Швед улсын засгийн газраас гадаадаас ирж буй аялагчдад тавих шаардлагаа зөөлрүүлж, зарим орноос ирэгчдээс Covid-19 шинжилгээний сөрөг хариу шаардах журмаа цуцалжээ. Швед нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-наас хойш гадаадын иргэдэд /Шведэд оршин суугч, гэр бүлийн шалтгаанаар аялсан хүмүүст хамаарахгүй/ хаанаас ирж буйгаас үл хамааран тус улсад ирэхдээ 48 цагийн дотор Covid-19 шинжилгээ өгч, сөрөг хариу авснаа үзүүлж нэвтрэх шаардлагыг тавьж байсан юм.
Энэхүү журам цар тахлын омикрон хувилбар Европын орнуудад тархсанаар хэрэгжиж эхэлсэн. Омикрон хувилбарын тархалт Шведэд сүүлийн хэдэн долоо хоногт огцом нэмэгдэж, давамгайлах вирус болсон. Нэгэнт Шведэд омикрон тархсан учир гадаадын иргэдийг тус улсад ирэхээсээ 48 цагийн дотор шинжилгээ өгч, сөрөг хариу авах нь нэмэргүй, шаардлагагүй болсон гэж үзэн энэхүү журмаа цуцалжээ.
Ингэснээр үүнээс өмнө нь мөрдөж байсан хуучин журам нөгөөдрөөс /2022.1.21/ дахин хэрэгжиж эхлэх аж. Тодруулбал, вакцины хоёр тун тариулсан гэрчилгээ, зургаан сарын өмнө өвдөж эдгэрснийг нотлох баримт, 72 цагийн дотор шинжилгээ өгч, сөрөг хариутай байх шаардлагыг тавих гэнэ. Ингэхдээ Шведэд оршин суудаг 18-аас доош насны иргэн, гэр бүлийн шалтгаанаар яаралтай зорчих шаардлагатай, вакцины гэрчилгээг зөвшөөрсөн орнуудаас ирж буй тохиодолд шинжилгээний хариу шаардахгүй гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Зочин 2022-01-19 102.91.5.123
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Зочин 2022-01-19 213.87.136.85
== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz