Назарбаев: Казахстаны эрх баригчдын хооронд сөргөлдөөн байхгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Назарбаев: Казахстаны эрх баригчдын хооронд сөргөлдөөн байхгүй

Назарбаев: Казахстаны эрх баригчдын хооронд сөргөлдөөн байхгүй

Казахстанд үүссэн эмх замбараагүй байдлын дараагаар удирдагч асан Нурсултан Назарбаев анх удаа олны өмнө гарав. Тэрбээр видео хэлбэрээр иргэдэд хандан үг хэлсэн бөгөөд Казахстаны эрх баригчдын хооронд аливаа сөргөлдөөн байхгүй гэж мэдэгджээ.

Газрын тос үйлдвэрлэгч орныг 30 жил удирдсан Назарбаев хамгийн хүнд хэцүү цагт нь эх орноо орхиж яваагүй гэдгээ илэрхийлсэн байна. Бараг хоёр долоо хоногийн дараа гарч ирсэн тэрбээр төв Азийн хамгийн баян улсыг удирдахаа больсон гэдгээ онцолж хэлэв.

Жагсаалын үеэр Назарбаев гэнэт алга болж, улсын аюулгүй байдлын дарга асан Карим Масимовыг эх орноосоо урвасан хэргээр саатуулсан нь экс ерөнхийлөгч болон түүний залгамжлагч Токаев нарын хооронд үл ойлголцол үүссэн тухай яриа гарахад хүргэсэн.

“Би 2019 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ Касым Жомарт Токаевт шилжүүлсэн. Түүнээс хойш тэтгэвэртээ гараад нийслэл хотдоо л амьдарч байна. Хаашаа ч алга болоогүй. Казахстаны эрх баригчдын хооронд ямар ч зөрчил, сөргөлдөөн байхгүй. Энэ тухай бүх цуу яриа худал” гэжээ.

Энхийг сахиулагчид 19 сая хүн амтай Казахстаны үймээнийг намжаасны дараа ерөнхийлөгч Токаев “Назарбаевын үед баяжсан хүмүүс тэр хөрөнгөө ард иргэдтэйгээ хуваалцахыг хүсч байна” гэж хэлсэн. Нэгдүгээр сарын 15-наас хойш Назарбаевын гурван хүргэн албан тушаалаасаа огцроод байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж