Хонгконгод 11 мэрэгч амьтнаас Covid-19-ийн халдвар илэрсэн учраас гэрийн тэжээвэр амьтдаа үнсэхгүй байх уриалгыг иргэдэд хандаж гаргав. Мөн маш олон тооны үхэр зусгийг устгалд оруулах шийдвэр гарсан нь амьтанд хайртай хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд байна.
Хятадын мэдэлд байдаг бүс нутагт иргэдийн дунд халдвар дэгдсэнтэй холбоотойгоор нэгэн амьтны дэлгүүрийн ажилтан олон зуун амьтдыг шалгахыг шаарджээ. Уг шалгалтын үр дүнд 11 мэрэгч амьтан халдвартай гэдэг нь тогтоогдсон байна.
Дэлхий дахинд цар тахалтай зохицон амьдрахаар шийдээд байгаа бол Хятад улс эсрэгээгээ “Covid-19-ийг тэглэх” бодлого баримталж буй. Тэгвэл энэ бодлогын дагуу Хонгконг 2000 үхэр зусгийг устгалд оруулах боллоо. Түүнчлэн үхэр зусаг импортлох, зарахыг хоригложээ.
Хамгаалалтын хувцас өмссөн ажилчид “Causeway Bay” дүүрэг дэх халдварын голомт болсон амьтны дэлгүүрийг нүүлгэн шилжүүлэв. Мөн бусад амьтны дэлгүүрүүдийг ч хааж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авсан байна.
Амьтанд харгис хэрцгий хандахын эсрэг байдаг нийгэмлэгээс энэ шийдвэрээ дахин нэг бодож үзэхийг хүсчээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ