Өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах Бээжингийн хорооноос аравдугаар сарын 4-ний өдөр ТАСС агентлагт мэдээлснээр, ОХУ-д үйлдвэрлэсэн Covid-19-ийн эсрэг вакциныг тариулсан тамирчдыг 2022 оны өвлийн наадамд оролцохыг зөвшөөрчээ.
Орос улсад одоогийн байдлаар COVID-19-ийн таван вакцин бүртгэгдээд байна. Эдгээр нь Гамалейн нэрэмжит тархвар, микробиологийн үндэсний судалгааны төвөөс зохион бүтээсэн "Спутник-V" ба "Спутник Light", улсын вирус судлал, биотехнологийн судалгааны төвөөс бүтээсэн "EpiVacCoron"a ба "EpiVacCorona-N", Чумаковын нэрэмжит Дархлаа судлалын холбооны эрдэм шинжилгээний төвөөс "CoviVac" зэрэг вакцин бүртгэгдсэн. Эндээс "Sputnik Light" нь нэг тунгийн вакцин юм.
Өвлийн 2022 оны Олимпийн наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-нд болох бол паралимпийн өвлийн наадам гуравдугаар сарын 4-13-нд болно. ОХУ-ын олимпийн хорооны (РОК) ерөнхийлөгч Станислав Поздняковын мэдээлснээр олимпийн шигшээ багийн Путинтэй хийх уулзалтыг нэгдүгээр сарын 25-нд онлайн хэлбэрээр хийхээр төлөвлөжээ. Москвад өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Песков "Тийм ээ, ерөнхийлөгч Оросын олимпийн багтай нэг форматаар уулзалт хийх нь үнэн" гэж мэдэгдлээ.
"Гэсэн хэдий ч БНХАУ-д спортын тэмцээнд оролцох бүх тамирчдад тавих хатуу дүрэм журам, омикронтой холбоотой сүүлийн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ уулзалтыг онлайн хэлбэрээр хийх болно" гэж Песков нэмж хэллээ.
Эх сурвалж:ТАСС
Холбоотой мэдээ