Охидоо зөв хүмүүжүүлье! | News.MN

Охидоо зөв хүмүүжүүлье!

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Охидоо зөв хүмүүжүүлье!

Охидоо зөв хүмүүжүүлье!

Ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, урвалт бүхэнд эрчүүдийг буруутган, нийгмээрээ гадуурхдаг.Үүний тод илрэл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа. Эндээс л  эрэгтэй хүмүүс эхнэрээ зоддог мэт нийтлэг дүр зураг харагдаж буй. Харин эрэгтэйчүүд хохирсон гэсэн нэг ч тоон баримт, судалгаа алга. Яагаад гэвэл монголчууд эрэгтэй хүнд уйлах ч боломж олгодоггүй учраас тэр биз. Угтаа хүчирхийлэлд жендер хамаагүй ч “эрэгтэй хүн уйлж болохгүй”, “амьдралаа авч явах ёстой”, “ноён нуруутай”, “гүндүүгүй байх”  гэх зэрэг уламжлалт хэвшмэл ойлголт  тэднийг эмтэлж бас “эвдэж” байна. Ажилгүй болбол арчаагүй, найз нөхөдтэйгээ уулзвал “тэнэмэл архичин” цол зүүж, асуудлаа яривал “эхнэртээ базуулсан ” гэж адлагддаг тул нэрээ бодож чимээгүй тэвчих нь их. Гэвч хамгийн ойр дотнын эхнэр бас хадмын талаас  “Эр хүн байж…” гэх үгээр идэж, ээж, аав нар хөвгүүдээ “Чи уйлах ёсгүй, чи ямар ч сэтгэлийн хөдөлгөөн гаргах хэрэггүй” гэх дарамтлах нь сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн хэлбэр гэдгийг олон хүн анзаардаггүй болов уу. Боловсрол дээр хүртэл хөвгүүдэ эүл ойшоож, охиддоо илүү анхаарал хандуулах нь бий.

Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Хөвгүүдээ охидыг зодож болохгүй гэж сургадаг шигээ охидыг нь хөвгүүдийг дээрэлхэж болохгүй гэж зааж сургах ёстой.

Хэрэвзээ хөвгүүд охидын цохисон, маажсан бол хүмүүжилгүй, хүчирхийлэгчээр нь дуудахаас наагуур болдог.  Эсрэгээрээ хөвгүүдийг охид маажсан бол чимээгүй өнгөрөх нь элбэг. Яагаад гэвэл эрэгтэй хүүхэд "өвдөх" ёсгүй гэж ойлгодог болохоор. Энэ нь яван явсаар нийгмийн том асуудал болж хувирдаг.  

ОХИД ХӨВГҮҮДИЙН ХУВИЙН ОРОН ЗАЙД ХАЛДДАГ

ГҮНЖ  төвийн үүсгэн байгуулагч, Зөвлөх Ч.УНДРАХ: 

-Монголд хохирогч нарын талаас харсан судалгааг хийх нь нийтлэг. Тиймээс биш хүчирхийлэл үйлдэж буй талаас судлах нь бага байдаг. Хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг төрүүлдэг учраас гэр бүлээс авсан үлгэр дууриалал ирээдүйд гэр бүл зохиоход нөлөөлдөг. Хэрэв ээж нь аавыг нь хянаж, загнах зэрэг ааш гаргадаг, цалинг нь хурааж авдаг бол охин хүүхэд ирээдүйд гэр бүл зохиосныхоо дараа өөрийнхөө хүслээр байлгах, цалинг нь хураах зэрэг ээжийнхээ гаргаж байсан үйлдлүүдийг гаргадаг.

Гэр бүлийн хүчирхийлэл нь хэн байхаас үл хамаарч монголчуудын амьдралд хэвшмэл болчихоод байна. Бид 2016 оноос эхлэн “хүчирхэг хөвгүүд” гэсэн сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрүүдийг харахад миний бодлоор хайрын боловсролыг заадаггүй гэж харсан.

Бие биедээ хайртай бол хэрхэн зөв илэрхийлэх, хувийн орон зай гэж юу юм, хамтрагчийнхаа хувийн орон зайг яаж хүндэтгэх юм  гэдгийг ерөөсөө хэлж, зааж өгдөггүй. Хэдий “хүчирхэг хөвгүүд” аяны хүрээнд үерхэл, нөхөрлөлд хайртай хүнийхээ хувийн орон зайг хүндэтгэх тухай хичээл заахад хөвгүүд маш ойлгодог. Нөгөө талд охид хөвгүүдийн орон зайг хүлээн зөвшөөрдөггүй.

Үерхэхдээ л фэйсбүүкийнх нь нууц үгийг нэхэх, байнга залгаж, хаана хэнтэй уулзсан тухай асууж  хамтрагчаа алган дээр тавьсан юм шиг бүх зүйлийг нь харж хяналтад авахыг хичээдэг. Өөрийн өмч мэт үзэж байгаа нь нийтлэг. Хөвгүүдтэй ярилцахад найз охид нь үерхэж эхлэхээрээ ээж шиг нь ханддаг нь таалагддаггүй болохыг хэлдэг.

Энэ нь дээр хэлснээр байнга хянах гэж хичээдэг гэсэн үг. Гэр бүлийн эрүүл бус харилцааг л хүүхэд дуурайж үерхэл нөхөрлөл, гэр бүл зохиоход гаргадаг. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дууриал өгч, хувийн орон зай ямар чухал болохыг хэлдэг байх хэрэгтэй. Бидний хувьд зөвхөн хөвгүүд гэлтгүй охидод ч бас хүний эрхийн тухай ойлголт өгөхийг зорьж сургалт заадаг гэлээ.

Эрэгтэйчүүд нийгмийн тулгасан хэвшмэл ойлголтуудаас болж тэр бүрийд хүний эрхийн байгууллага, цагдаад ханддаггүйгээрээ ялгаатай болохыг Хүний эрхийн үндэсний комиссоос хэлэв.  Тус комиссын Реперент Г.Золзаяа “Жендер гэхээр л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж ойлгож болохгүй. Эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй. Гэвч  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан биологийн ялгаатай шинжийг нийгмээс тулгаж, андуурдаг байдлаас болж нийгмийн тодорхой салбаруудад эрх нь зөрчигддөг асуудал бий. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд хүүхдүүд. Цөөн тохиолдолд л эрчүүд цагдаад ханддаг. Нийтлэг дүр зургийг харахад эрэгтэй хүмүүс л эхнэрээ зоддог мэт харагддаг. Гэтэл хөшигний цаана гэр бүлийн хүчирхийлэл дотор эдийн засаг, сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн ч хүний эрхийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдээлэх нь тун ховор. Манай төвд ч бас эрх нь зөрчигдсөн асуудлаар албан ёсоор өргөдөл гомдол хүргүүлж, хандсан эрэгтэйчүүд маш цөөхөн” гэлээ.

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮҮДНЭЭС ЭРЭГТЭЙЧҮҮД 7-8 УДАА БУЦДАГ

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд жилд дунджаар 2000 гаруй хүн ханддаг. Тэдний ердөө таван хувь нь эрэгтэйчүүд. Хэдий цөөхөн ч гэлээ тэд маш их бодож, зориглосны эцэст ханддаг болохыг тус төвийнхөн хэлж байгаа юм. Энд хандсан эрэгтэйчүүдийн зүгээс  бусдад хэлэхгүй байх, өөрсдийнх нь мэдээллийг нууцлахыг хүсч санаа зовдог аж. Эмэгтэй хүнтэй харьцуулахад эрэгтэй хүн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандахаасаа өмнө маш их бодож, олон удаа үүднээс нь буцсаны эцэст шийдвэрээ гаргадаг болохыг  тус төвийн Хуулийн зөвлөх Д.Санчир хэлсэн.  Тэрбээр,

-Манай төвд хандаж буй хохирогчдын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд. Мэдээж, эрэгтэй хүн хүчирхийлэлд өртдөг ч тэр бүр хандахгүй. Ихэвчлэн “Эрэгтэй хүн байж чи яахаараа эхнэртээ дээрэлхүүлдэг юм” гэсэн уламжлалт ойлголт, “Би яаж Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, цагдаагийн байгууллагад  хандах юм” зэрэг нэр төрөө хичээснээс чимээгүй байдаг.

Маш бага таван хувь нь л биечлэн ирж тусламж авдаг. Ингэхдээ үүднээс долоо, найман удаа буцсаны эцэст зориглож орж ирдэг. Багаасаа “эрэгтэй хүн уйлж болохгүй”, “эрэгтэй хүн шалчигануур байх ёсгүй” зэрэг хэвшмэл ойлголтоор хүмүүжсэн байдаг учраас хүнтэй ярьж асуудлыг шийдвэрлэж сураагүй.

Тиймээс гэр бүлд асуудалд гарахад гэрээсээ гарч явах, согтууруулах ундаа хэрэглэх, найз нөхөдтэйгээ ярилцаж ойлголцохыг хичээдэг. Ингэж чадахгүй бол согтуурсан үедээ асуудлыг хүчээр шийддэг тохиолдлууд ч их гардаг. Эмэгтэйчүүдийн хувьд бие махбодийн хүчирхийллээс илүү хэл ам, сэтгэлзүй, эдийн засгийн хүчирхийлэл үйлддэг. Хэл амаар доромжлох, цалинг нь хураах, тэжээлгэх ёстой гэсэн хандлага бий” гэлээ.

ХӨШИГНИЙ АРД ЖИНХЭНЭ ХҮЧИРХИЙЛЭГЧ ХЭН БЭ?

Эрэгтэйчүүдийн хувьд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд биечлэн очихоос илүү утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авдаг байна. Дийлэнх нь “эхнэртэйгээ ойлголцохгүй тохиолдолд хаана хандах вэ”, “Эхнэр хүчирхийлээд байна, нотлох баримт яаж бүрдүүлэх вэ” гэх зэргээр зөвлөгөө авдаг аж. Гэхдээ эрэгтэй хүн бүр зөвлөгөө авдаг уу гэвэл үгүй. Ихэнх нь хаана, хэнд хандахаа мэдэхгүй, аргаа олдоггүй болохыг холбогдох албаны хүмүүс хэлсэн. Наад зах нь хорооны ажилтан, цагдаад хандах нь маш ховор. Тиймээс цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие мах бодийн хохирол амссан гэж эрэгтэйчүүд дуудлага, мэдээллийг  маш цөөхөн өгдөг байна.

Мөн л цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.  Гэтэл эрэгтэйчүүд нэрэлхсэндээ сэтгэл санаагаар унасан ч чимээгүй бүхнийг даван туулах нь нийтлэг. Зарим нь тэвчээр алдарч гар хүрлээ гэхэд гэр бүлийн хүчирхийллийн буруутан ч болох нь бий.

Гэтэл маргааныг эмэгтэй хүн эхлүүлж эрэгтэй хүнийг тэвчишгүй байдалд оруулдаг учраас нэг нь хүчирхийлэгч, нөгөө нь хохирогчийн “дүрд тоглодог” гэхэд хилсдэхгүй.

Эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл гутралд орсон үедээ өөрөө ч мэдэлгүй дараах үйлдлийг гаргадаг байна. Үүнд,

  • Ажил дээрээ эсвэл спортод хэт их цаг зарцуулах зэргээр тархиа завгүй байлгаж зугтаах зан байдал гаргадаг;
  • Толгой өвдөх, гэдэс хямрах, бусад бие махбодийн өвдөлт шалтгаангүйгээр мэдрэх;
  • Архи согтууруулах ундаа болон бусад төрлийн мансууруулах бодист автах;
  • Зохисгүй авирлах, гэнэт уурлах болон хүчирхийлэл үйлдэх;
  • Хурдтай жолоо барих зэрэг бусад төрлийн эрсдэлтэй зан үйл хийдэг;

Эрэгтэйчүүд бие махбодийн шарх авахаас илүү сэтгэл санааны дарамт хүчирхийлэлд өртөх нь нийтлэг болохыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн ч бас  хэлж байгаа юм. Мөн л жилд насанд хүрсэн  5-7 эрэгтэй бие махбодийн хүчирхийлэлд өртсөн гэж ханддаг байна. Харин сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүд ихэвчлэн ажилгүйдлээс болж эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх нь нийтлэг байгаа юм. Энэ мэтчилэн нийгмээрээ эрэгтэйчүүд хүчирхийлэгч гэсэн нийтлэг ойлголтын цаана тэдний эрх ноцтой зөрчигдсөөр байгааг анхаарахгүй орхиж болохгүй нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-01-19 64.119.21.157

Дэлгэрцэцэгээ чи уул нь зов сэдэв хонджээ гэхдээ наад бичлэгийнхээ найруулга угийн сонголтондоо анхаараа. Танай сайтанд редактор гэж байдаггуй юмуу? Арван жилийн хуухэд ч ийм сонин юм бичихгуй. Хаанахын ямар сургууль тогссон сэтгуулч гэхээрээ ийм чадваргуй байдаг юм бэ.

Avatar

Зочин 2022-01-19 202.9.40.229

Ө мэнд эр хүн амьжилтанд хүвэл цаана нь нэг хүчирхэг эмэгтэй заавал байдаг гэж …эсвэл эр хүн цэргийн цол авлаа эхнэр нь нэг цол илүү гэх.. амьдрал ажил ургаш муутай бол эр хүн байж энэ арчаагүй нөхрөөс л мэт эр хүнийг үнэгүйдүүлэх …
хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйчүүдийг сайн судалбал нэг бол "хадагтай" эсвэл алтан загасны үлгэрийн "эмгэн" үгүй бол хүмүүжилгүй "энхийн цагаан тагтаа" торонд ороод л эр хүнд дарлуулж тарчилж байдаг мэт …
бурхан минь та эр хүнийг хэзээ хайрлах юм бэ?….

Avatar

zocnin 2022-01-19 197.210.55.183

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-19 66.181.161.1

Угаасаа манай нийгэмд хүнийг хүн болгоно хүмүүжүүлэх гэдэг асуудал бүр байхгүй болсон ихэнхи эх эцгүүд ажил ажил гээд хэдэн халтар төгрөгний хойноос хөөцөлдсөөр байгаад хүүхэдээ хаана юу хийж байна хэнтэй нийлж байна ямар ааш ариншинтай хүн болж байна гэж анхаарахгүй мөнгө л байвал болчихоно гэж бодоод олигтой сурахгүй бол мөнгөөр шийднэ ажилд оруулсан ч адилхан багаас нь худал хуурмаг занд сургаад заагаад байна цаашлаад том болоод ирэхээрээ ёс суртахуунгүй бүдүүлэг дээрэнгүй болж байна

Avatar

Зочин 2022-01-19 213.87.136.85

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-19 202.179.27.11

Hasag awgai awaa. Ted olon um yrihgui. Hadmuud n yah ch ugui. Mongol awgai awbal uvchin tusaj uhne.Baga bagaar uhuulne.

Avatar

Зочин 2022-01-19 66.181.179.203

Эр эм гэлтгүй бүгд хүн л учраас хүнлэг байх өөрийгөө зөв удирдах ажил амьдралаа зөв авч явах нийгөмд биeэ зөв авч явах ахуй амьдралаа зөв хөтлөх гээд бүх зүйлд л тэгш боловсрох хичээх ёстой юмалдаа уг нь. Эрд нь ч эмд нь ч боловсрол хүмүүжил дутаад байна. Тэсвэр тэьчээргүй ёс зүйгүй аохинд дуртай хэрүүлч гээд муу чанаруудыг л сураад байх нь их маш харамсалтай Тэр уйлах дуулах бол 50р асуудал

Avatar

Ганаа иргэн 2022-01-19 94.44.119.27

охидтойгоо багад нт хамт тогло.

Avatar

MONGOL 2022-01-19 202.9.46.109

Эмэгтэй бол эмэгтэй, Холын Америкт л гэхэд өнгөрсөн зуунд эмэгтэйчүүд сонгуулийн эрхтэй болж байж. Эмэгтэй хүн бол хүүхэд гаргах үүрэгтэй биологийн бодгаль.Одооч тэгш эрх гээд толгой дээр гарч бүр эрх гээд босоо шээх гэдэг болсон байна гэсэн ш дээ ккк

Avatar

Зочин 2022-01-19 103.80.210.183

ТББ-аа бүгдийг нь хаачих тэгээд л засарна

Avatar

Зочин 2022-01-19 202.21.107.67

Эм хүн хүнэлэг энэрэнгүй сэтгэл төлөвшүүлээгүй бол зүгээр шуналт могой лус шүү дээ. Эр хүн шуналыг нь гүйцээж өгөхгүй бол хатгах нь ойлгомжтой. Тэнгэрийн бүсгүйчүүл байнаа байна. Эцгийн хайр мэдэрсэн эр хүнийг хүндэлж залж удирдаж чаддаг тэнгэрийн бүсгүйчүүл олон л байна.

Avatar

Зочин 2022-01-19 202.126.90.156

Mash zuv sedviig hundjee. Mongol huuhnuud buur hunee baigaad baigaa yum. Shuur unasan shulmuud l end tenuugeer duuleed orilood l

Avatar

Оноч 2022-01-19 119.40.98.106

За яахавдээ, амьдрал ийм сэдэв хөндөхүйц хэмжээнд иржээ гэж ойлголоо. Ер нь бол амьдрал хүнд үед бол эр хүнийг эр хүн шиг болгох хэрэгцээ шаардлага байсан. Эр хүн жаданд хатгуулчаад эргээд дайрдаг байх ёстой байсан юм. Одоо ч тэгээд гонгиносон эрчүүд олширч. Амьдралд тийм шаардлага үгүй болсон байх. Эмсүүд бол даврамтгай нь угаасаа ойлгомжтой асуудал. Эмсээ давруулаад байвал даварч л таарна. Жин бан тааруулах гэдгийг

Avatar

Авлигачин эцэг эх нь хүүхдүүдээ давраачихсан 2022-01-19 64.119.25.232

Авлигачин эцэг эхийнхээ олж ирсэн сул мөнгөн дээр даварч өссөн хүүхдүүд эр, эмгүй Монголыг гутааж байгаа.

Ичмээр тархины тураалууд.

Avatar

Зочин 2022-01-19 192.82.72.149

Сүүлийн жилүүдэд залуу бүсгүйчүүдийн зан араншин эвдэрсэн нь үнэн боловч нийт эмэгтэйчүүд дотор эзлэх хувь нь бага!! Тийм "эвдэрхий" хүүхнээр монголын бүх эмэгтэйчүүдийг харлуулах бодит байдалд нийцэхгүй!! Хамгийн гол нь эрчүүд өөрсдөө өрх гэрээ тэжээх чадвартай, хариуцлагатай, эхнэрийнхээ хүндэтгэлийг хүлээх чадвартай байх ёстой!! Эхнэрээрээ тэжээлгэдэг, тэрэндээ дотроо хорсдог, тэр бухимдлаа эхнэртээ гаргадаг "дутуугийн комплекстой" хэдэн нөхдүүд дор баахан шаагижээ!!!

Avatar

Зочин 2022-01-19 202.9.46.191

nuhur tejeeh uuregtei yu? Yahaaraa huneer tejelgeh geed bdg yum be? Hamtiin amidral bol hamtiin amidral. Erh ijil bol uureg ijil baih yostoay bish vv

Avatar

Оноч 2022-01-19 119.40.98.106

Аа бас үгүй юмаа… Эрэгтэй нь илүү үүрэг гүйцэтгэж байж үүрэг тэнцдэг жамтай… Тийм учраас биологийн хувьд чамд илүү боломж өгсөн байгаа бурхнаас шүү дээ.. хэхэ.. дашрамд би эрэгтэй шүү… би тэгж итгэдэг.

Avatar

Зочин 2022-01-19 202.9.46.191

хойд насандаа эр болж төрөөрэй. илүү үүрэгтэй байж тэнцдэг ч гэх шиг. илүү юм илүү байна, илүү байгааг тэнцвэр гэхгүй. бүсгүй мин, шуналаа тат, шуналаа дар.

Avatar

Зонгорой 2022-01-19 202.21.124.4

үнэхээр хань болох бүсгүйчүүдээ зарим эрчүүд маань таниж ханилдаггүй шүү дээ. Царай зүс, хуурмаг наалинхай аашийг нь шүтэж шуналын тулмуудыг эхнэр болгочихоод эцэст нь үйлээ үзэж үсээ үгтээж архиар хань хийж гутарч цөхөрч суудаг. Жинхэнэ даруухан хөдөлмөрч, ухаалаг Монголжингоонууд чинь байж л байгаа. Тэд гоо зүс, брэнд хувцас, хуурмаг аашаар хүн урхиддаггүй юм.

Avatar

Зочин 2022-01-19 66.181.161.38

Монгол хүүхнүүд хаач байхгүй шорон зантай

Avatar

Зочин 2022-01-19 103.26.194.169

Zugeer baij baigaad l yam asuuhaar uridaas buhimdaltai hariulna,oligtoi yam yarihgui gesen murtuu angi hamt olontoigoo uulzana geheer ih beldene za yaahav uidaag biz huurhii tegeed gaigui biz geed yavaad ireed l bahi baidgaaraa,er ni huuhnuud 40 garaad l ih uurtai utsaartai,ih egzur aash aranshintai boloh yam tevchij tevchij baigaad l zarimdaa tesehgui herelddeg neg iimerhuu tegeed yaaval ch deer yam be gej boddog shuu

Avatar

Лорд 2022-01-19 192.82.71.69

Ер нь шуудхан хэлэхэд зөв сэдэв хөндөж. Би эр хүн. Цэцэрлэгээс авахуулаад сэтгэл санааны хүчирхийлэлд автаж эхэлсэн. Эр юм байж үхсэндээ уйлдаг юм! Ээ чи эр юм байж яасан ховч юм! Өө яасан харамч юм! Эрэгтэй хүүхэд байж эмэгтэй хүүхэд зодоод байхдаа яадгийн! Эрэгтэй хүүхэд байж….гэх мэт багшийн болон өөр эцэг эхчүүдийн дарамт. Сургуульд орлоо. Эрэгтэй хүүхэд байж хажуудах охиноо хар! Чамаас гоё бичиж байгаа биз!… Сэтгэл санааны хүчирхийлэл гэдгийг биеэрээ туулсан. Олон ч хөвгүүд туулсан.

Avatar

Зочин 2022-01-19 43.242.242.59

Гадаад хүнтэй суухад зуучилдаг байгууллагуудын үйл ажиллагааг эрс таслан зогсоох хэрэгтэй. Монголчуудыг доромжилж байгаа эдгээр байгууллагуудыг өөрсдөө очоод нам зогсоох хэрэгтэй. хөх монгол бүлгэм ажлаа идэхвхижүүл. Иргэд бид дэмжье. Монголын эрх ашигт харшилсэщан болгоныг шийтгэж дахин тийм юм гаргахгүй байхын төлөө бүгд анхаарч ухаантай байцгаая

Avatar

Зочин 2022-01-19 43.242.242.59

Манай эмэгтэйчүүд Солонгосын кино үзсээр байгаад хамгийн муу хүн чанаргүй эмэгтэй хүн болж хүмүүжиж байна. Уул нь Монгол эмэгтэй хүн эр нөхрөө залж залруулдаг, нөхрөө хайрладаг, шударга ариун, эр нөхөрдөө үнэнч өрх гэрийн нэг багана байсан. олонх охид гадаад хүнтэй сууж гадны иргэн болох мөрөөдөлтэй. гадаадын нөхөртэй эмэгтэйчүүдийн телевизээр суртчилахаа бас болих хэрэгтэй. Гадаадаас наймаа хийдэг ихэнх хүмүүс гадаад нөхөртэй байдаг. Энэ ажлыг зогсоох хэрэгтэй. Монголын мөнгө гадагш урссаар

Avatar

Зочин 2022-01-19 66.181.160.52

Охид бүсгүйчүүд хүмүүжилгүй болсон. Өөрөөсөө үе мултарсан ах хүнтэй явна. Гадны хүн бол х***а со гээд ямар ч хамаагүй хачин юмны өвөрт өөрсдөө гүйгээд орно. Уг нь ядаж хужаатай явалдахгүй. Суухгүй байж болдоггүй юм байх даа

Avatar

zochin 2022-01-19 202.131.251.130

ene unen shuu. Mongol huuhnuud bol delhiid baihgui davarsan huuhnuud.

Avatar

Зочин 2022-01-19 122.201.31.147

Монгол эмэгтэйчүүд шиг дэндүү даварсан хүүхнүүд азид байхгүй,Тэд нөхрөө элдвээр хэлдэг хараадаг зоддог хадмаа хүндэлж мэддэггүй өөрсдөө архи ууж шоуддаг хүүхдүүдтэйгээ муухай харьцдаг ихэнх эхнэрүүд залхуу унтамхай олигтой хоол ч хииж чаддаггүй ёроолгүй шунал нь ханиа байнга зовоодог…хэлвэл их л юум байна.Монгол эрчүүд гэр бүлээ тэжээх гэж гадаад орнуудад морь мал шиг зүтгэж байхад Турк.Хятад.Солонгос…зэрэг олон оронд мянга мянгаараа биеэ үнэлж явна.ҮНЭН ЮМ ШҮҮ.

Avatar

Зочин 2022-01-19 202.9.46.191

ийм байдалд орж байсан, хүний охин бүсгүй үрийг авч суучихаад …, чи тэжээх ёстой, би тэжээлгэх ёстой гээд чарлана, цагдаа шүүх нь эрд итгэхгүй, шүүгчийн туслах хүртэл "бид хуулийн хүмүүс, хараад мэднэ," чи зодсон байна шд гэхг. эр хүнд хэн ч итгэдэггүй. дийлэхээ байгаад ТӨРХӨМД НЬ БУЦААСАН. гэтэл нөхөр олдохгүй байгаа бололтой, одоо ч санаж байна гэдэг, худлаа гэдгийг нь мэддэг болохоор нүүр өгдөггүй. өөрийг нь хамгаалаад, намайг элдвээр хэлээд байсан хууль, шүүхийнхэнтэйгээ амдар гэдэг дээ

Avatar

Зочин 2022-01-19 202.126.93.206

гэтэл гадны улс орнууд хүчирхийлэл үүсэх болсон шалтгаан эх үүсвэр юу байн вэ гэдгийг маш ихээр судалдаг, үнэн зөвөөр нь шийддэг . Харин манайд бол эрэгтэй хүнийг эхнэртээ гар хүсэн байлаа гэхэд чи л зодсон чи л согтуу агсан тавьсан гэж буруутгах арга замаа хайдаг буруу зуршилтай тэгээд эрчүүд л дандаа хүчирхийлэгч нь болдог…

Avatar

Зочин 2022-01-19 202.9.40.240

хэл амаар доромжлох бол бас том хүчирхийлэл шүү. ханиа зөв сонго, хувийн амьдралдаа хэнийг ч бүү оролцуул. Уул усны ойр нь дээр ураг садны хол нь дээр гээд үг байгаашт

Avatar

Зочин 2022-01-19 202.9.46.191

багаас нь гүнж гүнж гэж солиорч буруу ойлголт төрүүлчихдэг, тэд нь өөрсдийг гүнж гээд бодчихдог. гүнж гэдэг чинь үлгэрт л байдаг шүү, эмэгтэйчүүд ээ!!! эсвэл хаант засаглалтай оронд л охидыг нь гүнж гэж цоллоно. мөн гүнж гэдэг чинь хийсвэр ойлголт. та нар бол ердөө ээж аав шигээ, эр нөхөр шигээ газрын амьтад ыайгаа шүү.

Avatar

Зочин 2022-01-19 122.201.21.72

хүний мууг үздэг муухай авгай хүүхнүүд өөрийнхөө ч, үр хүүхдийнхээ ч мууг үздэг юмаа

Avatar

Зочин 2022-01-19 45.130.177.114

Гадны хорлон ТББ-уудыг хөөж зайлуулах хэрэгтэй! Тэд өв соёлыг чинь устгаж шинэ гоё аргаар аж төр, гадаадыг шүт гэж тархи угаадаг. Үр дүнд нь асрамжийн газарт бутчуудыг хүчирхийлж, гаднаас мөнгө угааж, эр эмгүй гадныг шүтсэн хүн сүгнүүд болцгоов! Гадныхан та нарт яаж хайрлахыг заахгүй ээ. Өв соёлоо доромжлоод гадны эсэн бусын юманд сөгдөж мөргөөд боол болоод бай! Удахгүй Өмнөд Солонгос шиг англиар нэрээ сольсон Жонни, Стивен Ким Пакууд шиг боол үзлийг шүтэгчид олшрох вий!!!

Avatar

Зочин 2022-01-19 122.201.21.72

яг үнэн. гадаадаас төсөл авчихаад Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг сэдэв гаргаж ирээд зөвхөн эрэгтэйг нь яллах бузар муухай ажил зохиож, хүний амьдралаар наадаж банйа. АМьдрал л болсон хойно маргаан гарна. Гэтэл дандаа эрчүүдийг нь буруутгадаг гаж хандлагаас болоод олон гэр бүл салж, хүүхэд өнчирч байна. Нөгөө талаар ухаан мулгуу хүy чанаргүй шулам шиг хүүхнүүд хүний хувь заяагаар гараа ухаахаас буцахгүй болж. Өөрөө нүгэлдээ дарагдах цаг ирнээ гайгүй.

Avatar

Зочин 2022-01-19 69.136.177.11

yag uneniig heledhed bi lav hovguudee Mongol ohidtoi suulgahgui. Mongol baidag ni yadag yum b** mned end baidag Mongol ohiduud bol zugeer l hun durstei amitad. Haruudtai yavaldna, tolognuudees bolj negenteigee zodoldono, arhi uuhaaraa muuhan er hunees iluu tsuslana heruul zodoon bol bainga hiine. hichneen ch mongol huu muu emees bolj amia horlov doo hoorhii.

Avatar

Монгол охидын хүмүүжил муудсаар байна 2022-01-19 64.119.25.232

Кинон дээрээс харахад Солонгос, Туркууд охидоо ямар мундаг хүмүүжүүлдэг юм бэ ???

Нөхрөө хүндэлж байгаа, нөхөртөө үнэн ч байгаа, настай хүмүүсийг хүндэлж байгаа нь гайхалтай

Монгол Эр хүнд хань болох, хүндлэлтэй сайн бэр болох хүмүүжилтэй охид алга болжээ.

Avatar

Энэ ёстой зөв нийтлэл байна. 2022-01-19 64.119.19.95

Олон нийтийн сүлжээгээр явдаг тэнэг тэнэг ишлэл үгнүүд, эмэгтэй хүн илүү эрхтэй, зөвхөн хайрлуулах ёстой энэ тэр гэсэн гажиг үзэл суртлууд сүүлийн үеийн охид хүүхнүүдэд их нөлөө үзүүлээд байх шиг байна. Яахаараа заавал тэжээвэр амьтан болох гээд байдаг юм, өөрийн толгойгүй мэдрэлгүй, хүн шулж мөлжиж амьдрах ёстой л гэж ойлгоод байдаг. Өөрөө юу ч хийхгүй, алцайгаад л хэвтэж байх ёстой гэж боддог болсон байх. Эр, эм хүмүүс адилхан эрхтэй, хариуцлагатай байж л амьдралын тухай ярих хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-01-19 64.119.19.95

би өөрөө эмэгтэй хүн, хүнээр тэжээлгэж хүнээс хараат байх тухай насаараа бодсонгүй дээ. Тийм болохоор хайрлаад л байвал амьдраад байна гэх шиг үгнүүдийг харахаар шууд дотор муухайрдаг. Өөрийн толгойтой, санхүүгээрээ хараат бус бай охидууд аа

Avatar

Зочин 2022-01-19 203.91.118.150

Зөв шүү. Бас бодох л асуудал. Эмэгтэйчүүд бас өөрсдөө хүмүүжилтэй, ухамсартай байх ёстой шүү.

Avatar

123 2022-01-19 203.91.118.254

Ёооё п***а тийм эмэгтэйчүүдийг яах ёстой юм болоо

Avatar

mgl 2022-01-19 202.179.11.230

ulamjlalaa hayasan, getel shine soyol, yos jayag bii boltol udah ni dee. tsetserlegees ni ehleh, tuunii umnu bagsh nariig beldeh, tuuness umnu togtoltsoo ni burduuleh geed olon ajil bna daa.

Avatar

Зочин 2022-01-19 192.82.78.35

ханилсан ханиа ах дүүстэйгээ нийлж сэтгэл санааны хүн дарамтанд оруулдаг адгийн хүүхнүүд олон байх шиг. Үр хүүхэдтэй л юм бол ухаантай, хүнлэг байх хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2022-01-19 192.82.72.149

Уг суурь санаа нь буруу нийтлэл байна!!! Эмэгтэй хүчирхийлэгч нийлэг биш, сайндаа л 0,0?% байж магадгүй!! Түүнийг сүр бадруулан нийгмийн том үзэгдэл мэтээр ялааг заан болгох хэрэггүй!!! Сөрөг үр нөлөө нь: эрчүүд "Эмэгтэйчүүд адилхан хүчирхийлэгч юм байна шдээ, тэгвэл бид хариу хүчирхийлэл үйлдэх нь буруу биш юм байна" гэсэн мулгуу гаргалгаа үүсч болно шүү!!!

Avatar

Зочин 2022-01-19 192.82.78.35

Харин ч их зөв бичсэн байна. Үнэхээр муухай хүүхнээс хурдхан салах хэрэгтэй шүү. Хайран хүний амьдрал, хувь заяаг там болгоно!

Avatar

Зочин 2022-01-19 64.119.19.95

Олон нийтийн сүлжээгээр явдаг тэнэг тэнэг ишлэл үгнүүд, эмэгтэй хүн илүү эрхтэй, зөвхөн хайрлуулах ёстой энэ тэр гэсэн тэнэг гажиг үзэл суртлууд сүүлийн үеийн охид хүүхнүүдэд их нөлөө үзүүлээд байх шиг байна. Яахаараа заавал тэжээвэр амьтан болох гээд байдаг юм, өөрийн толгойгүй мэдрэлгүй, хүн шулж мөлжиж амьдрах ёстой л гэж ойлгоод байдаг. Өөрөө юу ч хийхгүй, алцайгаад л хэвтэж байх ёстой гэж боддог болсон байх. Эр, эм хүмүүс адилхан эрхтэй, хариуцлагатай байж л амьдралын тухай ярих хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-01-19 64.119.17.170

Gai zovlon amnaas eheldeg gesen ug baidag tsaad shaltgaan ni emegteichuud ehelsen baidag bugdiin shuu

Avatar

Зочин 2022-01-19 64.119.17.170

Gai zovlon amnaas gedeg ug bii buh hucherhiilel gegchiin tsaana dan emegteichuud ehelsen baidag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж