Оюутолгойгоос 468 мянган унц алт олборложээ | News.MN

Оюутолгойгоос 468 мянган унц алт олборложээ

Оюутолгойгоос 468 мянган унц алт олборложээ

Оюутолгойгоос 468 мянган унц алт олборложээ

Канадын “Туркойз Хилл Ресурс” компани 2021 онд Оюутолгойн уурхайгаас 468 мянган унц алт олборлосон байна. Тус компанийн 2021 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар, 2021 онд 150-180 мянган тонн зэс, 400-480 мянган унц алт олборлохоор төлөвлөсөн бөгөөд зэс, алтны гарц нь төлөвлөсөн хэмжээндээ гарчээ.

Тодруулбал, 2021 онд баяжмал дахь зэсийн гарц өмнөх оноос есөн хувиар өсч, 163 мянган тонн болжээ. Харин баяжмал дахь алтны агуулга 157 хувиар өсч, 468 мянган унц болсон байна.

Өнөөдрийн байдлаар Оюутолгойн гүний уурхайн олборлолтын хамгийн эхний шат болох огтлох түвшний малтлагыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Харин III болон IV босоо амны ажил үргэлжилж буй бөгөөд энэ оны I улиралд ашиглалтад орох тооцоотой байгаа ажээ.

“Туркойз Хилл Ресурс” компани Оюутолгойн гүний уурхайн төсөлд 780 сая ам.доллар баталсан ч энэ онд 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай байгааг тайландаа дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-19 213.87.136.85

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-19 66.181.160.80

нэг унц нь 31.1 гр. 14 тонн алт. 725 сая доллар болно.

Avatar

ЗОЧИН 2022-01-19 202.9.46.38

10 дахин дарсан тоо байна

Avatar

зочин 2022-01-19 202.21.120.66

олон түмэнд бодит мэдээллийг тоо баримттай өгч байх хэрэгтэй 1унц нь хэдэн грамм болох юм нийт олборлолт нь хэдэн тонн алт хэдэн тонн мөнгө, хэдэн тонн зэс, хэдэн тонн төмрийн хүдэр өөр бусад хэдэн тонн ямар баяжмал олборлосон гэсэн мэдээллийг өгч байвал зүгээр л дээ

Avatar

Зочин 2022-01-19 66.181.161.83

Гүээ нөгөө муу нэртэй Дубайн гэрээ цуцлагдсан байхаа …Одоо тэгээд ямарч гэрээгүй үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн үгүү? . Тэгээд одоо юуг үндэслэж ашиг орлого, данс тооцоо , мөнгө төгрөгөө ярих юм болоо ? .
Гэрээгүй ажиллах гэж л бушуухан цуцалсан юм бишүү !?
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвуу?

Avatar

Зочин 2022-01-19 216.197.221.161

унц = 28.3495 gramm. 400-480000X28.3495 = 11.339-13.607 ton alt yum baina. Ajildaa setgelee gargaad unshigchdad oilgomjtoi negjid oruulj bai l daa, Erdenetuya setgyylchee.

Avatar

Зочин 2022-01-19 66.181.161.16

цаадах чинь бодож чадахгүйээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж