Амаржаад удаагүй дуучин Карди Би хүүгийнхээ нэрийг нийтэд хараахан зарлаагүй байгаа ч, тун сонирхолтой байдлаар зарлахаар төлөвлөжээ. Өдгөө 29 настай дуучин бүсгүй дөрвөн сартай хүүгийнхээ нэрийг нүүрэн дээрээ шивүүлэх талаар бодож эхэлсэн аж.
“Хүүгийнхээ нэрийг нүүрэн дээр шивүүлэхэд алхам алхмаар ойртсоор л байна. Би үнэхээр хүсч байна” гэж тэрбээр жиргэжээ. Харин нүүрнийхээ чухам хаана нь бол? Тэр эрүүнийхээ орчимд шивээсээ хийлгэхээр төлөвлөжээ. Шанааныхаа ясан дээр цэцэг шивүүлсэн нэгэн эмэгтэйн зургийг цахим сүлжээндээ хуваалцсаныхаа дараа Карди Би өөрийнхөө шинэ санааг хуваалцсан байна.
Харин түүний шүтэн бишрэгчид энэ санааг төдийлөн сайшаасангүй. Жишээлбэл, “Танд таалагдах үгүйгээ мэдэхийн тулд түр зуурын шивээс эхлээд хийлгэвэл зүгээр биш үү?”, “Үгүй шүү, битгий л хийлгээрэй, гуйя”, “Хүүгийн чинь нэр хэр урт вэ, зүгээр эхний үсэг нь байхад хангалттай биш үү?” гэх зэрэг сэтгэгдэлүүд хөвөрч байв.
Карди Бигийн хувьд нүүрний шивээс анхных нь болно. Харин түүний нөхөр Оффсет нүүрэн дээрээ охиныхоо нэрийг шивүүлсэн байдаг. Тэр бүх л хүүхдүүдийнхээ нэрээр шивээс хийлгэх хүсэлтэй. Карди Бигийн нэр ч Оффсетийн хүзүүн дээр байдаг.
ЭХ СУРВАЛЖ: US MAGAZINE
Холбоотой мэдээ