Оюутолгойгоос 468 мянган унц алт олборложээ

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Оюутолгойгоос 468 мянган унц алт олборложээ

Оюутолгойгоос 468 мянган унц алт олборложээ

Канадын “Туркойз Хилл Ресурс” компани 2021 онд Оюутолгойн уурхайгаас 468 мянган унц алт олборлосон байна. Тус компанийн 2021 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар, 2021 онд 150-180 мянган тонн зэс, 400-480 мянган унц алт олборлохоор төлөвлөсөн бөгөөд зэс, алтны гарц нь төлөвлөсөн хэмжээндээ гарчээ.

Тодруулбал, 2021 онд баяжмал дахь зэсийн гарц өмнөх оноос есөн хувиар өсч, 163 мянган тонн болжээ. Харин баяжмал дахь алтны агуулга 157 хувиар өсч, 468 мянган унц болсон байна.

Өнөөдрийн байдлаар Оюутолгойн гүний уурхайн олборлолтын хамгийн эхний шат болох огтлох түвшний малтлагыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Харин III болон IV босоо амны ажил үргэлжилж буй бөгөөд энэ оны I улиралд ашиглалтад орох тооцоотой байгаа ажээ.

“Туркойз Хилл Ресурс” компани Оюутолгойн гүний уурхайн төсөлд 780 сая ам.доллар баталсан ч энэ онд 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай байгааг тайландаа дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж