Хийе бүтээе гэсэн аж ахуй нэгж бүрийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Хийе бүтээе гэсэн аж ахуй нэгж бүрийг дэмжинэ

Хийе бүтээе гэсэн аж ахуй нэгж бүрийг дэмжинэ, гол нь иргэдтэйгээ зөвшилцөж, нэг ойлголтод хүрсэн байх ёстой
Баянзүрх дүүрэг 2022 онд газар чөлөөлөлт – бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Дүүрэг орон нутгийн хөгжлийн төлөө хамтран зүтгэх хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжүүд Баянзүрх дүүргийн Засаг дарга, холбогдох удирдлагуудтай уулзлаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ :
"Дүүрэг орон нутагтайгаа хамтраад хийж бүтээе гэсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг бид бүх талаар нь дэмжинэ. Гэхдээ та бүхэн гол нь тухайн тохижилт, бүтээн байгуулалт хийх газрынхаа иргэдтэй зөвшилцөж, нэг ойлголтод хүрсэн байх ёстой. Тэгээгүй тохиолдолд бид та бүхний хийх ажлыг дэмжиж, хамтран ажиллах боломжгүй" талаар хэллээ.
Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын хувьд дүүргийн удирдлагуудтай уулзаж өөрсдийн санал, хамтран ажиллах хүсэлтээ тогтмол илэрхийлж байгаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж