Баян-Өлгий аймаг улбар шар түвшинд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймаг улбар шар түвшинд шилжинэ

Баян-Өлгий аймаг улбар шар түвшинд шилжинэ

Халдварын тархалт нэмэгдэх тооцоолол байгаа ч хөл хорио тогтоохгүй гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээлж буй. Үүнтэй холбоотойгоор аймгуудын Онцгой комисс хуралдаж цар тахлын тархалтыг хумих зорилгоор тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. Тэгвэл өчигдөр /2022.01.18/ Баян-Өлгий аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж хязгаарлалт тогтоох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, тус аймгийн Онцгой комисс 2022 оны анхны хурлаа хийж, Covid-19 халдвар, шинэ төрлийн омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварын батлагдсан тохиолдлын тоо эрс өсч эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд тархалтын улбар шар түвшинд шилжүүлэн ажиллахаар болжээ. Мөн энэ оны нэгдүгээр сарын 22-ны 08:00 цагаас эхэлж хэрэгжих дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

  • Аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан бүх төрлийн баар, цэнгээний газрууд, сургалтын төв, үзүүлбэр үйлчилгээ, халуун ус, сауны үйлчилгээ, шашны байгууллага, хүнсний зах, дэлгүүрээс бусад барааны зах, цэцэрлэгийн үйл ажиллагаа, цахим тоглоом, спорт заал, бие бялдууржих төв, амралтын газрууд, хурим найр, болон бусад баярыг гэрийн нөхцөлд явуулах болон соёл урлагын үйл ажиллагаануудыг хориглох,
  • Хурал цуглаан, ресторан, зоогийн газрууд гэх газруудын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Ийнхүү тус аймаг орон нутагтаа халдаврын тархалт хумих зорилгоор хязгаарлалт тогтоосон ес дэх аймаг боллоо. Хот хоорондын тээвэр хаах эсэхийг асуухад дараагийн хурлаар хэлэлцэнэ гэх тайлбар өгөв.

Улбар шар түвшинд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоодог. Хязгаарлах үйл ажиллагаанд бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт, олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын үйл ажиллагааг хориглодог билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж