Тэрүнофүжи Митакэүмитэй тэнцэж, хамтдаа башёг тэргүүлж эхлэв | News.MN

Тэрүнофүжи Митакэүмитэй тэнцэж, хамтдаа башёг тэргүүлж эхлэв

Тэрүнофүжи Митакэүмитэй тэнцэж, хамтдаа башёг тэргүүлж эхлэв

Тэрүнофүжи Митакэүмитэй тэнцэж, хамтдаа башёг тэргүүлж эхлэв

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн арав дахь өдрийн барилдаанууд өчигдөр /2021.01.18/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Энэ өдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн тавдугаарт эрэмбэтэй Оношотой барилдаж, ес дэх даваагаа авлаа.

Харин башёг нэг ч унаагүй тэргүүлж явсан Митакэүми маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Хокүтофүжитэй барилдаж, өвдөг шорооджээ. Ингэснээр Тэрүнофүжи болон Митакэүми нар хоёулаа есөн даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж эхлэв. Тэдний араас найман даваа, хоёр унаатай Такарафүжи, долоон даваа, гурван унаатай Тамаваши, Охо, Котоэко, Котоновака нар бичигдэж байна.

Озэки Такакэйшо бэртлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон бол озэки Шодаи тааруу барилдаж байна. Тэрбээр өчигдөр сэкивакэ Таканошод ялагдсанаар дөрвөн даваа, зургаан унаатай болжээ. Хүчирхэг өрсөлдөгчөө буулган авсан Таканошо “Озэки цолтой том бөх буулган авсандаа баяртай байна. Тэр үргэлж ийм барилдаан үзүүлэхгүй байх” гэжээ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нар өрсөлдөгчөө дийлж, Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров нар өвдөг шороодов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-19 213.87.136.85

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж