“Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийн техникийн даалгаврыг танилцууллаа | News.MN

“Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийн техникийн даалгаврыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

“Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийн техникийн даалгаврыг танилцууллаа

“Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийн техникийн даалгаврыг танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.11-т “Нийслэл хотын замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем төслийг бүрэн хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Тус зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас “Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем”-ийн ерөнхий томьёоллыг гаргаж, 2022 онд хэрэгжүүлэх дэд системүүдийн техникийн даалгавруудыг боловсруулсан байна. Тус системийн техникийн даалгаврыг хамтран хэрэгжүүлэх, холбогдох чиг үүргийн байгууллагуудад өнөөдөр танилцуулж, санал солилцлоо.

Хурлаар Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүйн, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санаачилгатай хүчин чармайлт гаргаж нэг баг болж ажиллахыг чухалчилсан юм. Мөн хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлагууд санал солилцож хууль эрхзүйн орчныг судлан төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэхээр болов.

Хурлын төгсгөлд “Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийг хэрэгжүүлэх дэд бүтэц байгуулах, холбогдох нарийн судалгааг гаргаж, техникийн даалгаврыг эцэслэн батлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан нарт тус тус даалгав. Мөн тус төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн туршилтыг ирэх сарын 01-ний дотор хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

ЦАХИМ ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocnin 2022-01-19 197.210.70.200

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-19 213.87.136.85

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-19 202.21.113.238

Vanga bn. ene ajliig Astvision hiine

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж