Охидын биеийг үнэлүүлсэн хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Охидын биеийг үнэлүүлсэн хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна

Охидын биеийг үнэлүүлсэн хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна

Насанд хүрээгүй охидыг биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчилсан талаар Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл тус хэргийн гэрч, хохирогчдыг хэрхэн хамгаалж буйг болон мөрдөн шалгах ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шалгах ажил үргэлжилж байгаа. Гэмт хэргийн хариуцлагыг шүүх оногдуулна. Тиймээс баривчилсан этгээдүүдэд хэчнээн жилийн ял оноох, ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байна.

Дөрвөн эмэгтэйа хохирогчоор тогтоогдсоны гурав нь насанд  хүрээгүй. Шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчдыг хяналтад авч магадгүй учир хохирогчдыг хэрхэн хамгаалж, хаана тусгаарлаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Тухайн хохирогч хүүхдүүдийн аюулгүй байдал яригдах учраас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар нууцыг хадгална. Хэрэгт холбогдогч этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл хүн худалдаалах гэмт хэргийн дагуу хариуцлага тооцохоор мөрдөн шалгаж байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдож байвал Прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх эрхзүйн зохицуулалттай. Цагдаагийн байгууллагаас зүйлчилж, хэрэг бүртгэл үүсгэснээр прокурор руу шилжинэ. Одоо бол хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгах ажил л явж байна” гэсэн юм.

Хэргийг сануулбал, 14-16 насны охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг илрүүлэн шалгалтын ажил явуулсан. Улмаар Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хохирогч нарыг орогнуулж байсан газраас сэжигтэй этгээдүүдийг өчигдөр дайчлан баривчилсан юм.

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид охид, эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг нэгдүгээр сарын 11-нд хохирогчдыг орогнуулж байсан газраас нь баривчилсан. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэлд, иргэн Н нь 2021 есдүгээр сараас эхлэн бусадтай бүлэглэн цахим орчинд зар байршуулан, ар гэрийн хараа хяналт сул, 14-16 нас охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан гэх мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж