ОХУ-аас ирэх сард Украин руу довтлож магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

ОХУ-аас ирэх сард Украин руу довтлож магадгүй

ОХУ-аас ирэх сард Украин руу довтлож магадгүй
The State Department in Washington, Monday, Dec. 15, 2014. Authorities say an electrical transformer explosion has caused power outages at several government buildings in Washington. Most power at the State Department was lost and employees were told to work as best they could. Other buildings affected included the Federal Reserve, the General Services Administration, Metro's Smithsonian subway station, the Labor Department, the U.S. Park Police and the Federal Deposit Insurance Corp. (AP Photo/Luis M. Alvarez)

Удахгүй болох ОХУ-Беларусийн хамтарсан цэргийн сургуулилалт нь Украин руу хойд зүгээс цохилт өгөх боломжийг Москвад олгож магадгүй гэж АНУ-ын Төрийн департаментын өндөр албан тушаалтан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

"Тогтмол хуваарьт хамтарсан цэргийн сургуулилалтын дагуу явагддаг Оросын цэргүүд Беларусь руу шилжиж байгаа тухай мэдээлэл анхаарал татаж байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэв. "Хугацаа нь анхаарал татаж байна. Мэдээж ОХУ нь Украин руу хойд зүгээс довтлохын тулд хамтарсан цэргийн сургуулилалт нэрийн дор цэргээ Беларусь руу байршуулах бодолтой байна гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Ийм довтолгоонд Беларусь оролцохыг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Беларусьчууд бидэнд, холбоотон түншүүдэд мөн эрх баригчдад хувийн байдлаар анхааруулга өгсөн" гэж дипломатч нэмж хэлэв.

Түүний хэлснээр, ердийн сургуулилалтад 9000 орчим цэрэг оролцвол 42 хоногийн өмнө олон улсад мэдэгдэх шаардлагатай боловч 13000 цэрэгтэй бол олон улсын ажиглагч зайлшгүй байлцах шаардлагатай.

"Энэ сургуулилалт ердийн мэт боловч огт өөр санаа агуулж байна" гэж албаны хүн дурдав. Учир нь олон улсын ажиглагчгүй бол ямар нөхцөл байдал болж буйг мэдэж чадахгүй юм.

Беларусийн батлан хамгаалах яамны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын дарга Олег Воинов өчигдөр цэргийн үйл ажиллагаанд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Холбооны улсын хариу арга хэмжээг шалгах ажлын хүрээнд Беларусь-Оросын хамтарсан сургуулилалт хоёрдугаар сарын 10-20-ны хооронд болно" гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ:TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж