал утгагүй. Өмнө нь битүү дөрвөн хананы дунд яаж амьдарч байсан юм бол гэж боддог. Хөдөөний амьдрал бас сонирхолтой. Хүнээс маш их хөдөлмөр,хичээл зүтгэл шаарддаг юм байна” хэмээн инээмсэглэв. Ийн ярих зуур гэрийн эзэн үхэр малаа хашихаар гарч, гэрийн эзэгтэй тогоо дүүрэн бууз жигнэлээ.
“АЛДСАН АЛДААГАА ДАВТДАГ ХҮН БОЛ ХАМГИЙН ТЭНЭГ ХҮН”

“Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна” гэдэг. Тэрбээр амьдралдаа алдаж оносон ч дахин тэр алдаагаа давтахгүйн тулд хичээж яваагаа нуусангүй. “Би амьдралдаа маш том алдсан. Хар тамхи хүний амьдралд хэзээ ч байж болохгүйг ойлгосон. Алдаагаа давтдаг хүн бол хамгийн тэнэг хүн. Тэгэхээр залуус энэ муухай зүйлээс хол байх хэрэгтэй”-г чин сэтгэлээсээ захисан юм.
Орон нутагт архидалт газар авч, залуусыг “залгиж” байгааг тэр анзаарч, сэтгэл эмзэглэж явдаг гэнэ. Эхнэр М.Золжаргал нь “Гэр бүл уучлал, тэвчээр, хүндлэл, хариуцлага дээр тогтдог. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай, бие биеэ хүндэлж, уучилж чаддаг байх юм бол амьдрал бүтэн үлддэг гэдгийг өөрийнхөө амьдралаас мэдэрлээ. Хань минь алдаж оносон байж болно. Гэхдээ эргээд харахад бид хоёр амьдралаа бүтэн аваад үлдчихсэн, үр хүүхэд маань эрүүл, өнөр өтгөн, тайван сайхан амьдарч байна” гэв.
“Хань минь маш цайлган зантай, хүнд их тусалдаг, зорьсон ажлаа яаж ийгээд бүтээдэг дайчин зантай хүн. Үр хүүхэд гэр бүлээ авч явахаас гадна гурван хүний гэр бүлийн арыг даадаг. Эр хүний ноён нуруу сайтай хүн дээ” хэмээн бүсгүй ханийгаа магтав.
-Солонгос улсад биеэ эмчлүүлсэн гэсэн. Одоо бие нь дажгүй юу?
-Миний биеийн нуруу, хоёр гар гээд 70 хувь нь түлэгдсэн. Тиймээс Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн. Одоо ахиад үзүүлэх шаардлагатай байгаа. Цар тахал гээд хил гааль хаалттай байна. Бие маань одоо дажгүй ээ. Өвдөж, зовж байна гэвэл өвдөөд л байна. Аль болох зовлонгоо тоочихгүй, ийм сайхан эрүүл агаар, хөдөө нутагт сайхан байна.
-Хүн амьдралд алдаж оноход найз нөхдийн чанар танигддаг гэдэг. Эргээд харахад тийм хүн хэр олон байна вэ?
-Намайг хазгай гишгэхэд маш олон хүн зангаа таниулсан. Тэдний ч буруу гэж юу байх вэ. Угаас хүн гэдэг их муухай амьтан юм. Хүн амьдралд жаахан л хазгай гишгэвэл “Ашгүй минь” гээд дээрээс нь дэвсэлдэг. Тэгэхээр хүн амьдралд аль болох алдахгүйг хичээх хэрэгтэй.
Алдаж оноход минь намайг орхиогүй хүмүүс ч бий. Ээж минь, ах дүү нар, гэр бүл минь байна. Би тэднийхээ хүчинд өдий дайтай явна. Би чинь бараг үхээд боссон хүн шүү дээ.
Харин “Яг тэр маань ирнэ дээ” гэж бодсон хүмүүс бүгд алга болсон. Монголын урлагт 2000-2009 он хүртэл Бааваргүй юм байхгүй байлаа. Тэр хүмүүсийн биш миний буруу л даа.
-Ах дүү хэдүүлээ вэ?
–Би ах дүү тавуулаа. Хоёр ах, нэг эгчтэй, нэг дүүтэй. Манай гэрийнхэн хувийн бизнес эрхэлдэг. Ээж минь энэ зун манайд ирээд амраад явсан. Хүүгээ малчин болсонд үнэхээр баяртай байгаа.
Баавар үнэхээр өөрчлөгджээ. Хал үзэж, халуун чулуу долоосон, алдаанаасаа суралцаж, амьдрал тэмүүлж яваа хөдөөний эгэл нэгэн малчин болж. Дараа ирэхэд санасан бодсоноо хийж, бүтээгээд улам өнөр өтгөн айл болсон байна биз. Учир нь Бааварынх удахгүй бүл нэмнэ.
Алсын анирхан уулс дундаа
Агаарын ариухан нь хөдөө юм аа хө
Ажил хийж амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа хө гэж дуунд гардаг шиг Баавар алсын анирхан уулс дундаа аз жаргалтай, энгийн сайхан амьдарч байна.

Гэрэл зургийг: Л.Энх-Оргил
Эвлүүлэгч: Д.Бат-Аюуш
ИРГЭН 2022-01-20 64.119.23.162
сайхан сайхан сайхан МОНГОЛ УЛС БАЯАН УЛС МОНГОЛ ХҮН ХЭНЭЭ Ч ЮУУНАА Ч ХАМААРАЛГҮЙ АМЬДАРЧ ЧАДАХ ЧАДВАРТАЙ
МОНГОЛ ХҮН ДАЛАЙ МЭТ БАЯАН ЭХ ОРОНТОЙ ҮНДСЭНИЙ ТАВАН ХОШУУ МАЛ ХЭМЭЭХ АРУУ ИХ АЖ АХУЙТАЙ
ДЭЛХИЙД БҮХ ХУДАЛДАА ЗОГСЛООЧ МОНГОЛ ХҮН МОРИО УНААД ХААЧ ХҮРДЭГ ӨЛСӨЖ ДААРЧ ҮХЭХГҮЙ АРД ТҮМЭН
Зочин 2022-01-20 120.18.58.194
Сайхан амьдрал. Эниигл зөв талруу үлгэрлэгч гэнэдээ.
Зочин 2022-01-20 139.5.217.44
Yostoi er hun uuriguu yalan diilj zaluust ulgerlej bgaa tanai ger buld amjilt husie
Эерэг мэдээ 2022-01-20 202.126.89.185
Хотын залуус хөдөө очиж амьдраасай. Хотод стандарт гэж алгаа.
иргэн 2022-01-20 202.126.90.150
Ухаантай хүн сайн ханьтай учирч сайхан амьларч байгаа пм байна . Ашүй дээ .. Аз жаргал хүсье !
Зочин 2022-01-20 202.9.46.118
Оргодол шаасан ….кк
Pj 2022-01-20 192.82.72.251
10 цагаан буяны зам гэж энэ дээ!
Ыы 2022-01-20 64.119.20.219
Бүтэн уншаад дууссан чинь доор нь видео нь байж
байдаг нассс😂😂😂
Baigali 2022-01-20 66.181.161.21
Aldar nar ed hurungu olon naiz nihudtei gj anduurch yvah l hamgiin tom aldaa gj bddg. Vneheer bas l sonin mdrmj ghdee hvn hicheevel haana ch amidarch bolno. Suurin gazar
Uitgartai2. Bi temeechin bolnoo kkk. Amjilt
Svren 2022-01-20 66.181.161.21
Мундаг юм даа. Ямар мундаг хүн бэ. Бахархаж байна. Архи хар тамхи аливаа муу зүйлийг хэрэглэхгүй сайхан амьдарч болоод л байна. Хүнд алдар нэр биш зөв амьдралаар амьдрах хамгийн том билэг юм даа. Аз жаргал хүсьe. Olon naiztai aldar nertei baina gdg gaihamshig bish gdgiig mdnee.
Зочин 2022-01-20 66.181.164.175
Маш сайхан мэдээ байна харин ширээн дээр нь хотын эко биш идээ харагдана ?
Зочин 2022-01-20 202.55.188.39
Харин чиний ширээн дээр хөдөөний еко мах харагдана
Хөдөөд бүгд байгаа
Зочин 2022-01-20 192.82.91.59
Зах зээлгүй урлагын салбарт олноороо шавааралдаж амьдралаа дэмий өнгөрөөж байгаа залуус санаа аваасай.Гавихгүй мөртлөө нэг их уран бүтээл ярьсан,ивээн тэтгэгч олдохгүй байна,улс мөнгө өгөхгүй байна гэж гомдсон хүмүүст өөрөөр амьдарч болдогийг харуулж байна.Тэднийг тайван амьдруулаач ямар их хүмүүс ирдэг юмбэ.Тэмий сенсаци хөөсөн зочдоор ажил хийлгүүлээрээ.
CHIN 2022-01-20 197.210.71.167
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Зочин 2022-01-20 213.87.146.156
))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Шүүдэр 2022-01-20 139.5.217.29
Атмаан ер нь эвгүй гар гэж боддог байлаа. гэтэл миний танилыг хуурай дүү гээд хар багаас нь эрийн цээнд хүртэл нь харж хандаад амьдралтай нь залгуулсан. Тэгээд л ер нь нуруутай хүн юм байна гэж боддог болсон доо.
Зочин 2022-01-20 202.179.15.246
Zuv!
del 2022-01-20 202.55.188.33
мундаг шүү баабар минь амжилт хүсье
Зочин 2022-01-20 192.82.72.137
МУНДАГ ӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА!!!
Г.Батхуяг 2022-01-20 66.181.161.48
Өө ямар мундаг юумбэ гоё бна ш дээ эхнэр бас ухаантай бна шүү эр хүн бна гэж бодлоо амжилт
Зочин 2022-01-20 192.82.70.108
Амжилт хүсье , мундаг
Zochin 2022-01-20 66.181.161.59
Гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Сайхан нэвтрүүлэг болжээ.
Зочин 2022-01-20 192.82.70.167
Мундаг зоригтой залуус юмаа . Амжилт . . Урагшаа
Зочин 2022-01-20 66.181.185.217
Хүдэр суманд тэр чигээрээ Увсынхан нүүгээд ирчихсэн. Хэл яриа нь ойлгогдохгүй сданууд.
Зочин 2022-01-20 51.79.157.156
Сэлэнгэд байдаг увс аймгийнхан бохир, заваан гэж жигтэйхэн. Дээрээс нь таг орк.
Зүмбээ 2022-01-20 202.126.89.44
Сэлэнгэ тэр чигээрээ эзлэгдсэн. Дарханд бүр таг увс болсон
Зочин 2022-01-20 102.91.5.165
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Зочин 2022-01-20 108.18.25.77
hutsalgui zailaldaa chi. Hunii ed erhteneer mungu oljamidrah gesen n**** end tend bitgii ingej bicheed bai. Uuruu durtaidaa ed erhtenee uguud nasaaraa tahir dutuu zovj amidar.
Зочин 2022-01-20 64.119.20.241
Ehner bas unheer mundag bnaa. Ta 2t bolon huuhduuded n sain saihaniig huseye.
Amjilt 2022-01-20 64.119.20.241
Mongold odoo huduu oron nutagruu chigelsen ded butetsiig sain hugjuuuleh heregtei bn. Bukh sumiig dor hayaj har zamaar holbomoor bn.
Gansukh 2022-01-20 64.119.20.241
WOOW, Gaihaltai unheer saihan haragdaj bn.
Заагч 2022-01-20 59.153.85.106
Сайхан мэдээ зев жинхэнэ Монгол эр амжилт хvсье.
TB 2022-01-20 202.21.113.146
гайхалтай
Зочин 2022-01-20 202.126.89.140
Wow baharhaj bn, ingej zoriglood shuud tuhtai baidlaa soliod amidrah zaluuuchuud hovor l bh
Гайхалтай байна. 2022-01-20 103.126.107.2
Гайхалтай байна.
Зочин 2022-01-20 202.9.46.119
Сайхан ч нутаг юм, сайхан ч айл болж. Баавар ч бас л баавартай эр юм оо. Хотод 4 хананы дунд өссөн хүн гэнэт зориглоод хөдөөний хүн болох бас ч амаргүй байх шүү.
Зочин 2022-01-20 202.126.89.188
Хөдөө 7 хонож үзэх юмсан. Даанч чадахгүй байх. Хөдөө бас оркууд их байдаг гэсэн.
Зочин 2022-01-20 202.126.89.217
Чи өөрөө орк
Зочин 2022-01-20 64.119.17.234
Yo chi jinhen ork
Zoch 2022-01-20 202.126.90.135
S.n duu er hun iim l ulger jishee noyan nuruutai b.h estoi. Ajil uils ni uudurug amidral uils bulhaj yavaarai. Mash s.n
Батбаяр.Т 2022-01-20 202.9.41.12
Өнөөдөр сонссон хамгын сайхан мэдээ байлаа. Сайн ажиллаж сайхан амьдрахыг хүсэн ерөөе. Ийм сайхан мэдээг сонсоод хөгшин би залуу болсон мэт баярлав. Олон сайхан залуус минь Монголчуудын уламжлалт амьдралынхаа ёс жаягаар байгалдаа ойр амьдраасай
ZOCHIN 2022-01-20 202.126.89.35
Arhichin har tamhihcin Baavar ingej oorchogodh gej bolj bna sh dee hdood agaart saihan bnaa
Зочин 2022-01-20 202.179.27.78
Халуун дулаан түгээсэн ярилцлага байна. Аз жаргал хүсье. Олон залууст юм бодогдуулж байна.
Зочин 2022-01-20 202.126.89.30
Зоригтой, ухаантай, сайхан залуусдаа амжилт хүсье.
Зочин 2022-01-20 202.126.89.30
Сайхан гэр бүлд амжилт хүсье, зоригтой, ухаантай сайхан залуус байна
Зочин 2022-01-20 202.9.46.45
2р найзаараа бахархаж байнаа үнхээр мундаг хотхоны найз нь
Зочин 2022-01-20 202.9.40.20
Үнхээр
дугараа 2022-01-20 122.201.26.172
Тэнгэрийн аварлаар энэ 2 жил тэнгэр хангай сайхан байлаа. зуд турхан болоод ирэхээр нусаа хацартайй наанадаа. Залбирч л яв даа.
Зочин 2022-01-20 103.212.118.135
Ямар муухай атаархуу юм
Оогий 2022-01-20 103.212.118.135
Ямар муухай атаархуу юм бэ
Батбаяр.Т 2022-01-20 202.9.41.12
Дүү минь ийм билэггүй тааруухан зүйл бүү бич..Монгол хүний ген хэцүү бэрх бүхнийг даван туулах зориг тэвчээр ухаан байдаг юм..Та ч Монгол хүн тул чадна
Зочин 2022-01-20 103.57.95.226
Erguu Har p….. Ve
ҮНЭН 2022-01-20 64.119.23.162
ХҮДЭР ЯМАРЧ ЗУДНААС АЙХААРГҮЙ НУТАГ БҮХ ЗҮҮЛ ТЭНД БИ ГАНЦХАН ХҮНИЙ ХӨДӨЛМӨР Л МЭДНЭ ДЭЭ
Б.батсайхан 2022-01-20 66.181.161.68
Залууст үлгэр дууриалал болсон ажилсаг залуу болон түүний гэр бүлд аз жаргал хүсье эрүүл энх байгаарай дүү минь бурхан өршөөг
Зочин 2022-01-20 64.119.27.158
Сайхан байнашдээ. Гэр бүлд нь их амжилтыг хүсье.
Зочин 2022-01-20 66.181.161.105
Эр хүн ар гэр Авгай хүүхдээ ингээд аваад явж байх шиг сайхан юм алгадаа…аз жаргалыг л хүсэе дээ….
hha 2022-01-20 103.212.119.49
ooy
Зочин 2022-01-20 202.126.90.144
Uuriguu yalan diilj uurin amidralaa ungutei saihan avch yavaa saihan duu hindaa amjilt buhnig husie mal n tum bumaar usuh boltugai ger buld n az jargal husie
Зочин 2022-01-20 202.9.40.8
Ямар ч байсан эцэсд нь байраа олж.
Nam bus irgen 2022-01-20 103.57.93.203
Tenhluun yavahad temeegeer tusalsnaas tevdej yavahad tevneer tusla. Hunii sainig hanilan baij hulgiin sainig unan baij tanidag. Yadarsan tsagt nuhriin chanar taniganaa gej amidralin uneniig oilgoj uhaan suusan bol sain bna. Sanaa sain bol zaya sain busad ni butnee.Duu huug tanihgui ch gesen amidrald ni az jargal eruul enhiig husen eruue.
ooy 2022-01-20 103.212.119.49
hodoo amidrahaar ydarsan bh uu mulguu mine
Иргэн 2022-01-20 202.21.101.130
Улаанбаатарт сайн дураараа утуулж стресдэж байхаар ингээд цэнгэг агаарт амьдрах зоригтой золбоотой залуус олон байгаасай.
zochin 2022-01-20 139.5.219.202
Amjilt huseye goy bna amidral uuduu baig ee
Ббб 2022-01-20 122.201.23.44
Чи нээрээ дэндүү дэндүү) көдөөни күн болчих гж
зочин 2022-01-20 139.5.219.202
үмхий амаа татвал яасийн. Хөдөөний хүн болсон ч яахав дээ сэтгэл амар эрүүл энх гэр бүлээрээ сайхан амьдарч бна. Энэ хүн хотын нүргээнт амьдралд алдаж оноод одоо өөдөө тэмүүлээд явж бна, хүн доромжилж тавлах шаардлагагүй шүү,
. 2022-01-20 64.119.20.237
Монголчууд нэгнийгээ хөдөөний хүн болж дээ гэх нь эвгүй л юм. Бидний өвөг дээдэс эрт үеэс л мал маллаж хөдөө амьдардаг байсан. Би хотын хүн чи хөдөөний хүн гээд байх шаардлагагүй санагдана. Яахав цаг үе өөрчлөгдөөд хотод ажиллаж амьдраад мал маллах шаардлагагүй болсон ч одоо бол хотод амьдрах хөдөө амьдрах хоёрын хөдөө амьдрах нь илүү дээр болоод байна. Хөдөө утаагүй, түгжрэл гээд уурлаж бухимдах зүйл байхгүй.
Зочин 2022-01-20 203.91.115.51
Мундаг бна эрүүл энхийг хүсье
зочин 2022-01-20 202.21.104.98
har tamhia tataj baigaa yu
Энхболд.х 2022-01-20 172.58.141.152
Хөдөө амьдрах сайхаан.Агаар нь цэвэрхэн.амьдрал өөдрөг.Бие эрүүл.Ухаан саруул…
Ббб 2022-01-20 122.201.23.44
Паалантай жорлон бдгггүй н дэндүү
Сайн байна 2022-01-20 124.158.96.233
Сэтгүүлч сайн байна. Олон хүнийг энэ өмхий утаанаас хол амьдарч хөдөө нутгаа эзэнтэй болгоход хувь нэмэр болох нийтлэл болжээ.
гоё 2022-01-20 126.36.101.60
Аз жаргал хүсье. Агаар нь хүртэл сайхан юм аа.
Зочин 2022-01-20 202.21.107.70
Мундаг ажилсаг залуус юмаа. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Номин 2022-01-20 203.91.115.248
Баавар ахаа та миний ажлын энэ өдрийг аз жаргалтай болгож үнэхээр их эрч хүч өгсөн шүү. Өглөөний сонссон хамгийн сайхан мэдээ байлаа. Урам зориг эрч хүч хайралсанд баярлалаа. Нэг л өдөр хөдөө 1 сар амьдарч үзнээ
Зочин 2022-01-20 103.206.195.194
Бааварыг анх сагсуу гэдгээр нь мэддэг байсан. Одоо замаа засаад урагшаа хараад явж байгаа хүнийг муулах, адлах хэрэг байхгүй. Аз жаргал хүсье.
Эхнэр нь үнэхээр мундаг бна 2022-01-20 202.21.117.70
Эхнэр нь мундаг юмаа
Baatar 2022-01-20 202.9.46.72
Mundag bna aa saihan amidraj bgaan bna ajil amidrald sain saihaniig hvseye
Зочин 2022-01-20 59.153.113.50
Мундаг хүү байна. Өнөр өтгөн сайхан гэрр бүлтэ.
Өөдлөн дэвжих болтугай.
Боогий 2022-01-20 176.59.137.242
Үнэн гоё
Zochin 2022-01-20 66.181.185.37
Ystoi shn bn. Az jargal husie
Зочин 2022-01-20 202.126.88.144
Сайхан байнөө
Зочин 2022-01-20 202.9.46.176
Sain baina.
B 2022-01-20 166.48.51.231
Sonirholtoi amidral baina shuu. Hundetgeh setgel torj baina. Ajil, amidrald ni ulam ih amjilt husye.
Зочин 2022-01-20 202.126.88.155
Сайн байна Баавараа.Ямар сайхан ханьтай юм бэ.Аз жаргал хүсье
Зочин 2022-01-20 202.21.109.51
Яасан мундаг юм бээ. Амьдралд нь аз жаргал хүсье.
Зочин 2022-01-20 66.181.161.108
Сайн байна. Алдаагаа ухаарсан гэж ойлгож байгаа шүү. Энэ нутагт өвс ургадаг газар байдаг шүү. Нөлөөнд автав даа!
Тенор 2022-01-20 139.5.218.229
Мундаг байна хотын төвийн мань мэт ч дэ удирдлага бариад буйдан дээр суухаас өөр юу чадах уу 🤣🤣🤣🤣🤧🤧🤧
Зочин 2022-01-20 103.57.93.203
Kkk
Хэлэх үг алга 2022-01-20 103.80.210.109
Үнэхээр гайхалтай. Бусад залууст том үлгэр дуурайлал болсон байна. Үр хүүхэд хань ижилээ гэсэн агуу сэтгэл шүү
Зочин 2022-01-20 122.201.17.98
Аз жаргал хүсье танай гэр бүлд
Haha 2022-01-20 66.181.161.36
Har tamhichin ugaa shaaj suugaan bol haha
maliig idshind yavuulahsan 2022-01-20 192.82.77.60
haraach nud chine sohortson yumuu chamaas l deer hun shig amidarch bna oyunii turaal arhichin n**** mine!
Tsuvdai 2022-01-20 66.181.161.36
Haha zavtai yan han bn daaa hichneen hund har tamhi zarj uruu tatsan bol medeh uu
Зочин 2022-01-20 124.158.96.233
…. 161.36 Атаархуу баньд.
Зочин 2022-01-20 103.229.121.238
Сайхан гэр бүлд аз жаргал хүсьев Мундаг
Зочин 2022-01-20 39.7.231.132
мундаг юмаа….
сайхан гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсье!!!
үнэхээр бахархаж бн
хүннү 2022-01-20 202.179.26.28
Өө. Яасан сайхан юм вэ. Танай гэр бүлд аж жаргал хүсэе. Даанч чураггүй болсон юм гэтэл мань хүн Хүдэрт жаргаж явдаг байна шүү. Мундаг юм аа дүү минь.
Зочин 2022-01-20 202.126.89.216
Дээхэн үед Хөвсгөлийг Монголын швейцари гэдэг байсан одоо Сэлэнгийн нэг сумыг хэлдэг болсон байна.Хөвсгөл нь зарим газраа мал нь идэх өвсгүй ойн зах руу орж мод мэрдэг.
Зочин 2022-01-20 66.181.161.11
мал нь ихдээд байна. Баруун бүс тэр чигтээ цөл болсон. Баруун бүсийн мал нь төвийн бүсд ирж цөлжүүлж эхлээд, төвийн бүсийн мал зүүн бүсээ мэрж эхэлсэн. 10 жилийн дараа зүүн бүс цолж болоод монголыг мал нь идэж дуусгана.
Зочин 2022-01-20 103.229.120.180
Хөдөө нутагч сайхан шүү. Мундаг юумаа Амжилт аз жаргал хүсэе
Зочин 2022-01-20 202.179.24.136
mundag zaluu baina daa. mongol ulamjlalt amidrah uhaan gedeg iim l aguu
Гайхалтай 2022-01-20 183.177.100.4
Үнэхээр гайхалтай. Монголын Хип хопод томоохон орон зай үлдээж, урлагийн салбарт ийм том байжийгаад ийм зоримог алхам хийгээд хөдөө гарна гэдэг бол хэн бүхний хийж чадах ажил үнэхээр бишээ. Гэр бүлдээ, үр хүүхдүүддээ үнэхээр хайртай байнаш тээ. Энэ их утаа, бухимдлаас гэр бүлээ хамгаалаад хөдөөг сонгосон байнаш дээ. Үнэхээр биширмээр. Улам хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.
х 2022-01-20 66.181.161.98
хип хопын тайзнаас эгэл малчны амьдрал, тайван тав тухтай, сэтгэл өег, энгүүн сайхан харагдаж байна, гэр бүлд хамгаас сайхныг хүсье
123 2022-01-20 202.126.89.81
хөдөө стрессгүй тайван сайхан даа. Ажилсаг хүн бол хаа ч газардахгүй.
Хотын ажилгүй дэмий сэлгүүцсэн залуучууд хүүхнүүд хотод дэмий золбирч байхаар хөдөө гарвал таарна.
Зочин 2022-01-20 66.181.161.15
зөвөө сайхан байна
Зочин 2022-01-20 106.254.199.79
дахиад жоохон ярилцахгүй. Дэндүү богинохон юм кк. Сайхан гэр бүлд нь эрүүл энхийг хүсье. Жинхэнэ эр хүн юм даа алдаж онож явсан ч авааль эхнэрээ сольсонгүй, алдсан алдаагаа давтсангүй. Мал нь мянга түмээр өсч үр хүүхдүүд нь эрүүл саруул аз жаргалтай өсөн торниг..
Зочин 2022-01-20 103.57.93.203
Yuruul bat orshig ee.
Зочин 2022-01-20 66.181.166.134
ёстой гоё, үнэхээр бахархаж бна, Баавар аа
Зочин 2022-01-20 192.82.71.237
Ээж минь үхэр жилтэй хүн л дээ. gene eeeeeee. huurhun yum. kekekkekekeke
Зочин 2022-01-20 192.82.71.237
Sain bna oo
Cok 2022-01-20 202.55.188.90
Сайхаан сайхан. Амжилт
mgl 2022-01-20 104.232.37.165
Saihan umaa. Zorilgotoi baij zorigloj alham hiisen n uneheer mundag yum. Humuus yugeh n hamaa baijuudee. Amjilt
Зочин 2022-01-20 192.82.67.188
Давтахгүйн тулд гээч Цээсүрэн сэтгүүлч ээ. Давтахгүй нь гэж ямар үг байна аа. Нь гэдэг чинь шал өөр үед хэрэглэгддэг шүү дээ. Монгол хэлний мэдлэг муу байна аа.
Зочин 2022-01-20 103.57.95.116
Маш мундаг бна дүү нарт аз жаргал,амжилт хүсье эр хүн бүхэн түүнээс суралц удахгүй 1000 болоороймалын буян асар их шүү нулимс гарлаа
Зочин 2022-01-20 183.177.99.228
САЙХАН САНАГДАЖ БАЙНА, НУТГААСАА ХОТОД ИРЭЭД ХӨЛӨӨ ОЛОХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС ЯЛАНГУЯА ЗАЛУУС ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛЖ ЧАДАЖ БАЙНА ШҮҮ, ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ
Зочин 2022-01-20 202.21.108.12
ЕР НЬ ИХ ДАЙЧИН ХӨДӨЛМӨРЧ ХҮН ЮМАА…ЧИНГИСЫН ЦЭРГҮҮД Л ИЙМ БАЙСАН БАЙХ ДАА..ЮИАНД ХУРДАН ДАСДАГ …
cvn 2022-01-20 66.181.168.8
санаснаараа амьдарч чадаж байна, ямар сайн эхнэртэй хүн бэ
Зочин 2022-01-20 103.212.118.41
Сэтгүүлч нь жаахан чадвар сул хүн юм. Сайхан яриа өрнүүлсэн бол. Бааварт амжилт сайн сайхныг хүснээ
Зочин 2022-01-20 203.91.115.56
Туршлагаасаа ухаарал авч чадаж байна гэдэг л жинхэнэ дэвшил хөгжил юм гэдгийг харуулж байна даа. сайн сайхныг хүсье
Зочин 2022-01-20 66.181.187.251
Ah ni hastai hun.Hip hop sonirhodoggui gehdee Baavar gedeg neriig olontaa sonsson.Zuv duu minii duu,Jinhene erh chiuluuguu chi olj avch chadjrr.UB-t ajilgui baigaa ene olon zaluust saihan ulger duurialal uzuulj baina daa,Ger buld ni amjilt, az jargal,sain saihniig husie
Зочин 2022-01-20 150.129.140.163
Сайхан бна. амжилт хүсье. Хүн чанарын талаар яг л хэлж.
Зочин 2022-01-20 66.181.171.29
Bolj dee dyy mini,az nargal hysie!
Зочин 2022-01-20 66.181.181.126
Хөдөө аав ээжээ мал дээр орхичихоод хотод ажилгүй, орлогогүй бүгээд байгаа залуучуудыг хүчээр хөөж явуулмаар бнаа. Ямар орлогоор амьдраад бгаа нь ч тодорхойгүй. Бодвол аав ээжээсээ л сааж амьдарч бгаа бх. Хэдэн малыг нь хороогоод л. Эдгээр залуучууд Баавараас санаа аваад хөдөө гарч малаа маллаасай. Хотын утаа, түгжрээнд юу хийдэг юм, зээлээр авсан ганц прусс чинь амьдрал бишшүү, удахгүй тараад унана. Лизингээр авсан байраа түрээслээд орлогоор нь мал ав, тэгээд хөдөөнөө гарвал өргүй өвчингүй амар
Зочин 2022-01-20 202.126.89.241
bolj l bnshde
Нямка 2022-01-20 202.126.90.44
Амжилт хүсэе
Зочин 2022-01-20 192.82.68.89
Сайхан сэтгэлтэй залуу шиг санагддаг. Эр хүн алдаж онож явдаг хорвоо. Алдаагаа давтахгүй байна гэдэг ухаантай хүний шинж. Санасан зорьсондоо саадгүй хүрээрэй залуу. Амжилт
Зочин 2022-01-20 43.242.242.59
Ямар ч бухимдалгүй хөдөө нутаг сайхан юмаа.