"Сар шинийн бөхийн барилдааныг өндөр түвшинд зохион байгуулна"

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

"Сар шинийн бөхийн барилдааныг өндөр түвшинд зохион байгуулна"

"Сар шинийн бөхийн барилдааныг өндөр түвшинд зохион байгуулна"

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр/2021.01.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Шадар сайд С.Амарсайхан:

-Засгийн газар, УОК иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хорихгүй, хөл хорио тогтоохгүй байх чиглэлтэй байгаа. Эрдэмтдийн зөвлөлийн зарим санал, зөвлөмжийг шийдвэр мэтээр танилцуулсан ташаа мэдээлэл гарсан байна лээ. Тийм зүйл байхгүй. Омикроны тархалт өндөр байгаа ч эдийн засгийн салбарын үйл ажиллагааг явуулах, дасан зохицох, даван туулах стратегитэй байгаа.

Омикроны тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад дөрөв дахин өндөр байна. Тиймээс вакциндаа хамрагд, маскаа зүү, халдвар хамгааллын дэглэмээ барь.

Гайгүй, хэд хоноод эдгэрнэ гэж тайвширч болохгүй. Суурь өвчтэй хүмүүс, хүүхдүүд хүндэрч байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдэх эрсдэл байгаа ч хариу арга хэмжээ, зохион байгуулалтаа хийж, хорио тогтоохгүй байх чиглэлийг баримталж байна.

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Хичээл удахгүй эхэллээ. Сургууль, цэцэрлэгийг 14 хоногоор хойшлуулах санал гарсан гэсэн?

-Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол ихсэх эрсдэл байна. Үүнтэй уялдуулан сургууль, цэцэрлэгийг хойшлуулах саналыг ЭМЯ, эрдэмтдийн зөвлөл оруулж ирсэн. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр ярилцсан. Боловсролын сайд, Эрүүл мэндийн яамтай дахин ярилцаж, УОК-ийн хурал дээр танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргах болсон. Ямар ч байсан хүүхдүүдийн хичээл сургуулийг тасалдуулахгүй байхыг зорино. Ахуйн хүрээнд байх тусмаа халдвар авах магадлал өндөр байна. Ойрын хугацаанд шийдвэр гарна.

-Гааль дээр удсан ачаа бараа чингэлэгт ачигдан ирэх боломжтой юу?

-Замын-Үүд, Эрээний ажлын хэсэг өдөр тутам мэдээлэл авч, Хятадын талтай яриа хэлэлцээр хийж байна. Цаашдаа чингэлэг татан авах ажлыг улам эрчимжүүлнэ. Эрээнд 935 чингэлэг байсан бол өнөөдрийн байдлаар 470 орчмыг татан авсан гэх мэдээ ирсэн. Үлдсэнийг ирэх долоо хоногт татан авна гэсэн. Үйл ажиллагаа цаашдаа үргэлжилнэ. Вагоноор ачаа татан авах ажлыг эхлүүлэхээр ярилцаж байна. Хэрэв шийдвэрлэгдвэл өдөртөө 300-350 вагон мөн хажуугаар нь чингэлэг, авто тээвэр зэрэг явна. Ингэвэл Эрээний асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа. Өргөн царигаар ачаа тээвэрлэх Хятадын талын хариуг хүлээж байна. Мөн үнэ өртөг буулгахаар ажиллаж байна. Өмнө нь нэг куб метрийн үнэ 2500-3000 юань хүрсэн. Одоогоор 1800-2000 орчим байна. Холбогдох байгууллагууд ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагууд зохиомлоор үнэ хөөрөгдсөн тал дээр анхаарч байна. Бээжин, Эрээний Консул, Элчин сайд нарт ч холбогдох үүрэг чиглэл өгсөн.

-Хөл хорио тогтоох эсэхийг орон нутаг бие даан шийдэх боломжтой юу?

-Халдварын эхэн үед бүх асуудлыг УОК нэгтгэж, шийдвэрлэж байсан. Өнгөрсөн зунаас эхлэн аймаг, нийслэлийн удирдлагуудад зарим эрхийг өгсөн. Эрсдэлийн үнэлгээг өөрсдөө хийгээд зохион байгуулалтын арга хэмжээ аваарай гэсэн. Аймаг, нийслэлийн удирдлагууд засаг төрийн төлөөлөл учир энэ эрх үүргийг нь хариуцуулж өгсөн. Бүх цаг үед Засгийн газар, УОК бүх ачааг үүрч, шийдвэрлэх боломж байхгүй учир шат шатанд нь асуудлыг хариуцуулсан. Ороогүй асуудал, очоогүй  газар, оролцоогүй зүйл байхгүй.

-Сар шинийн бөхийн барилдааныг яах вэ?

-Бид сар шинийг гэр бүлийн хүрээнд, гэр гэртээ цахимаар золгоё гэж уриалж байгаа. Сар шинийн бөхийн барилдааныг халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулна. Вакцинаа хийлгэсэн, шинжилгээгээ хийлгэсэн гэх хүрээнд хийх нь зөв.

-Өвөлжилттэй холбоотой хүндрэлтэй зүйлс бий юу?

-Одоогоор гараагүй байна. Өвөлжилт өнтэй сайхан болж байна. Хаваржилт ч тийм байх төлөвтэй байна. Гэхдээ отор нүүдэл, бэлтгэл ажил зохион байгуулалтын ажил хийгдэж байна. Малын гоц халдварт өвчин аймаг орон нутгуудад тархсан. Наймдугаар сард үүрэг даалгавар өгсөн. Зарим үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн. Гэхдээ хангалттай гэж үзэхгүй байгаа. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах шаардлагатай. Ялангуяа хаваржилтын үед хорогдсон малын сэг зэмүүдийг ариутгах ажлыг сайн хийхгүй бол зарим малын өвчин өнгөрсөн хугацаанд дэгдсэн гэж үзэж байгаа. Мөн ажил хариуцсан албан тушаалтнууд мэргэжлийн бус, ажилдаа ордоггүй, асуудлаа шийдэггүй, газар орноор явдаггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй асуудлууд гарсан. Эхнээсээ хариуцлага хүлээгээд явж байна.

Хөл хорих, хязгаарлалт тогтоох шаардлага байхгүй.

Эмнэлгийн орны зохицуулалтыг ямар нэгэн байдлаар хүндрэлгүй, зайлшгүй шаардлагатай өвчтнүүдийг хэвтүүлэх зэргээр зохицуулна. УОК-ын удирдлагууд орны зохицуулалтыг хариуцаж байна, зөвшөөрөл өгч байна гэх ташаа мэдээлэл явж байна. УОК-ын шуурхай штаб дээр ЭМЯ-ны эмнэлгийн ор, эмчилгээ зохицуулалтын баг ажиллаж байгаа. Тэд бүгдийг нь хариуцаж, эрэмбэ дараагаар нь зохицуулж байгаа. Мөн эрүүл мэндийн салбарын зарим үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох арга хэмжээг авч байгаа.

-Хятадад сурдаг оюутнуудын тэтгэлэг цуцлагдлаа гэх асуудал гарч байна. Энэ дээр Боловсролын яам ямар хариуцлага хүлээх вэ?

-Энэ өмнө нь яригдсан асуудал. Хятадад манай 10 мянга гаруй оюутан суралцдаг. Энэ жил олон мянган оюутан танхимаар суралцах хүсэлтээ илэрхийлсэн. Хятадын гадаад хэргийн яам, Элчин сайдад энэ талаар мэдэгдсэн. Харамсалтай нь, Хятадын хил гааль нээгдээгүй, дотооддоо жил гаруйн хугацаанд ямар ч хүнийг гаднаас хүлээн аваагүй. Хятад улс хилээ нээтэл цахимаар хичээлээ шамдан үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж