ЗГ: Тэтгэврийг тэргүүн ээлжид нэмнэ | News.MN

ЗГ: Тэтгэврийг тэргүүн ээлжид нэмнэ

ЗГ: Тэтгэврийг тэргүүн ээлжид нэмнэ

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ өдрүүдэд ерөнхий боловсрол болон их дээд сургуулийн оюутан, сурагчдын улирлын амралт үргэлжилж байгаа ч дөрөв, таван настнуудын цэцэрлэгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Шинэ улирлын хичээлийг танхимаар бүрэн нээх эсэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн өгч буй мэдээллээр хоёрдугаар сарын эхээр омикрон хувилбарын давалгаа оргил үедээ хүрэх тооцооллыг гаргасан. Тийм учраас БШУЯ-наас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаар гурван төрлийн санал танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэх долоо хоногийн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй. Одоогоор аль нэг байгууллагаас ийм санал ирээгүйг мэдэгдье. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харъяа байгууллагын ажилчдыг 50 хувиар ажиллуулах УОК-ын саналыг дэмжээгүй. Тиймээс төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүргийг өгсөн. Энэ жилийн сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагууд золголт хийхийг хориглосон. Иргэдийг цахимаар золгохыг Засгийн газраас уриалж байна.

Мөн Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас 2022 оны дөрөвдүгээр сарын 10-н хүртэл онцгой дэглэм тогтоосон. Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдсан 985 чингэлгийг энэ сарын 11-нээс найм хоногийн хугацаанд 433-ыг нь татсан. Эхний өдрүүдэд 23 чингэлэг татсан бол сүүлийн өдрүүдэд 6065 болж нэмэгдсэн. Ингэснээр ес хоногт бүх чингэлгүүдийг татан авч дуусна. Мөн үндэсний шигшээ багийн тамирчид “Бээжин-2022” болон пара олимпийн наадамд оролцвол нэг удаагийн 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, олгох, бүртгэх журмыг баталлаа. "Ирээдүйн өв сан"-гийн 2022 оны олох орлогоос Монгол Улсын 18 хүртэлх насны иргэн бүрт мөнгөн хуримтлал үүсгэх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Энэ журмаар иргэд хүүхдийн мөнгөө одоо харилцаж буй банкны дансаар авах эсвэл төрийн санд үлдээх хүсэлтийг жилд нэг удаа гаргана. Иргэд И-баримт, И-халамж болон биеэр гаргах боломжтой. Өнөөдрийн батлагдсан журмаар иргэд хүсэлтээ сар бүрийн 15-ны өдөр нэг удаа гаргах бөгөөд дараагийн сарын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилж гаргаж болно.

Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзориг болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг ажлын хариуцлага алдсан учраас албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны газрын дарга Ж.Ганбатыг, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулгыг, ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилсон.  Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг томилов.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцлээ. 2013 онд гарсан Монгол Улсын тогтоолыг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1-2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг "Монголын төмөр зам" ТӨХК-д олгосон тогтоол юм.

Өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцуулахыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон. Тиймээс "Монголын төмөр зам" ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм.

Эдгээрээс гадна 2022 оны эхний хагаст багтаж, Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ. Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй гэж үзсэн. Тендерийг ойрын хугацаанд зарлана.

Сангийн сайд Б.Жавхлан:

-2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд 2022 оны төсөв батлагдсан. Энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд худалдаа авах ажиллагаа тендерийн үйл ажиллагаанууд ямар гүйцэтгэлтэй байна вэ гэдэг нэгдсэн мэдээллийг хуралдаанд танилцуулсан. Нэгдүгээр сарын 18-ний өдрийн байдлаар энэ жил батлагдсан нийт 717 төсөл арга хэмжээний нийтдээ 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтуудаас одоогийн байдлаар 19.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Өөрөөр хэлбэл, 140 төсөл арга хэмжээний тендерийг зарласан байгаа нь маш хангалтгүй байна гэж үзлээ. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нар болон тендер зарлан зохион байгуулдаг бүх төсвийн захирагч нарт гурван сарын 1 гэхэд өөрсдийн хариуцсан худалдан авах ажиллагааг хийх хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

717 төсөл арга хэмжээнээс бараг 50 хувь нь буюу 342 төсөл арга хэмжээг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх газрууд нь тендерүүдийг зохион байгуулж эхлүүлэх ёстой. Гэтэл харамсалтай нь бүх аймгуудаас долоод нь нийтдээ 13 тендер зарласан байна. Энэ бол маш хангалтгүй тоо. Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна. Тиймээс төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт хугацаатай хатуу үүрэг даалгавар өгсөн. Тендер болон хөрөнгө оруулалтын төсвийн бодлого нь эдийн засгийг дэмжих, байгууллагууд цалин орлоготой байх цаашлаад өрхийн орлогын хэмжээнд хүртэл нөлөөлдөг.

2022 оны төсөв батлахад Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл дээр аудит хийхэд төсөл арга хэмжээ нь бэлэн биш, ТЭЗҮ нь байхгүй гэсэн акт гараагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн барьсан бүх төсөл, арга хэмжээнүүд тендер зохион байгуулахад бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж үзсэн. Тиймээс цэвэр зохион байгуулалтын арга хэмжээнээс хамаарна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар орон нутагт тендер зохион байгуулахдаа маш удаашралтай байна. Өмнөх жилийн олон удаагийн хөл хориотой байсан бол энэ жил тэдэнд ямар нэгэн шалтгаан тоочих эрх байхгүй. Тэтгэврийн зөрүүг арилгах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнээс өмнө нийгмийн даатгалын суурь тогтолцоонд шинэчлэлт хийх шаардлагатай. Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ нь процессын хууль юм. Үүгээр реформын шинжтэй олон асуудал хөндөгдөнө. Харин тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх эсэх нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар нь тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог. Цаашид инфляцийн хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна.

Хүүхдийн мөнгийг ямар хувилбараар авах тухай сонголтыг эцэг эхчүүдэд үлдээсэн. Нийт 1.2 сая хүүхэд мөнгө авдаг ба өчигдрийн байдлаар 1.1 сая хүүхдийн мөнгөний сонголтыг хийжээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгөн хуримтлалын талаарх сэтгэхүй, ач холбогдлыг сайтар ойлгуулах нь чухал. Тооцооллоор, хэрэв хүүхэд 0-18 нас хүртлээ мөнгөө хадгалбал ирээдүйд 20-22 сая төгрөгийн мөнгөн хуримтлал үүснэ. 18 настай ийм хэмжээний хадгаламжтай байх нь ирээдүйн хөрөнгө оруулагч иргэнийг бий болгоно гэсэн үг. Энэ нь хүүхдийн ирээдүйн сургалтын төлбөр болох төдийгүй хөдөлмөрийн гараагаа эхлэхэд анхны хэрэглэгдэхүүн худалдаж авахад зарцуулах гэх мэтчилэн хуримтлалтай иргэнийг бий болгох дунд, урт хугацааны ач холбогдолтой бодлого юм. Хүүхдийн мөнгөө Төрийн сан дээр хадгалах уу, эсвэл түүнээсээ татаж аван ашиглах уу гэдэг сонголт бий. Татаж аваад өөрийн сонгосон өөр банкин дахь хүүхдийн хүүтэй хадгаламжид байршуулах эсвэл хүүхдийн амьжиргаандаа зарцуулж болно. Энэ нь 2022 оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.   Түүнээс хойш 50 мянган төгрөг нь хадгаламж болох, үлдсэн нь дээрх сонголттой байх зохицуулалтаар явна.

Засгийн газрын хуралдааны төгсгөлд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Тиймээс төрийн албыг 50 хувиар ажиллахыг дэмжээгүй. 100 хувь бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана” гэдгийг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-19 66.181.176.248

Энэ залуучууд бол ахмадуудыг хөгшин юмнууд гэж үздэг үеийнхэн. Эд хэзээ ч тэтгэвэр нэмэх асуудлыг шийдэхгүй. Сонгууль дөхөхөөр хүн хуурдаг аргааоаа цөөн хэдэн төгрөгөөр нэмсэн дүр үзүүлнэ. Даанч МАН-ыноронд засаг аятайхан барьчих нөхдүүд харагдахгүй байна. Байдаг сан бол МАН-д дахин санал өгмөөргүй болчихсон шүү. Эдний баталсан шинэ хөдөлмөрийн хууль гэж бас л ахмадуудын эсрэг хууль байна лээ. Одоогийн МАН-ын залуучууд бол ХҮН ий залуучуудаас ялгагдах юмгүй, харин ч боловсрол бага,

Avatar

Зочин 2022-01-19 202.179.27.157

Мэдээний гарчигийг нь уншихаар тэтгэвэр нэмэх нээ! Харин дотроо хэзээ ч нэмэхээргүй юм бичжээ , Хэдэн хөгшдийн толгойг угааж горьдлого төрүүлэхээ болимоор юм.

Avatar

ИРГЭН 2022-01-19 202.9.46.38

Засгийн газар нь тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог. Цаашид инфляцийн хувь хэмжээтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан жишгийг үргэлжлүүлэхээр Засгийн газар дунд хугацаандаа төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна. ГЭСЭН НЬ СОНГУУЛЬ ДӨХҮҮЛЖ БАЙГААД ЦӨӨН ХЭДЭН ТӨГРӨГ НЭМЖ ХУУРНА ГЭСЭН ҮГ БАЙНА. …. ЮУ НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ ,ИЙМ УТГАГҮЙ МЭДЭЭЛЭЛ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ ???

Avatar

зочин 2022-01-19 103.140.11.50

Энэ хэд дотроо Жавхлан сайд илүүтэй түргэн сурч байна шүү. Үнэхээр хил хаагдсан, орлго олдог нүүрс зэрэг нь явахаа байсан байна шүү дээ. Хүүхдийн мөнгийг хүүхдийн хадгаламж болгож буйд нь нэн талархаж байгаа шүү. Хөрөнгө оруулалтын эх үүсвнэр бүрдэж хөгжлийн манлайд хүрнэ. Тэтгэврийн 600-аас доош тэтгэвэртэй хүмүүст 100-150 мянган төгрөг нэмэх боломжийг судалмаар. Тендерээс дэлхий дахин татгалзсан шүү. Үүнийгээ ойлгуулж, худалдан авалтыг анхны нэгжид өгч, тэдэнтэй хариуцлага тооцдог болооч

Avatar

Зочин 2022-01-19 213.87.136.85

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

өвгөн 2022-01-19 108.51.34.185

Бага тэтгэврийг ахиухан 800.0 дээшхийг багаар тогтоох ёстой

Avatar

Зочин 2022-01-19 66.181.180.180

Жавхлан сайдад итгэхэд хэцүү. Унтаж сэрээд өдөр бүр урьд нь хэлж байснаасай тэс өөр юм ярьдаг хүн дээ. Иймд тэтгэвэр нэмнэ гэж худлаа ярьж цаг хожих гэсэн хэрэг.

Avatar

Зочин 2022-01-19 64.119.27.219

Энэ Сангийн сайд Жавхлан ёстой бүтэхгүй дандаа буруу юм санаачилна

Avatar

ахмад настан 2022-01-19 139.5.219.166

76 гишүүний хувьдаа завьшдаг 304 тэрбумыг хасаач ээ, нөөц боломж бол байна, харин сэтгэл л алга энэ УИХ, ЗГ-т. Дарханы ахмадууд энэ нөхөрт шаадлага тавиач ээ, өрлуулж байгаа хонь шиг хэзээ болтол байх юм бэ?

Avatar

Зочин 2022-01-19 103.26.194.51

Тэтгэвэрийг шалтаг тоочихгүй нэм гэж шаардаж байна . Битгий ямар нэгэн юмаар барьцаалаад , тэгвэл тэгнэ , ингэвэл ингэнэ гээд шалтаг заагаад бай ! Чиний шалтаг , шалтгааныг сонссоор байгаад залхаж байна. Битгий цаг хугацаа хожоод бай . Олон ахмадууд сэтгэлдээ тэтгэвэрээ нэмүүлнэ гэсэн горьдлого тээсээр өнгөрч байна.Тансаглалаа зогсоо, Ямар ч хэрэг зориггүй , ямарч ач холбогдолгүй хэдэн зуугаараа Орос мэтийн оронд айлчлахаа больчих,хэд хэдээрээ гадаадад зугаалахаа боль муусайн нүгэлтнүүд ээ !

Avatar

Зочин 2022-01-19 64.119.25.94

300 авдаг хүмүүст алдах юм алга. Хүйт дуусхаар нэг талдаа багтана.

Avatar

Иргэн 2022-01-19 103.26.195.161

Ахмадын төв биш ахмадуудад зориулсан байр л хэрэгтэй байна. Халуун хүйтэн устай нэг өрөө байр байхад л болж байна.Нэг хэсэг ахмадын байранд захиалга авна гэсэн сургаар өгсөн захиалгууд дүүрэг бүрд мянга гараад.Батболд,Амарсайхан, Сумъяабазар нар энэ талаар юу ч хийсэнгүй.Ахмадын төв гэхээр одоогийн нийтийн бүжгийн заалархуу юм байх байх.Дэмий л шахуу зүйлдээ Ахмадууд хүүхдүүдийнхээ хажуу өрөөнд буюу баруун хаяанд эсвэл хамт. Хүүхдүүдийн гэр бүлд амбүл нэмэгдэж байна хүүхдүүд нь томорч байна

Avatar

адгын амьтад 2022-01-19 66.181.161.20

ИЙМ МУУ ЁРЫН ХҮМҮҮСЭЭР ТӨРӨӨ УДИРДУУЛНА ГЭДЭГ НИЙГМИЙН ХАР МАСС ЯАХ АРГАГҮЙ ЦУС ОЙРТОЛТТОЙ, ЭРГҮҮ МАНГАРУУД БАЙЖ ТААРНА.

Avatar

Зочин 2022-01-19 43.242.243.150

Энэ Сангийн сайд Жавхлан харьцангуй залуу хүн гэхэд маш хуучинсаг, хөшүүн, бюрократ сэтгэлгээтэй хүн байна шүү!!

Avatar

Зочин 2022-01-19 103.26.195.253

Эндээс хоёр юм ойлгогдож байна. 1. Тэтгэвэрийг 7 сар болтол, өөрөөр хэлбэл хүүхдийн 100 мянга зогсохоор жоохон нэмж магадгүй. 2. Тэтгэвэрийг нэмсэн ч 30000-аас доош төгрөгөөр л нэмэх. За ийм л байна даа.

Avatar

зочин 2022-01-19 64.119.24.38

Тэтгэвэрийн зоруу гэдэг хэлэлгээ оорчлохгуй юм уу?. Авч байгаа цалингийхаа хэмжээгээр л нийгмийн даатгал толж байгаа шуу дээ. Хийсвэр жишээ: 1 сая тогрогийн цалинтай хун даатгалд 100 мянгыг толдог бол 500 мянган тогрогийн цалинтай хун 50 мянгыг толж байгаа. Хэрэв зорууг арилгачихвал ямарч цалинтай байсан одоо бух хунээс адилхан хэмжээниц даатгал авмаар юм айн

Avatar

Зочин 2022-01-19 64.119.19.247

ЯГ ЗӨВ . ТЭГВЭЛ ШУДАРГА БОЛНО.

Avatar

Зочин 2022-01-19 66.181.166.134

яг зөв, насаараа ажил хийлгүй байж байгаад хэдхэн жил нийгмийн даатгалаа өндөр төлж тэтгэвэрт гарсан хүмүүс насаараа ажилласан хүмүүсээс өндөр тэтгэвэр авах нь шударга бус

Avatar

Зочин 2022-01-19 103.26.194.169

Tetgeveriig inflyatsiin tuvshintei yalduulj zohitsuulahgui bol avdag hedhen yam maani tsaas bolloo,yag l vinsuel bolohod oirhon yavj bn shuu yamnii ene,uilchilgeenii une benzin shatahuun geed yadaj baihad inflyats gej bur gaarlaa,dundaj davharga gej bur baihgui bolloo uchir ni tetgevriin dood tuvshin geed nemeed baihaar dund tuvshin ni baihgui bolj bn yadaj shudarga baimaar bn shuu,tegshitgedeg sotsializmiin bodlogoosoo boliochee

Avatar

Зочин 2022-01-19 66.181.184.69

Ogtsorvol taarna erguu atsnuud

Avatar

Zochin 2022-01-19 192.82.73.139

Amgli helnii surgalttai surguuliin hicheel ehelchihsn bga. 1s3r angiin hicheeliin tsagiig n bagasgsj boldggui uym bkh daa…Ugluu 830s 1530 hurtel hicheelleh uym. Bolovsroliin yam medej bga bolov u?

Avatar

Бөөн өр тавиад худлаа гуцаад л... 2022-01-19 64.119.25.232

Бөөн өр тавиад худлаа гуцаад л…

Avatar

Зочин 2022-01-19 202.55.188.88

Тэтгэвэр цалин нэмбэл бух юмны унэ давж есеед инфляцыг улам хеерегдене дее. Бух юмны унэ цалин тэтгэвэр нэмэлтийн хувиас 2 дахин есне.

Avatar

Зочин 2022-01-19 90.196.191.207

ядаж 5 сарын 1 хүртэл хичээлийг цахимаар явуулмаар байх юм даа. халдвар гаарч байна шүү дээ. Юмны үнэ ингэж нэмэгдэж байхад хөгшид маань яаж тэсэж байгаа юм бол доо. Бид орлого багадаад тэдэндээ илүүчлэж чадахаа байлаа шүү дээ. Тэтгэвэрийг нь жаахан нэмж болдоггүй юм уу

Avatar

Зочин 2022-01-19 202.126.88.133

Хороо, өрх, багийн төвүүдэд Ахмадуудын цагийг зөв өнгөрөөх жижиг төвүүд нээмэр юмаа. Тэндээ эмч суулгаад Эрүүл зөв хооллолтын зөвлөгөө өгч, хөнгөн дасгал хөдөлгөөн хийгээд хоорондоо ярьж хөөрөөд гардаг болмоор. Ахмадууд өдөржин гэртээ утас маажин утсаар дэмий чалчин , үр ач хүүхдээ ч зөв хүмүүжүүлэх сөхөөгүй өдрийг өнгөрөөж бна ‼️

Avatar

Зочин 2022-01-19 66.181.180.180

Төгрөгний чадамж өдөр бүр унаж байхад ирээдүйн сан гэдэг чинь утга алга. 18 жилийн дараа 1 а.д. 10 000 төгрөг тэнцүү болчихвол сангийн хэрэг байхгүй. Харин тэр хүүхдийн мөнгийг өнөөдөр авсан хүн л хожно.

Avatar

Зочин 2022-01-19 192.82.74.142

ЯМАР Ч ГЭСЭН ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ 5 САРЫН 1 ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛЖ ВИРУСИЙН БАЙДЛЫГ АЖИГЛААЧ ЭЭ. АМЬДРАЛ ХҮНД ЭНЭ ҮЕД ДЭЭР НЬ ҮР ХҮҮХДҮДЭЭ ВИРҮСТТАВЬЖ ТУУМААРГЙ БАЙНА ТӨР ЗӨАСАГ АА!!!!!!ХАРИН ЦАХИМААРАА ХЭСЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ҮЗ. ГУЙЖ БАЙНА ЗАСАГ ТӨР ӨӨ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2022-01-19 66.181.161.57

05-01 ch geh shig

Avatar

Донгос 2022-01-19 150.129.142.19

Аль хэзээ хавтгайгаараа вирстчихээд үхсэн ацаа яриад байгаан бэ? Наад хэдэн хүүхэд чинь корона тусахгүй үхэр, бяруунаас ялгаагүй боллоо. Үнэхээр айж байвал өөрөө хүүхдээ хичээлд нь бүү явуул. Манайхан л лав бүгд хүрсэн. Хүрээгүй байсан ч явуулах л байсан. Энэ эдгэшгүй өвчин биш, хүнд хэлбэрийн ханиад гэдгийг хэзээ ойлгох юм бэ

Avatar

Зочин 2022-01-19 203.98.76.103

Төрийн албан хаагчид өвдсөн ч, үхсэн ч хамаагүй, хүн биш гэж байгаа юм байна л даа

Avatar

Зочин 2022-01-19 193.29.105.85

Авилга өгч байж Тянжинаас контейнер татах уу

Avatar

Зочин 2022-01-19 103.10.21.233

Тэтгэвэр нэмэхгүй бол олон ахмад настан нэн ядуугийн тоонд орно сангийн сайданцараа хөшөөгөө бас өөрсдөө авдаг 4 тэрбумаа болиочээ

Avatar

Зочин 2022-01-19 192.82.89.212

Erguu Malaa ter avilgal hanhluulsan Burhnaa terguun Eeljind boliul

Avatar

Зочин 2022-01-19 192.82.70.242

tanhimaar hicheelleh ni haldvar taraah eradeltei tsahimaar oruulah heregtei

Avatar

иргзн 2022-01-19 66.181.188.30

Танхимаар хичээллэх нь Халдвар тарах Эрсдэлтэй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж