Өнгөрсөн жил дэлхийн эдийн засаг, экологийн хувьд чанарын төвшин буурсан жил боллоо. Түүндээ ч 2022 оны олон улсын стратегийн хэтийн төлөв бүрхэг хэвээр байна.
Авторитар дэглэм Европ, Ойрхи Дорнод, Ази тивд сөргөлдөөн үүсгэхээр заналхийлж буй. Өнөө цагт, ардчилалын утга алдагдаж, улс дотооддоо хагаралдсан байдал нь дэлхийн хөгжлийг ухраах мэт.
Дэлхийн ардчилал, эдийн засаг ухрах бус урагшлах ёстой байсансан. Зөвлөлт холбоот улс албан ёсоор задарсан 1991 оны арванхоёрдугаар сарын 26-нд либерал ардчилал цэцэглэн хөгжих, шинэ эрин зууныг эхлүүлэх ёстой байв. Гэвч, 2022 он дүрэм журамд суурилсан, олон улсын дэг журмаар ажиллаж буй өнөө цагийн ардчилсан орнууд хүнд сорилттой нүүр тулах боллоо.
Барууны цэргийн хүчин Ойрхи Дорнод дахь терроризмын эсрэг болон босогчдын эсрэг амжилтгүй үр дүнд хүчин чармайлтаа төвлөрүүлснээс , хэдэн арван жилийн дараа бид бүс нутгийн хэд хэдэн муж, улсын уламжлалт мөргөлдөөн гарах аюултай золголоо. Орос улс Украин, Беларусьтай хиллэдэг хил дээр цэргийн хүчээ их хэмжээгээр төвлөрүүлж байсан нь ойрын хэдэн сарын хугацаанд ноцтой мөргөлдөөн үүсэх боломжийг бий болгов. Хэрвээ, зөрчилдөөнтэй зүүн аймгуудыг дайран өнгөрч, Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийх аваас хамгийн их гамшигтай боловч хамгийн бага үр дүн гарах магадлалтай хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Москвагийн хяналтад байсан Украины Донбасс руу 2014 онд Оросын орон нутгийн итгэмжлэгдсэн хүчнүүд болон далд армийг ашиглан хүчээр Крым хойгийг илт булаан авсан шиг цаг мөч дахин давтагдах магадлалтай байна. Ерөнхийлөгч Владимир Путин Донбасс болон Крым хойгийг холбосон хуурай замын гүүрийг байгуулж, улмаар ОХУ-аас Украины гүн рүү довтлох фронтыг өргөжүүлж магадгүй юм. Путин мөн Украины нийслэл Киевийг хойд зүгээс заналхийлж, Польш, Литва, Латвитай хиллэдэг Беларусь руу цэргийн хүчээ байрлуулж магадгүй.
Энэ үе шатанд АНУ болон NATO цэргийн хариу арга хэмжээ авах үйл ажиллагаа явуулахгүй байх талтай. Учир нь эхний ээлжинд хэлэлцээ хийх журмыг баримтлаж буй. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь Путинтэй хийсэн виртуал уулзалтын үеэр “Хэрэв Оросоос Украиныг цаашид довтлох юм бол АНУ болон манай Европын холбоотнууд эдийн засгийн хүчтэй арга хэмжээ авах болно” гэж хэлсэн нь саяхан. Үүнээс гадна "Украинчуудад хамгаалалтын нэмэлт материал" өгч, NATO-гийн зүүн холбоотнуудыг бэхжүүлнэ гэсэн тодорхойгүй амлалтууд байв. Энэ сард АНУ, NATO болон Орос улс Путинд тавьсан шаардлагын талаар хэлэлцээ хийсэн боловч талуудын ашиг сонирхол харилцан адилгүй байлаа. Хэрвээ тохиролцвол АНУ-ын Европыг хамгаалах чадавхийг эрс хязгаарлаж, Оросын ойрын хүчний байр суурийг бэхжүүлэх болно.
АНУ нь Путины шаардлагыг хүлээж авахгүй ч Украинд цэргийн тусламж үзүүлэхээс илүүг санал болгохгүй гэж гаднын улс төр ажиглагчид дүгнэжээ. Хэлэлцээ нэг шийдэлд хүрэхгүй бол хоёрдугаар сараас ОХУ-ын хувьд цэргээ хөдөлгөж эхлэх магадлалтай байна.
Путины өндөр эрсдэлтэй цэргийн байр сууринаас Хятадын удирдагч Ши Жиньпин ямар сургамж авч болох вэ? Бээжингийн өвлийн олимп хоёрдугаар сарын сүүлээр өндөрлөнө. Үүний дараа, Ши Жиньпин Тайваньд хяналтаа тогтоох гэсэн Хятадын Коммунист намын оролдлогыг хоёр дахин нэмэгдүүлж, Азид стратегийн ноёрхлоо тогтоох урт хугацааны зорилгоо эхлүүлж болзошгүй. Орос Крымийг эзэлсэн бол 2014 онд Бээжин нь Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх хэсгийг өөртөө нэгтгэж, арлууд барьж, цэргийн баазаа байгуулсан. Үүнээс хойш Хятад, Орос хоёр улам бүр дотноссон.
Путины олон улсын тоглоомыг Ши Жиньпин давтаж буй мэт. Хоёр удирдагч хоёулаа олон улсын томоохон эрсдэлийг үүсгэн, Оросын Сири дэх цэргийн оролцоо, Хятадын Хонгконг дахь дарангуйллын асар их, хурдацтай үйл ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд хоёулаа барууны хүлцэнгүй байдлыг хангахын тулд цэргийн хүч хэрэглэхээр заналхийлж байна.
Хоёр том гүрний удирдагчдийн стратегийн төлөвлөгөө аль хэдийн эхэлсэн. Украин бол АНУ болон Баруун Европын орнуудаас илүү Орост хамаатай. Мөн Вашингтонд хамааралтай бус Хятадын тэнгис нь Бээжинд илүү чухал. Сайтар судлаад үзвэл, автократ төөрөгдөл, хагацал нь ардчилсан ухралтуудыг бий болгож чадна.
Энэ он гэхэд Бээжингээс Тайванийн далайн тээврийн хөдөлгөөнийг хааж, Зүүн болон Өмнөд Хятадын тэнгисийг "Хятадын бүрэн эрхт нутаг дэвсгэр" учраас нислэгийн хориотой бүс гэж зарлах хувилбарыг төсөөлөөд үз дээ. Хэрвээ Ши бүрэн эрхт нутаг дэвсгэртээ нэгтгэж чадвал, Тайванийн зэргэлдээх Хятадын эрэгт асар том агаарын болон газар-далай тэнгисийн довтолгооны хүчийг бий болгож чадна. Бээжингээс Тайваньд суртал ухуулгын кампанит ажил болон өөрийн агентуудаа идэвхжүүлж, ХКН-ын хяналтад байгаа босогч мужийг "дахин нэгтгэхийг" уриална. Мөн АНУ-аас Тайбэйд цэргийн тусламж үзүүлэх замаар Хятадын аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдэх боломжтой. Энэ нь Украины асуудлаарх Путины тактикийг ашиглах Хятадын давталт болно. Хэрэв АНУ-ын хариу арга хэмжээ нь эдийн засгийн хориг арга хэмжээ бол цэргийн үйл ажиллагааг ширээний ард орхисон Ши Жиньпин Тайванийг Хятадтай "эргүүлэн нэгтгэх"-ийг дарангуйлалаар шийдэх болно гэж ажиглагчид дүгнэж байна.
Женевт болсон NATO, АНУ болон Оросын хэлэлцээ үр дүнгүй өдийг хүргэлээ. Хятад, Орос цэргийн хүч ашиглавал ардчилал, дэлхийн эдийн засаг, энх тайванд аюул заналхийлэх нь ойлгомжтой боллоо.
ЭХ СУРВАЛЖ: POST REVIEW.COM
Холбоотой мэдээ