УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг ЗТХЯ-нд ажиллалаа | News.MN

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг ЗТХЯ-нд ажиллалаа

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг ЗТХЯ-нд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр (2022.01.19) Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 2021 онд нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьд хүрсэн байна.  Харин  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”-ийн зам барилгын ажил өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. Төслийн зам барилгын ажлыг мөн таван багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж буй аж. Нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувийн хэрэгжилттэй байгаа аж.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа гэж. Мөн ирэх оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулгынхаа үеэр ярилаа.

Ажлын хэсгийнхэн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд тавьж буй хяналт шалгалтын тайлан гаргах, цаашид хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө нарийн гаргаж танилцуулах, барилгын ажлын явцыг 14 хоногоор багцалж, явцын мэдээллийг байнга өгч байх, цар тахлын үеийг бодолцож бараа, материалынхаа нөөц бүрдүүлэлтэд анхаарах, туслах замын асуудлыг нарийн тооцоолж шийдэх зэрэг үүрэг, чиглэл өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

НУТГИЙН ОЛОН 2022-01-19 122.201.24.252

ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ӨВӨР ХАНГАЙН ТОГТОХСҮРЭН ХУДЛАА ЯРИХАА БОЛЬ БОГД СУМЫН ТӨВД БАЙНГА ХУДЛАА ЯРЬСАН АГСАН ТАВЬЖ ЯВДАГ ВАНДАНГИЙН ХҮҮХДҮҮД БОЛОХ БАЯРСАЙХАН БААСАНДОРЖ НАР БОЛ ЧИНГЭС ХААНЫ ЦАГААДАЙН УДАМЫН ХҮН БИШ БАЯРСАЙХАНЫ ЭЭЖ НЬ БҮД БҮДИЙН ЭЭЖ НЬ ДУЛАМ ГЭЖ ЭМЭЭ БАЙСАН ЭНЭ ЭМЭЭ БОЛ БАДАРЧИН ТЭНЭМЭЛИЙН ХҮҮХЭД ГЭДЭГ ХОЙД ЭЦЭГ НЬ ЛУУЗАН ГЭЖ НУТГИЙН ӨВГӨД ХӨГШЧҮҮД МЭДНЭ ДЭЭ ТҮҮХ БОЛ ҮНЭНЭЭРЭ Э НУТГИЙН ОЛОН МЭДНЭЭ

Avatar

ИРГЭН 2022-01-19 122.201.23.226

Энэ Дарханы зам анхны төслөөрөө 4 эгнээ байсан санагдаж байна. Хэвээрээ юу ? Цавчаад хаячихсан уу?

Avatar

Багш 2022-01-19 202.179.25.56

Дамдинням гэж б**с долоож, хувцас барьсан, аймхай, хулгай хийдэг н**ш үхсэнээ зөвлөж шалгадгийн. Шутис-д байхдаа хийсэн хулгай чинь ялангуяа багш нарын байрнаас шаасан мөнгөөрөө канад руу зугтаасан, магистр, доктороо яаж хийсэн гээд олон булхай чинь ил болбол чи ямар царай харуулах бол. Оюутны жагсаалаас их мөнгө хулгайлж авсандаа чи. Энд тэнд очиж худлаа царай гаргахыг чинь харахаар дургүй хүрэх юм.

Avatar

Зочин 2022-01-19 202.9.40.71

Дарханы зам, өнөөгийн манай төрийн чадамжийг л харууулсан зүйл болсон ! Анх гэрээ хийхдээ нөхцөлүүдээ маш муу тохирсон, гүйцэтгэгчийн эрх үүргийг тодорхой зааж өгөөгүй, гүйцэтгэгч гэрээгээ зөрчвөл, гэрээг цуцлахыг нарийн зааж өгөөгүйгээс болсон бх ! Дээр нь ЗТХЯ ынхан гүйцэтгэгч компаниудаас хахууль авчихсан учир эргээд хариуцлага тооцож чадахгүй болчихсон ! Мөн Хятадууд хойд чиглэлийн экспортын гол зам болохоор албаар саатуулсан бх талтай шүү ! Маш том сургамж !

Avatar

Зочин 2022-01-19 43.242.243.150

Энэ замыг муу нэрт Бат-Үүл хариуцсан бол аль хэдийн ашиглалтад оруулчих байсан даа?!! Учир нь: Бат-Үүл санхүүжилтээс нь иддэггүй!!!

Avatar

зочин 2022-01-19 202.21.120.66

УБ-Дарханы зам 2019 онд АХБ-ны санхүүжилттэй эхэлсэн тендерээс 2 компани буцсан. ЕСБХБ-ны санхүүжилтээр 2021 оноос ажлууд хийгдэж байгаа. Ковид энэ тэр бусад шалтгаануудаас болж удааширч байгааг Халтар сайд нэг биш удаа тайландаа дурьдсан . Харин Дамдинням гишүүн 2020 оны сонгуулийн үеэр энэ асуудлыг ярьж эхэлсэн боловч ярихаас цаашгүй юмаа. Энэ нөхөртэй ч үгүй ч энэ ажил дуусна зам ашиглалтанд орно. Тэр үед энэ поп нөхөр би хийлгүүлсэн гэхвий дээ.

Avatar

Зочин 2022-01-19 202.179.30.6

энэ хошного ацаа мэддэг юм

Avatar

Зочин 2022-01-19 202.126.88.234

өргөс авсан юмшиг

Avatar

Зочин 2022-01-19 151.38.115.57

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-19 213.87.136.85

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-01-19 64.119.20.143

Халтар, Дамдинням 2 бүтэхгүй ээ, даан ялангуяа Дамдинням, энэ нөхөрт энэ ажлыг дуусгая гэсэн үнэн санаа огт байхгүй, энэ чигт нь жонхууруулаад, худлаа санаа зовсон дүр үзүүлээд шоудаад байж байх сонирхолтой, ирэх 2024 оны сонгуулийн өмнө л ашиглалтанд оруулж сонгуульдаа ашиглах сонирхолтой л этгээд, дарханыхан энэ балайгаасаа эртхэн л салмаар байгаа юм

Avatar

Зочин 2022-01-19 202.126.88.133

ЖОЛООЧ НАРЫН ЯАМ БОЛ ЖОЛООЧ НАРЫН Л ЯАМ…..БҮТЭХГҮЙ ГАЗАР…..

Avatar

Зочин 2022-01-19 103.212.117.86

зам тээврийн сайдад туслаж ажлаас нь хийцгээх юм .дундын яам болгомоор юм.ажил хэтэрхий хүнд бололтой.

Avatar

иргэн 2022-01-19 139.5.219.166

УИХ-ын гишүүнд хийх ажил байхгүй юм чинь Дамдиннямыг Дарханы зам хариуцсан УИХ-ын төлөөлөгч болгоод Урьхан зоогийн газарт суулгавал таарна.

Avatar

Зочин 2022-01-19 66.181.176.71

энэ Дамдинням монголын хил дээр хувьдаа том уурхай ажиллуулж байгаа нөхөр мөн үү????

Avatar

Зочин 2022-01-19 202.21.113.238

chi barahgui ee

Avatar

Зочин 2022-01-19 202.126.89.181

Одоо хийгдээд байгаа зам нь Алтанбулаг-Замын Уудийн хурдны замын хэсэг мон уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж