Сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул Лхагва гаригт Казахстаны хамгийн том хот болох Алматы хотын нэг талбайг хамгаалалтын албаныхан бүслэн, хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаасан тухай "Reuters" агентлагийн сурвалжлагч мэдээлэв. Газрын тосоор баялаг Төв Азийн улс, энэ сард ЗХУ-ын дараах түүхэн дэх хамгийн аймшигтай жагсаалын үеэр дор хаяж 225 хүн амь үрэгдсэн.
Казахстаны банкир асан Мухтар Аблязов тэргүүтэй бүлэглэл Лхагва гаригт цахим сүлжээгээр, засгийн газрыг шүүмжилж, 19 сая хүн амтай томоохон хотуудын орон нутгийн засаг захиргааны байрны гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж мэдэгдэв. Казахстаны шүүх Аблязовын "Казахстаны ардчилсан сонголт" улс төрийн хөдөлгөөний хэт даврагч гэж үзжээ. Нөхцөл байдлыг урьдчилан Алматы хотын цагдаа нар "терроризмын эсрэг ажиллагаа" явуулж байгаагаа мэдэгдэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ