Хүн бүр 10000 төгрөг хандивлавал И.Тэмүүлэнг аврах боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Хүн бүр 10000 төгрөг хандивлавал И.Тэмүүлэнг аврах боломжтой

Хүн бүр 10000 төгрөг хандивлавал И.Тэмүүлэнг аврах боломжтой

И.Тэмүүлэнгийн гэр бүлийн зүгээс хандивын аяны тухай мэдээлэл хийлээ


СТА жүжигчин Ц.Ганзориг:

-Урлаг соёлын найз нөхөд, монголчууд минь И.Тэмүүлэн залууд амьдрал хайрлацгаая. Архаг бөөрний дутагдалд орж цаашид бөөр орлуулах боломжгүй, эмчилгээ хийлгэх судасгүй болсон. И.Тэмүүлэнд дөрвөн сарын амьдрах хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд И.Тэмүүлэнгийн гэр бүл, хамаатан саднууд зүгээр хандив гуйхыг урьтал болголгүй бууз хийж, үзэг бал, үсний боолт бас зарж байна.  Энэхүү хандив эхэлснээс хойш сайхан сэтгэлт монголчуудынхаа хандивын үр шимийг бид бага багаар хүртэж байна. Хувь хүмүүс болон албан байгууллагууд тусалж дэмжиж байна. Төв аймгийн Батсүмбэр суманд суугаа ахан дүүсээс нь хурдны морь хандивласан. Бид түүнийг дуудлага худалдаанд оруулж арилжаалсан. Мөн гэр урладаг "Дөрвөлжин бэл" компани таван ханатай гэр хандивласан. Та бүхэн хандивын аянд зориулж тус гэрийг авахыг хүсвэл И.Тэмүүлэнгийн гэр бүлийхэнтэй холбогдоорой.

И.Тэмүүлэнгийн ээж Ж. Хишиг-Амгалан:

-Дөрвөн сарын амьдрах хугацаа үлдээд байна гэснээс хойш нэг сар 27 хоног өнгөрсөн байна. Одоо хүүгээ эмчлэхэд хоёр сарийн хугацаа үлдээд байна. Бид эмчилгээний зардлыг босгох гэж маш их хичээж байгаа ч цуглуулсан мөнгө хаана нь ч хүрэлцэхгүй байгаа учир сайхан монголчууд та бүхнийг хандивын аянд нэгдэхийг хүсч байна. Миний хүү арван настайдаа өвдсөн. Бид донор олсон. Даан ч эмчилгээний зардал алга.  Хамгийн гол нь эмчилгээ хийлгэх судасгүй болсон.  Нэг ёсондоо булаг шанд ширгэж хатдаг шиг. Судаснууд нь бүгд нарийсаад цус гүйх, цус сэлбэх боломжгүй болчихсон. Иймээс та бүхнээсээ хандив хүсч байна. 60000 хүн бүр 10000 төгрөг хандивлавал бидэнд их тус нэмэр болно. Гэхдээ та бүхний бидэнд өгч байгаа их бага бүх хандивт их талархаж байгаа.

Багын найз Батжаргал:

-Зарим хүмүүс цахим орчинд “Өөрөө яагаад сошиалаар ярихгүй байгаа юм бэ? Худлаа юм биш  үү гэж хүмүүс их асууж байна. Нэгт энэ хүний биеийн байдал маш хүнд байгаа. Цар тахалын нөхцөл байдлаас болоод гэр-эмчилгээ гэсэн маршруттай. Хэрвээ найзын минь эмчилгээний талаар сурвалжлахыг хүсвэл хэвлэлийнхэнд нээлттэй шүү.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж