"Сар шинийн бөхийн барилдааныг өндөр түвшинд зохион байгуулна" | News.MN

"Сар шинийн бөхийн барилдааныг өндөр түвшинд зохион байгуулна"

"Сар шинийн бөхийн барилдааныг өндөр түвшинд зохион байгуулна"

"Сар шинийн бөхийн барилдааныг өндөр түвшинд зохион байгуулна"

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр/2021.01.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Шадар сайд С.Амарсайхан:

-Засгийн газар, УОК иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хорихгүй, хөл хорио тогтоохгүй байх чиглэлтэй байгаа. Эрдэмтдийн зөвлөлийн зарим санал, зөвлөмжийг шийдвэр мэтээр танилцуулсан ташаа мэдээлэл гарсан байна лээ. Тийм зүйл байхгүй. Омикроны тархалт өндөр байгаа ч эдийн засгийн салбарын үйл ажиллагааг явуулах, дасан зохицох, даван туулах стратегитэй байгаа.

Омикроны тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад дөрөв дахин өндөр байна. Тиймээс вакциндаа хамрагд, маскаа зүү, халдвар хамгааллын дэглэмээ барь.

Гайгүй, хэд хоноод эдгэрнэ гэж тайвширч болохгүй. Суурь өвчтэй хүмүүс, хүүхдүүд хүндэрч байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдэх эрсдэл байгаа ч хариу арга хэмжээ, зохион байгуулалтаа хийж, хорио тогтоохгүй байх чиглэлийг баримталж байна.

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Хичээл удахгүй эхэллээ. Сургууль, цэцэрлэгийг 14 хоногоор хойшлуулах санал гарсан гэсэн?

-Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол ихсэх эрсдэл байна. Үүнтэй уялдуулан сургууль, цэцэрлэгийг хойшлуулах саналыг ЭМЯ, эрдэмтдийн зөвлөл оруулж ирсэн. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр ярилцсан. Боловсролын сайд, Эрүүл мэндийн яамтай дахин ярилцаж, УОК-ийн хурал дээр танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргах болсон. Ямар ч байсан хүүхдүүдийн хичээл сургуулийг тасалдуулахгүй байхыг зорино. Ахуйн хүрээнд байх тусмаа халдвар авах магадлал өндөр байна. Ойрын хугацаанд шийдвэр гарна.

-Гааль дээр удсан ачаа бараа чингэлэгт ачигдан ирэх боломжтой юу?

-Замын-Үүд, Эрээний ажлын хэсэг өдөр тутам мэдээлэл авч, Хятадын талтай яриа хэлэлцээр хийж байна. Цаашдаа чингэлэг татан авах ажлыг улам эрчимжүүлнэ. Эрээнд 935 чингэлэг байсан бол өнөөдрийн байдлаар 470 орчмыг татан авсан гэх мэдээ ирсэн. Үлдсэнийг ирэх долоо хоногт татан авна гэсэн. Үйл ажиллагаа цаашдаа үргэлжилнэ. Вагоноор ачаа татан авах ажлыг эхлүүлэхээр ярилцаж байна. Хэрэв шийдвэрлэгдвэл өдөртөө 300-350 вагон мөн хажуугаар нь чингэлэг, авто тээвэр зэрэг явна. Ингэвэл Эрээний асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа. Өргөн царигаар ачаа тээвэрлэх Хятадын талын хариуг хүлээж байна. Мөн үнэ өртөг буулгахаар ажиллаж байна. Өмнө нь нэг куб метрийн үнэ 2500-3000 юань хүрсэн. Одоогоор 1800-2000 орчим байна. Холбогдох байгууллагууд ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагууд зохиомлоор үнэ хөөрөгдсөн тал дээр анхаарч байна. Бээжин, Эрээний Консул, Элчин сайд нарт ч холбогдох үүрэг чиглэл өгсөн.

-Хөл хорио тогтоох эсэхийг орон нутаг бие даан шийдэх боломжтой юу?

-Халдварын эхэн үед бүх асуудлыг УОК нэгтгэж, шийдвэрлэж байсан. Өнгөрсөн зунаас эхлэн аймаг, нийслэлийн удирдлагуудад зарим эрхийг өгсөн. Эрсдэлийн үнэлгээг өөрсдөө хийгээд зохион байгуулалтын арга хэмжээ аваарай гэсэн. Аймаг, нийслэлийн удирдлагууд засаг төрийн төлөөлөл учир энэ эрх үүргийг нь хариуцуулж өгсөн. Бүх цаг үед Засгийн газар, УОК бүх ачааг үүрч, шийдвэрлэх боломж байхгүй учир шат шатанд нь асуудлыг хариуцуулсан. Ороогүй асуудал, очоогүй  газар, оролцоогүй зүйл байхгүй.

-Сар шинийн бөхийн барилдааныг яах вэ?

-Бид сар шинийг гэр бүлийн хүрээнд, гэр гэртээ цахимаар золгоё гэж уриалж байгаа. Сар шинийн бөхийн барилдааныг халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулна. Вакцинаа хийлгэсэн, шинжилгээгээ хийлгэсэн гэх хүрээнд хийх нь зөв.

-Өвөлжилттэй холбоотой хүндрэлтэй зүйлс бий юу?

-Одоогоор гараагүй байна. Өвөлжилт өнтэй сайхан болж байна. Хаваржилт ч тийм байх төлөвтэй байна. Гэхдээ отор нүүдэл, бэлтгэл ажил зохион байгуулалтын ажил хийгдэж байна. Малын гоц халдварт өвчин аймаг орон нутгуудад тархсан. Наймдугаар сард үүрэг даалгавар өгсөн. Зарим үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн. Гэхдээ хангалттай гэж үзэхгүй байгаа. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах шаардлагатай. Ялангуяа хаваржилтын үед хорогдсон малын сэг зэмүүдийг ариутгах ажлыг сайн хийхгүй бол зарим малын өвчин өнгөрсөн хугацаанд дэгдсэн гэж үзэж байгаа. Мөн ажил хариуцсан албан тушаалтнууд мэргэжлийн бус, ажилдаа ордоггүй, асуудлаа шийдэггүй, газар орноор явдаггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй асуудлууд гарсан. Эхнээсээ хариуцлага хүлээгээд явж байна.

Хөл хорих, хязгаарлалт тогтоох шаардлага байхгүй.

Эмнэлгийн орны зохицуулалтыг ямар нэгэн байдлаар хүндрэлгүй, зайлшгүй шаардлагатай өвчтнүүдийг хэвтүүлэх зэргээр зохицуулна. УОК-ын удирдлагууд орны зохицуулалтыг хариуцаж байна, зөвшөөрөл өгч байна гэх ташаа мэдээлэл явж байна. УОК-ын шуурхай штаб дээр ЭМЯ-ны эмнэлгийн ор, эмчилгээ зохицуулалтын баг ажиллаж байгаа. Тэд бүгдийг нь хариуцаж, эрэмбэ дараагаар нь зохицуулж байгаа. Мөн эрүүл мэндийн салбарын зарим үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох арга хэмжээг авч байгаа.

-Хятадад сурдаг оюутнуудын тэтгэлэг цуцлагдлаа гэх асуудал гарч байна. Энэ дээр Боловсролын яам ямар хариуцлага хүлээх вэ?

-Энэ өмнө нь яригдсан асуудал. Хятадад манай 10 мянга гаруй оюутан суралцдаг. Энэ жил олон мянган оюутан танхимаар суралцах хүсэлтээ илэрхийлсэн. Хятадын гадаад хэргийн яам, Элчин сайдад энэ талаар мэдэгдсэн. Харамсалтай нь, Хятадын хил гааль нээгдээгүй, дотооддоо жил гаруйн хугацаанд ямар ч хүнийг гаднаас хүлээн аваагүй. Хятад улс хилээ нээтэл цахимаар хичээлээ шамдан үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-19 66.181.181.245

Бөхийн оронд үзүүүштэй соён гэгээрүүлэх ардын уламжилалт болон сонгодог бүтээлүүдээс олон нийтэд цагаан сарын өдрүүдээр үзүүлээч. Улиг домог болчон өнөөх л нэг харцага начин заан арслан тэр тэр гээд нутгийнх нь дагаж хөөрцөглөж дагаж далдагнаж цүнхийг нь барьсан баньд нар хөөрцөглөж үзэх юм даа.

Avatar

Зочин 2022-01-19 197.210.70.200

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-19 66.181.176.248

Худлаа ярих гэж үзүүлэх юмаа. Өндөр түвшинд гэдэг чинь зай барих, маск зүүх зэргээ ярьж байгаа байхдаа. Бөхчүүдийг кайгаас барилдуулчих юм болов уу?

Avatar

Зочин 2022-01-19 103.80.210.183

дараа нь өөн пдопинг хэрүүл өвчин хэрүүл болно. энэ самрыг шүүхэд өгч шоронд илгээ.

Avatar

fhryrhn 2022-01-19 197.210.226.199

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-19 64.119.17.170

h**** id shinjleh uhaan , ouyn sanaanii hugjil hereggui mongol

Avatar

Зочин 2022-01-19 213.87.136.85

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

MONGOL 2022-01-19 202.9.47.5

Цагаан сар бөх барилдаан зарласан ч хэрэлдээд барилдахгүй 2 талцаад харж л байгаарай

Avatar

Зочин 2022-01-19 66.181.180.180

Цагаан сарыг гэртэй эсвэл цахимаар хий гэж хэлсэн мөртлөө ДОПИНГООР мансуурсан бөхийн барилдаан зохион байгуулдаг чинь УОК-ын санаатайгаар тахал тарааж байгаа хэрэг юм. Английн ерөнхий сайд цар тахалын журам зөрчиж, 100 цуглуулсныхаа төлөө ард түмнээсэй уучлал хүссэн шүү дээ. Манайд тийм юм байхгүй. Манай томчууд гаргасан шийдвэрээ өөрөө зөрчдөг. Тэдэнд үйлчлэх хууль байхгүй.

Avatar

Зочин 2022-01-19 103.26.194.120

Бөх барилдуулах юм бол цагаан сарыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэх хэрэгтэй.

Avatar

,Зочин 2022-01-19 103.26.194.238

Цагаан сараа өргөн түвшинд хийцгээ гээд байгаатай агаар нэг бөлгөө УОК нь ийм байхаар яах уу

Avatar

dork 2022-01-19 66.181.182.28

dopingtoi behoor yah yum be. estoi hereggui. tunii orond goe content tv-geer garage

Avatar

Зочин 2022-01-19 66.181.176.10

Yu soliorood bgaa um bee. Sanaatai uvchin taraakh bodlogo umuu khaashaa um.

Avatar

Зочид 2022-01-19 66.181.161.62

Өвчин их байхад бөхөөр үхсэнээ хиых юм вэ

Avatar

Адан 2022-01-19 192.82.73.253

Шинжлэх ухааныг тоодоггүй улс даа эд нар. Эрдэмтдийн зөвлөлөө сонсохгүй бол элдэв юм ярилгүй тараасан нь дээрээ.

Avatar

Зочин 2022-01-19 66.181.161.52

аль болох их хүн халдвар аваасай гэдэг бодлого явуулаад байгаамуу хаашааен

Avatar

Зочин 2022-01-19 103.26.195.161

Ковидтай зохицож амьдрах шаардлагатай болж байнаа. Алийн болгон хорио тавьж хааж боох бэ. УОК-ын шийдвэрийг дэмжиж байна.Бөх барилдуулах дургүй юмуу бөх үзэх сонирхолгүй хүмүүс байдаг юм байна.Тэднийг буруутгах аргагүй Харин УОК-ын шийдвэрийг улс орон даяар мөрдөнө.

Avatar

зочин 2022-01-19 202.9.46.178

Цагаан сараар бөх барилдах эрсдэл өндөр дотроо хэрүүлтэй допин хэрэглэсэн бөхийг барилдуулахгүй байх шудрага ёсонд нийцнэ

Avatar

Зочин 2022-01-19 43.242.243.150

Сүүлийн өдрүүдэд нийт халдварын 90%-ийг Омикрон эзэлж, хоногт 60,000-д хүрнэ гэж ЭМЯ анхааруулж байхад УОК "Яадгийм" гэж байгаа юм шиг бөх барилдуулдаг нь ямар санаа зорилго вэ??? Бөх барилдахыг зөвшөөрснөөр УОК масст таалагдах гээд байгаа юм уу?!!

Avatar

Зочин 2022-01-19 64.119.17.170

naad buhuuruu yadag yum missiin temtseen zohion baiguulaach

Avatar

huwiral haragdaj bainaa 2022-01-19 43.242.243.184

udur unguruh tutam ulam har aristai herziisen yargachid bolj bnadaa

Avatar

Зочин 2022-01-19 202.21.119.138

ХАЛДВАР ИХ БАЙХАД ЭНЭ БӨХ ГЭЖ ХОГООР ЯДГИЙН

Avatar

Зочин 2022-01-19 202.126.88.133

Эээ ЮУ ГЭСЭН Ч ҮГИЙН БАЗАРВААНИ….ДОПИНГТОЙ БӨХ ҮЗЭЭД Ч ЯАДЫН

Avatar

Зочин 2022-01-19 192.82.74.142

бөхийн барилдаан гэгдэх энэ өмхий явуулын жорлонгуудыг хөлс баастай нь хутган бариодуулах ямар ч шаардлагагй шүүдээ энэ цагт. вирүс санаатай тархаах бас нэг хорлон үйлдэл юмдаа боль

Avatar

Tsuvdai 2022-01-19 66.181.161.36

Haha naad umhii buhchuudteigee tonil

Avatar

Зочин 2022-01-19 43.242.243.150

Ард түмэнд таалагдахгүй шийдвэр гаргахаас айж зайлсхийх нь цаагуураа хорлонтой муухай бодлого шүү!! Нийтэд таалагдахгүй ч гэсэн ард иргэдийн эрүүл мэндэд тустай шийдвэрийг зоригтой гаргадаг баймаар байна шүү!!!

Avatar

Зочин 2022-01-19 202.126.88.196

3 сая иргэний хошного долоохолс өөр хүч чадалгүй төр засаг. Монголыг гудамжны өлөн оркуудын санаанд тохируулж удирдах замаар монгол эх орныг хорлож байна даа.

Avatar

Зочин 2022-01-19 203.91.115.55

Яг л 30-р их хурал шиг үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж