Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын томилгоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын томилгоо хийнэ

Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын томилгоо хийнэ

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хуралдаан эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
  • Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Үүнээс гадна төрийн захиргааны албан тушаалын томилгоонууд хийх чигтэй байна. Тодруулбал, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХ-ийн ТНБД-аар ажиллаж буй Б.Баасандоржийг томилох нь.

Харин Б.Баасандоржийн оронд Хуульзүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж буй П.Сайнзоригийг томилох тохироо байна.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр оройн /2022.01.18/ хуралдаанаараа улстөрийн томилгооны асуудал хэлэлцэж БОАЖ-ийн дэд сайдаар Г.Түвдэндоржийг, Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаар С.Наранцогтыг томилохыг тус тус дэмжсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж