Covid-19 тархсаны улмаас 2000 гаруй үхэр зусаг устгалд орох болов | News.MN

Covid-19 тархсаны улмаас 2000 гаруй үхэр зусаг устгалд орох болов

Covid-19 тархсаны улмаас 2000 гаруй үхэр зусаг устгалд орох болов

Covid-19 тархсаны улмаас 2000 гаруй үхэр зусаг устгалд орох болов

Хонгконгод 11 мэрэгч амьтнаас Covid-19-ийн халдвар илэрсэн учраас гэрийн тэжээвэр амьтдаа үнсэхгүй байх уриалгыг иргэдэд хандаж гаргав. Мөн маш олон тооны үхэр зусгийг устгалд оруулах шийдвэр гарсан нь амьтанд хайртай хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд байна.

Хятадын мэдэлд байдаг бүс нутагт иргэдийн дунд халдвар дэгдсэнтэй холбоотойгоор нэгэн амьтны дэлгүүрийн ажилтан олон зуун амьтдыг шалгахыг шаарджээ. Уг шалгалтын үр дүнд 11 мэрэгч амьтан халдвартай гэдэг нь тогтоогдсон байна.

Дэлхий дахинд цар тахалтай зохицон амьдрахаар шийдээд байгаа бол Хятад улс эсрэгээгээ “Covid-19-ийг тэглэх” бодлого баримталж буй. Тэгвэл энэ бодлогын дагуу Хонгконг 2000 үхэр зусгийг устгалд оруулах боллоо. Түүнчлэн үхэр зусаг импортлох, зарахыг хоригложээ.

Хамгаалалтын хувцас өмссөн ажилчид “Causeway Bay” дүүрэг дэх халдварын голомт болсон амьтны дэлгүүрийг нүүлгэн шилжүүлэв. Мөн бусад амьтны дэлгүүрүүдийг ч хааж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авсан байна.

Амьтанд харгис хэрцгий хандахын эсрэг байдаг нийгэмлэгээс энэ шийдвэрээ дахин нэг бодож үзэхийг хүсчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-19 213.87.136.85

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зондог 2022-01-19 202.21.124.4

Усан гахай гэж гэрийн амьтан байдаг. тэрийг л хэлээд буй бололтой. Халуурсан хүний халууныг авлдаг. Их эмзэг.

Avatar

зочин 2022-01-19 66.181.179.171

Үхэр зусаг гэж юуг хэлээд байнаа. х***а нарын хэллэг үү. Үхэр оготно юм болуу. Ойлгосонгүй. Уг нь хонь ямаанд л зусаг гэж байдагсан. Монголчууд монголоо алджээ.

Avatar

Зочин 2022-01-19 192.82.71.69

Нэг тийм бор цагаан өнгөтэй мэрэгч амьтан байдаг юм. Чих сүүл нь арай өөр. Наранд хамаагүй гаргаж болдоггүй. Эзэн нь халуурвал эзнийхээ халууныг авчихдаг.

Avatar

Зочин 2022-01-19 202.126.89.20

Үхэр зусаг гэж юу вэ??

Avatar

Зочин 2022-01-19 72.196.192.250

Ogotnoi yu ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж