Үнэ цэн нь өсөх үндэсний бэлэг – Хувьцааны эрхийн бичгээ барья

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Үнэ цэн нь өсөх үндэсний бэлэг – Хувьцааны эрхийн бичгээ барья

Монгол түмний минь уламжлалт баяр болох сар шинээр бид ахан дүүсийнхээ амар мэндийг мэдэн золгож, өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ. Харин бид ирэх зочдодоо бэлэглэх үнэ цэнтэй бэлгийг хайн багагүй цаг зарцуулдаг.

Тэгвэл, ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС үнэт цаасны компанийн зүгээс сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хөрөнгийн зах зээл дээрх шинэлэг бүтээгдэхүүн болох бэлэглэлийн үйлчилгээг нэвтрүүлж, “Хувьцааны эрхийн бичиг”-ийг түмэн олондоо хүндэтгэн барьж байна. Эрхэм та 30,000₮ 50,000₮, 100,000₮ 500,000₮ үнийн дүнгээр Монголын болон Олон улсын хөрөнгийн бирж дээрх өсөлттэй, ирээдүйтэй компаниудын хувьцааг худалдан авах эрхийг ахан дүүсдээ бэлэглэх боломжтой юм.

ХӨРӨНГИЙН БИРЖМОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭС ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ЭРХ
Сонголт 30,000₮50,000₮

100,000₮

500,000₮

Худалдаалах үнэ10,000₮

Хэдийгээр хувьцааны зах зээл эрсдэлтэй боловч зөв компаниа сонгон хөрөнгө оруулалт хийж чадвал  хувьцаа нь ирээдүйдээ хийж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт бөгөөд ирээдүйтэй компанийн хувьцаа нь орлогын хоёрдогч эх үүсвэр, цаашлаад ирээдүйн баталгаа болох боломжтой юм. Тухайлбал, 2001 онд Сүү ХК-ийн хувьцааг 100,000₮-өөр худалдан авсан бол өдгөө 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хувьцаатай болох боломжтой байсныг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл зөв хөрөнгө оруулалт таны хөрөнгийг 20 жилийн дотор 12,000 дахин өсгөх боломжтой байжээ.Энэ удаад та нэг удаа хэрэглэгдээд үрэгдэх эд зүйл биш, өдөр хоног өнгөрөх тусам илүү үнэ цэнтэй болж, үнэлгээ нь өсөх сайн компанийн хувьцаа авах эрх бэлэглэж, сар шинийн баяраар ахан дүүсээ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ болгох боломжийг бид олгож байна.

Хувьцааны эрхийн бичиг нь дахин давтагдашгүй, нууцлал бүхий үнэт цаас бөгөөд үнийн дүн тус бүр хязгаартай тул Сар шинийн баяраар ах дүүсдээ үнэ цэнтэй бэлэг бэлэглэхийг хүсвэл та яараарай.

Хувьцааны эрхийн бичгийг худалдан авахыг хүсвэл Энд дарна уу.

Мөн ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС компанийн 99304935, 99992803, 70100261 утсаар холбогдон худалдан аваарай.

 

Айлчлан ирж буй БАР ЖИЛДЭЭ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байж, өрнүүн их үйлийг бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Та бүхэн САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Холбоо барих: 7010-0261

Хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Худалдаа, хөгжлийн банкны төв оффис (1-р эмнэлгийн баруун талд), 2 давхар, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж