885,115 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

885,115 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 919,221,952 төгрөгийн үнийн дүн бүхий 885,115 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +14.90%), "Дархан хөвөн" ХК (DAH +10.34%) болон "Орхондалай" ХК (ORD +6.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -10.00%), "Дархан хүнс" ХК (DHU -9.50%) болон "Ариг гал" ХК (EER -8.07%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 54,639 ширхэг нэгж эрхийг 33,540,652 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.01 хувиар буурч 41373.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,705,408,333,886 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж