Швед Covid-19 шинжилгээний сөрөг хариу шаардах журмаа цуцлав

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Швед Covid-19 шинжилгээний сөрөг хариу шаардах журмаа цуцлав

Швед Covid-19 шинжилгээний сөрөг хариу шаардах журмаа цуцлав

Швед улсын засгийн газраас гадаадаас ирж буй аялагчдад тавих шаардлагаа зөөлрүүлж, зарим орноос ирэгчдээс Covid-19 шинжилгээний сөрөг хариу шаардах журмаа цуцалжээ. Швед нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-наас хойш гадаадын иргэдэд /Шведэд оршин суугч, гэр бүлийн шалтгаанаар аялсан хүмүүст хамаарахгүй/ хаанаас ирж буйгаас үл хамааран тус улсад ирэхдээ 48 цагийн дотор Covid-19 шинжилгээ өгч, сөрөг хариу авснаа үзүүлж нэвтрэх шаардлагыг тавьж байсан юм.

Энэхүү журам цар тахлын омикрон хувилбар Европын орнуудад тархсанаар хэрэгжиж эхэлсэн. Омикрон хувилбарын тархалт Шведэд сүүлийн хэдэн долоо хоногт огцом нэмэгдэж, давамгайлах вирус болсон. Нэгэнт Шведэд омикрон тархсан учир гадаадын иргэдийг тус улсад ирэхээсээ 48 цагийн дотор шинжилгээ өгч, сөрөг хариу авах нь нэмэргүй, шаардлагагүй болсон гэж үзэн энэхүү журмаа цуцалжээ.

Ингэснээр үүнээс өмнө нь мөрдөж байсан хуучин журам  нөгөөдрөөс /2022.1.21/ дахин хэрэгжиж эхлэх аж. Тодруулбал, вакцины хоёр тун тариулсан гэрчилгээ, зургаан сарын өмнө өвдөж эдгэрснийг нотлох баримт, 72 цагийн дотор шинжилгээ өгч, сөрөг хариутай байх шаардлагыг тавих гэнэ. Ингэхдээ Шведэд оршин суудаг 18-аас доош насны иргэн, гэр бүлийн шалтгаанаар яаралтай зорчих шаардлагатай, вакцины гэрчилгээг зөвшөөрсөн орнуудаас ирж буй тохиодолд шинжилгээний хариу шаардахгүй гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж