Олимпод оролцогчдыг Хятадад хэрэглэсэн утсаа хаяхыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Олимпод оролцогчдыг Хятадад хэрэглэсэн утсаа хаяхыг зөвлөв

Олимпод оролцогчдыг Хятадад хэрэглэсэн утсаа хаяхыг зөвлөв

Бээжингийн өвлийн олимпийн үеэр тамирчид, үзэгчид болон хэвлэл мэдээллийнхэн “My 2022” нэртэй аппликейшнийг ашиглана. Энэ нь дуут шуудан, файл дамжуулж, олимпийн мэдээ унших боломжтой аппликейшн юм. Хамгийн гол нь Covid-19-ийн өдөр тутмын нөхцөл байдлыг хянах боломжтой аж.

Гэвч кибер аюулгүй байдлын “Citizen lab” компаниас уг аппликейшн нь нууцлалын шаардлага хангахгүй байна гэж үзжээ. Тиймээс Бээжингийн олимпод оролцох хүмүүс хэрэглэж дуусаад хаячихаж болохоор хямд үнэтэй, урьдчилсан төлбөрт утас авчрах хэрэгтэй гэж анхааруулав. Энэ төрлийн утаснуудыг гэмт хэрэгтнүүд өөрсдийгөө илчлэхээс зайлсхийж ашиглах нь түгээмэл байдаг.

Мөн “My 2022”-ын программд суулгасан зарим үгнүүд нь зохимжгүй агуулгатай гэж үзсэн бөгөөд улс төрийн шинж чанартай дүрслэлүүд ч байжээ. Үгсийн жагсаалтанд Хятадын удирдагчид, засгийн газрын агентлагийн нэрс, тэр байтугай Тянь Ань Мэний талбайн бослогын тухай ишлэл үгс ч байжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар ийм төрлийн функцууд болон аюулгүй байдлын алдаанууд нь Хятад дахь програмуудад нийтлэг ажиглагддаг бөгөөд хэрэглэгчдэд эрсдэл учруулдаг гэв.

Олимпийн наадмын бүх зочид, оролцогчид Хятад руу явахаасаа 14 хоногийн өмнө уг программыг татаж аваад, өдөр бүр Covid-19-ийн статусаа бүртгэх шаардлагатай юм байна. Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс ашигласан утсаа Хятадаас буцахдаа авч явахгүй, эсвэл огт ашиглахгүй, хаяхыг анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж