Б.Ганзориг, Б.Цэцэгсайхан нарыг ажлаас нь чөлөөлөв | News.MN

Б.Ганзориг, Б.Цэцэгсайхан нарыг ажлаас нь чөлөөлөв

Б.Ганзориг, Б.Цэцэгсайхан нарыг ажлаас нь чөлөөлөв

Б.Ганзориг, Б.Цэцэгсайхан нарыг ажлаас нь чөлөөлөв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас эхэлсэн улс төрийн хариуцлага хүлээлгэх халаа, сэлгээ үргэлжилж байна. Засгийн газрын хуралдаанаар  төрийн захиргааны зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг,   Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч  Б.Ганзоригийг  шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малын вакцинжуулах ажлыг хангалтгүй хийсэн гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа.

Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг  цар тахлын үед эмийн татан авалтын зохицуулалтад  хариуцлагагүй ажилласан гэсэн үндэслэлээр  албан тушаалаас нь огцруулсан байна. БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг хилээр нэвтрүүлж, эхний ээлжинд эм, эмнэлгийн хэрэгслийг оруулж ирж байгаа ч эмийн сангуудад дуслын шингэн зэрэг зарим  эм, хэрэгсэл хомсдсон мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2022-01-19 66.181.161.56

Odoo aimag sumiin ul medegch avilgach nartai tootsoo bodoh tsag bolson shuu

Avatar

Зочин 2022-01-19 213.87.136.85

)))))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-19 66.181.191.168

Яасан ч гэж Цэцэгсайханыг огцруулж байгаа юм. Тээвэр л болоогүй шдээ

Avatar

dr 2022-01-19 66.181.188.209

2 eelj hoolondoo orjee. chadal muutai humuus

Avatar

Зочин 2022-01-19 202.21.107.120

ЭНЭ ГАНЗОРИГ ГЭЖ УЛААН НОЙЛ МАЛ ХАМГААЛАХ САНГИЙН МӨНГИЙГ ДАРГА НАРТ ТАРААСАН ҮҮНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ..МАЛ ХАМГААЛАХ САН БОЛОН ХХААЯ-НЫ САНГУУДЫГ ШАЛГААЧЭЭ..

Avatar

Зочин 2022-01-19 192.82.67.120

2 дугаар ээлжиййхэн хоолондоо орж эхэллээ

Avatar

Зочин 2022-01-19 139.5.219.214

Хамгийн их хариуцлага алдсан дарга бол нууц амраг хүүхэн чинь шүү Оюун-Эрдэнээ. Дeлта шоу гэгчийг нь улс даяараа шүүмжилэхэд ширэн нүүрлээд л суугаад байсан байж

Avatar

Зочин 2022-01-19 43.228.130.63

yostoi sonin yumaa Tsetsegsaikhan mundg emegtei halah gj shaltg haij bjdee nuhduud

Avatar

Зочин 2022-01-19 103.26.195.226

Стандартын газрын хулхи дарга авилгач Б.Билггүнийг даруй чөлөөлөх хэрэгтэй шүү.Хууль зөрчих нь хэвийн үзэгдэл болсон бна

Avatar

зочин 2022-01-19 124.158.119.35

Цэцэгсайхан жинхэнэ шудрага, чадалтай, чадвартай ажилтан, харамсалтай байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш их ажлыг зөв эхлүүлсэн.

Avatar

зочин 2022-01-19 192.82.78.50

Сайн байна. Одоо Дарханы замаа барьж чадахгүй байгаа Халтарыг соль.

Avatar

Зочин 2022-01-19 202.126.89.201

Цэцэгсайхан жинхэнэ шудрага, чадалтай, чадвартай ажилтан, хил гааль хаалттай үед эм тарианы нөөцлөлт энэ хүнээс шалтгаалаагүй, шалтгаалах ч үгүй. Ямар сонин шалтгаанаар шудрага сайн ажилтнаа чөлөөлөад бгаа юм бэ

Avatar

Зочин 2022-01-19 202.126.88.132

ГЭР ХОРООЛОЛ + АВТОМАШИНЫ УГААР 2-Г ЯАНААА ТА МИНЬ ЭЭ ⁉️

Avatar

иргэн 2022-01-19 66.181.184.15

Эмийнхэн чадалтай шудрага мэргэжилтнээ алдаждээ.

Avatar

zochin 2022-01-19 202.21.100.210

Утааны асуудалд Эрчим хүч ямар хамаатай юм бэ.. Цахилгаан станцын яндангууд ерөөсөө хамаагүй гэр хороололын нүүрс түлэлтэнд байна. Хамгийн гол нь гэр хороололыг барилгажуулах

Avatar

zochin 2022-01-19 202.21.100.210

Хил гааль хаалттай ч гэсэн шаардлагатай эм тоноглолыг авчирах боломжтой байгаа.
Манай төр засаг ажлаа мэдэж байгаа болохоор хүнээ халж сольж байна.

Avatar

Zochin 2022-01-19 59.153.115.236

Утааны асуудал дээр байгаль орчин аялал жуулчлалын сайдад хариуцлага тооцоод байх юм эрчим хүч уул уурхайн сайд хариуцдаг шүү дэ.Бас технологи алдсан эрдэнэс таван толгой дарга гээд хүмүүсийг ярихгүй энэ оюунэрдэнэ сумтай байхаа

Avatar

Зочин 2022-01-19 202.21.108.168

Бүх хил гааль нь хаалттай тэгээд эмээ авчирсангүй гэж халж байгаа юм уу

Avatar

Зочин 2022-01-19 202.21.108.168

Бүх хил гааль хаалттай тэгээл эмээ авчмрсангүй гэж халж байгаа юм уу

Avatar

Зочин 2022-01-19 49.231.145.50

Ажлын арга барил сайтай, туршлагатай хүн олж тавихгүйгээр ажил явахгүй гэдгийг ойлгоогүй цагт…

Avatar

Зочин 2022-01-19 202.21.108.168

Бүх хил гхаль нь хаалттай, тэгээп эмээ авчирсангүй гэж халж байгаа юм байна

Avatar

Зочин 2022-01-19 202.131.238.114

Mendsaihan said, Enkhbold saidaa zailuulaachee dooguur ni l hudlaa poprood bh yum erguu Oyukaa

Avatar

Монголын төр дампуурсан 2022-01-19 64.119.25.232

Бүгд зайл

Avatar

МАН-ЫНХАН ХААЛГААР ГАРААД ТООНООР ОРЖ ИРСЭЭР 4 ЖИЛ...... 2022-01-19 202.126.89.163

МАН-ЫНХАН ХААЛГААР ГАРЧ ЯВААД ТООНООР ОРЖ ИРСЭЭР 4 ЖИЛ НЬ ДУУСЛАААА………….НОДЛИН ӨДИЙД ХҮҮҮК НЬ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭЭ ОГЦОРЛОО ГЭЭД Л ЯВСАН, ГЭТЭД ЗУН НЬ ХҮҮК ӨӨРӨӨ ЁӨӨӨӨК БОЛОООД ӨНӨӨ ХАМТДААА ОГЦОРСОН ГАРУУДАА ДАГУУЛААД ТӨРИЙН ОРДОНД ДАХИАД Л ЗАЛАРЧ БУЙ …………….ЯМАР ГЭЭЭЧ ЖҮЖИГ ВЭЭЭЭ ЭНЭ ОДООО ШҮЛЭГЧ ДИВТААТУУДЫНХ НЬ ЗОХИОЛ ЮМУУ ХАЙШААН

Avatar

zochin 2022-01-19 192.82.85.186

ЕС‐аа наад жижигхэнээс нь бус хотын даргаасаа эхэл,тэгвэл жинхэнэ авилгатай тэмцэж байна гэж ойлгоё.Малаас өмнө наад хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж