МАН-ын даргын асуудлыг Дээд шүүх хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

МАН-ын даргын асуудлыг Дээд шүүх хэлэлцэнэ

МАН-ын даргын асуудлыг Дээд шүүх хэлэлцэнэ

МАН-ын 30 дугаар их хурал өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж  тус намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгохыг төлөөлөгчдийн олонх дэмжиж, батламжилсан. 

Тэгвэл Баасан гаригт /2022.01.21/ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар  “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, МАН-ын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл зэрэг бусад асуудлыг хэлэлцэх аж.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ "МАН өнгөрсөн зуунд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээж чадсан шиг шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх болно. Уурхайн тосгонд өвөө, өрх толгойлсон эхдээ дэм болох гэж явсан хүү улс төрийн ууган хүчний дарга, Ерөнхий сайд болох боломж тохиолоо. Энэ бол ардаар овоглосон, залуусаа дэмжиж чаддаг Ардын намын үнэт зүйл. Зуун жил өнгөрсөн ч шинэчлэгдэж чаддаг гэдгийг харуулах нотолгоо. Улс төрийн эрх мэдэл, зоримог шийдвэр гаргаж ажиллах боломж надад ирлээ. Итгэлийг зүтгэлээр хариулж өөрт байгаа бүх боломжоо дайчлах болно" гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж