ХХБ-ны "Хуримтлалтай Монгол" хадгаламжийн аян амжилттай өндөрлөлөө | News.MN

ХХБ-ны "Хуримтлалтай Монгол" хадгаламжийн аян амжилттай өндөрлөлөө

ХХБ-ны "Хуримтлалтай Монгол" хадгаламжийн аян амжилттай өндөрлөлөө

Худалдаа хөгжлийн банк нь хоёр дахь жилдээ "Хуримтлалтай Монгол" урамшуулалт аяныг зарласан билээ. Энэ жилийн аян 2021 оны аравдугаар сарын 14-ий өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 13-г хүртэл 3 сар үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн Ням гаригт супер урамшууллын эзнээ тодруулсан байна.

"Хуримтлалтай Монгол" аян 7 хоног бүр Туркруу аялах эрхээр 1 хүн; 1сая төгрөгийн хадгаламжийн эрхээр 1 хүн; мөн 500мянган төгрөгийн хадгаламжийн эрхээр 10 хүнийг урамшуулж байсан юм. Аяны төгсгөлд буюу өнгөрсөн Ням гаригт  супер урамшуулал болох 1 өрөө байрны эзнийг Боловсрол телевизээр шууд тодруулсан байна. Урамшууллын эзэн Яармаг дахь Хурд группийн барьсан Нисэх гарден хотхонд 1 өрөө байртай болж байгаа юм.

1 өрөө байрны эзэн Д.Жамсран: 

Байр хожсон гэхээр үнэхээр баярлалаа, бас гэнэтийн мэдээ байлаа.

Би 5 жилийн өмнөөс ХХБ-ны харилцагч болсон. Ийм аян явагдаж байгааг сонсоод өнгөрсөн оны 10-р сард хадгаламждаа мөнгө хийсэн. Бас хүүхдийнхээ хадгаламжинд ч мөнгө шилжүүлсэн. Гэхдээ байр хожно гэж үнэндээ бодоогүй, тохирол нь шударга сайхан болдог юм байна. Тэгээд өнөөдөр урамшууллын эзэн болсонд маш их баяртай байна. ХХБ-ны хамт олондоо баярлалаа, Цаашдын ажилд нь амжилт хүсье.

ХХБ-ны Гүйцэтгэх Захирлын Орлогч П.Мөнхнаст: 

Манай банк "Хуримтлалтай Монголыг бүтээцгээе" уриатайгаар энэхүү аяныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Бид нийт Монголчуудынхаа хуримтлах зуршлыг дэмжих мөн хуримтлалын ач тусыг харилцагчдадаа мэдрүүлэх зорилготой энэхүү аяныг зохион байгуулсан юм. Бид 6-с дээш хугацаатай хадгаламждаа нэмсэн 100,000 төгрөг тутамд, мөн шинээр нээсэн эсвэл хугацаа сунгасан 100,000 төгрөг тутам мөн 1 ширхэг урамшууллын эрх олгож байсан. Энэ жилийн хувьд бид анх удаа супер шагналд байр өгч байгаагаар онцлогтой байлаа. 3 сар үргэлжилсэн энэхүү аянд нийт 157 азтай харилцагч урамшууллын эзэд болсон ба хамгийн залуу азтан нь 2 настай байсан бол хамгийн ахмад нь 80 настай буурал байжээ.

Ингээд энэ жилийн хуримтлалтай аянд оролцсон нийт 182,000 харилцагч нартаа талархсанаа илэрхийлье.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж