С.Наранцогт, Г.Түвдэндорж нарыг дэд сайдаар томилохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

С.Наранцогт, Г.Түвдэндорж нарыг дэд сайдаар томилохыг дэмжив

С.Наранцогт, Г.Түвдэндорж нарыг дэд сайдаар томилохыг дэмжив

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдын томилгоог хэлэлцжээ.

Тус намын Удирдах зөвлөл Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Г.Түвдэндоржийг томилох саналыг дэмжсэн байна. Нэр дэвшигч Г.Түвдэндорж нь МАН-ын НАМЗХ-ны дэд дарга, “Торгоны зам”-ын менежерээр ажиллаж байв.

Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар томилохыг дэмжсэн байна. С.Наранцогт МУИС, Сөүлийн их сургуулийг тус тус төгссөн, физикч, математикч, доктор (PhD) юм. Сангийн яам, БСШУЯ, Хөдөлмөрийн яаманд газрын даргын албыг хашсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байв.

Засгийн газрын маргаашийн ээлжит хуралдаанаар дэд сайдуудыг томилох мэдээлэл байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж