Омикроноор эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 90 хувь нь хатгаа болжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Омикроноор эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 90 хувь нь хатгаа болжээ

Омикроноор эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 90 хувь нь хатгаа болжээ

Covid-19-ийн мутацлагдсан омикрон хувилбараар өвдөж хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь уушгины хатгаа хавсарсныг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тус төвийн дарга Ц.Билэгтсайхан УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахим хуралдааны үеэр халдварын нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Түүний өгсөн мэдээллээр омикрон хувилбарын тархалт эрчимтэй тархаж нийслэлд 7548 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэдийгээр омикрон хувилбарын тухайд дельтатай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага ч хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцлов.

Иймд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг дахин 14 хоногоор сунгах эсвэл цахимаар хичээллүүлэх,  ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах санал дэвшүүллээ.

Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан холбогдох байгууллагуудад дараах үүргийг өглөө. Тодруулбал,

  • Covid-19-ийн талаар мэргэжлийн эмч нар иргэдэд зөвлөгөө өгөх, асуусан асуултад хариулах шууд нэвтрүүлгийг өдөр бүр тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хүргэх
  • Төрийн байгууллагуудын 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг бүрэн цахимаар, бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх
  • Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах
  • Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасгаж, үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх
  • Эрүүл мэндийн даатгалтай холбогдуулан гүйцэтгэлийн хяналтыг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрийн аудитын хяналтыг ЭМЯ, ЭМД-ийн байгууллагад оруулах асуудлыг ажлын хэсгийн дарга Г.Ариунбуянд хариуцуулан шийдвэрлүүлэх
  • Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийг тасалдуулахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хяналт зохицуулалтын газар хариуцан хэрэгжүүлэх
  • Цагаан сарын баярыг иргэд гэр гэртээ өнгөрүүлж, цахимаар золгохыг олон нийтэд уриалахыг тус тус үүрэг болжээ.

Цахим хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан орны хүрэлцээ хангалтгүй байгааг хэлж, нэмэлтээр ор дэлгэх, иргэдэд чирэгдэл учруулахгүй байхыг анхааруулав. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажиллахыг үүрэг болгожээ. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй ор улсын хэмжээнд дэлгэсэн нь дельта хувилбарын өвчлөлийн үед дэлгэсэн орны статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад бага  болохыг онцолсон. Цаашид халдварын тархалт оргил үедээ хүрвэл 20 мянган ор дэлгэхээр төлөвлөснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж