555.55 каратын хар очир эрдэнийг Дубайд танилцуулав

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

555.55 каратын хар очир эрдэнийг Дубайд танилцуулав

555.55 каратын хар очир эрдэнийг Дубайд танилцуулав

АНУ-д төвтэй дуудлага худалдааны “Sotheby’s” компанийн Дубай дахь салбарт манай дэлхий дээр баймгүй, өөр гаригаас ирсэн мэт очир эрдэнийг танилцуулав. 555.55 каратын тас хар өнгөт очир эрдэнийг танилцуулах аялал Лос-Анжелес, Дубайд болсны дараа ирэх хоёрдугаар сард Лондон хотод дуудлага худалдаанд орно. Дуудлага худалдааны компани хар очир эрдэнийг дор хаяж 6.8 сая ам.доллараар үнэлэгдэнэ гэж үзэж байна.

Уг ховор эрдэнэ нь 55 талтай бөгөөд “Sotheby’s”-ийн үнэт эдлэлийн мэргэжилтэн тавын тоог маш чухал ач холбогдолтой гэж онцолжээ. Очир эрдэнийн чулууны хэлбэр дүрс нь “хамса” нэртэй Ойрхи Дорнодын далдуу модыг бэлгэддэг бөгөөд энэ нь хүч чадал, хамгаалалтыг илэрхийлдэг ажээ. “Хамса” гэдэг нь арабаар тав гэсэн утгатай. “Тиймээс энэ хар очир эрдэнийн тавын тоог маш их бэлгэшээж байна” гэж “Sotheby’s”-ийн үнэт эдлэлийн мэргэжилтэн онцлов.

Хар очир эрдэнэ нь байгалийн очир эрдэнэ чулууны хамгийн хатуу хэлбэрт тооцогддог. “Бид үүнийг харь гаригаас гаралтай ч байж магадгүй гэж бодож байна. Солирууд дэлхийтэй мөргөлдөж, химийн задрал явагдсанаас очир эрдэнэ үүсч болно. Эсвэл солирын хэлтэрхий ч байх боломжтой” гэжээ.

Энэ нь дэлхий дээр маш ховор байдаг төрөл бөгөөд Бразил болон Төв Африкаас ихэвчлэн олддог ажээ.

Эх сурвалж: AP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж