Дэлхийн эдийн засгийн төлөв байдал 2022 онд сайжрах уу? | News.MN

Дэлхийн эдийн засгийн төлөв байдал 2022 онд сайжрах уу?

Дэлхийн эдийн засгийн төлөв байдал 2022 онд сайжрах уу?

Дэлхийн эдийн засгийн төлөв байдал 2022 онд сайжрах уу?

АНУ, БНХАУ, Япон улсууд дэлхийн эдийн засгийг тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн 2021 оны жилийн эцсийн статистик тоо мэдээллээс харвал АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 21.5 их наяд ам.долларт, БНХАУ-ын ДНБ-ий хэмжээ 18 их наяд ам.долларт, Япон улсын ДНБ-ий хэмжээ 5.2 их наяд ам.долларт тус тус хүрчээ. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа дэлхийн эдийн засгийн төлөвийн мэдээллийг онцолж байна.

ХЯТАДЫН ДНБ 110 ИХ НАЯД ЮАНЬ БУЮУ 17.3 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос өнгөрсөн Даваа гаригт мэдээлснээр, тус улсын ДНБ өнгөрсөн 2021 онд 8.1 хувиар өсчээ. Энэ нь 2011 оноос хойш тус улсын ДНБ хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт болжээ.

ОУВС болон Дэлхийн банк Хятадын ДНБ-ийг 8 орчим хувиар өснө гэж таамагласан бол түүнийг ялимгүй хувиар давж, ДНБ нь 110 их наяд юань буюу 17.3 их наяд ам.долларт хүрсэн байна. Мөн 2021 оны дөрөвдүгээр улиралд Хятадын эдийн засаг өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар өссөн. Хятад улсын ДНБ өнгөрсөн 2020 онд 2.3 хувиар өссөнөөр эдийн засаг нь өсөлттэй гарсан цорын ганц томоохон эдийн засагтай улс болсон билээ.

Дэлхийн тэргүүлэх эдийн засагчид болон шинжээчид “Хэрвээ сүүлийн хоёр жилийн хугацаан дахь Covid-19 цар тахлын суурь сөрөг нөлөөг харгалзан үзэж, өсөлтийг илүү бодитойгоор үнэлж дүгнэвэл Хятадын ДНБ-ий өсөлт 2020-2021 онд 5.1 хувиас багагүй гарч байна” гэжээ.

Хятадын Шинжлэх ухааны академийн урьдчилсан таамгаар, 2022 онд тус улсын эдийн засгийн сэргэлт үргэлжилж, ДНБ нь багаар бодоход 5.5 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Хятадын Үндэсний статистикийн товчооноос мэдэгдсэнээр, Хятадын нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 12.551 ам.доллар болж, нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээгээр Дэлхийн банкнаас тодорхойлсон "өндөр орлоготой улс"-ын түвшинд ойртож, нэг хүнд ногдох ДНБ-ий дэлхийн дундаж үзүүлэлтийг гүйцэж түрүүлжээ.

Түүнчлэн 2021 онд Хятадын гадаад худалдааны хэмжээ 6.05 их наяд ам.долларт хүрсэн. Энэ нь тус улсын гадаад худалдааны хэмжээ түүхэндээ анх удаа 6 их наяд ам.долларын босго давсан үзүүлэлт болсон аж.

PwC: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ САЙЖИРЧ БЭХЖИНЭ

Дэлхийн томоохон компаниудын удирдлагуудын дөрөвний гурваас илүү нь (77 хувь) дэлхийн эдийн засгийн байдал сайжирна гэж таамаглаж буй бол 15 хувь нь улам дордоно гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

“PwC” зөвлөх компани 2021 оны 10, 11 дүгээр сард 89 орны томоохон компаниудын 4446 удирдах албан тушаалтныг судалгаанд хамруулжээ. Тэдгээр удирдлагуудын 75 гаруй хувь 2022 онд дэлхийн эдийн засгийн төлөв байдал сайжирч бэхжинэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өөдрөг таамаг болохыг “PwC” судалгаандаа дурджээ.

Энэтхэг улс хамгийн өөдрөг таамаг дэвшүүлсэн байна. Тус улсаас санал асуулгад оролцсон компаниудын удирдлагуудын 94 хувь 2022 онд дэлхийн эдийн засаг өснө гэж үзжээ. Түүнчлэн Итали (89 хувь), Франц (85 хувь), Япон (83 хувь) болон Их Британийн компаниудын удирдах албан тушаалтнууд (82 хувь) эерэг динамик ажиглагдана гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Зарим орны хувьд өнгөрсөн оны судалгаатай харьцуулахад өөдрөг таамаг нь буурчээ. Тухайлбал, АНУ-д ажил олгогчдын 70 хувь нь (өнгөрсөн онд 88 хувь), Бразилд 77 хувь нь (85 хувь), Германд 76 хувь нь (80 хувь) Хятадад 62 хувь нь (71 хувь) энэ онд эдийн засаг сэргэнэ гэж таамаглажээ.

Дэлхийн томоохон компаниудын удирдлагуудын 43 хувь нь эдийн засаг сэргэхэд инфляци болон ДНБ-ий хэлбэлзэл нөлөөлж болзошгүйд санаа зовж байгаа аж.

МОНГОЛД ИНФЛЯЦИЙН ТҮВШИН НЭМЭГДЭЖ, ЭДИЙН ЗАСАГТ ХҮЧТЭЙ ДАРАМТ УЧРУУЛЖ БАЙНА

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 3.5 хувьтай байна гэж тооцоолсноо танилцуулсан. Тус банк өнгөрсөн оны зургадугаар сард танилцуулж байсан төсөөллөө 2.4 нэгж хувиар бууруулаад байгаа юм. Үүнд инфляцийн түвшин нэмэгдэж, эдийн засагт нэлээд дарамт учруулж байгааг тодотгов. Мөн Covid-19 цар тахлын шинэ хувилбарууд болон гадаад өр зэрэг эрсдэлийг тооцон нэрлэсэн байна.

Дэлхийн банкны шинжээчид мөн хөгжиж буй ихэнх оронд инфляц 2011 оноос хойшхи дээд түвшинд хүрснийг онцлов. Нөгөө талаас хөгжиж буй орнуудын гадаад өр нэмэгдэж, дарамтад оржээ. Мөн түүхий эдийн экспортоос хараат орнуудад түүхий эдийн үнийн савлагаа бэрхшээл болж буйг онцолсон байна.

Дэлхий даяар орлогын тэгш бус байдал гүнзгийрч, зөвхөн орлогоор тогтохгүй вакцины хүртээмж харилцан адилгүй байгаа юм. Дэлхийн банк хөгжиж буй орнуудад дээрх бэрхшээл эрсдэл тулгарч буйг ч дурджээ. Төлөвийн хувьд манай улсын эдийн засаг 2022 онд 2.1 хувь, 2023 онд 6.2 хувиар өснө гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: WORLD BANK, CGTN, BLOOMBERG, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

skyexperience 2022-01-18 151.46.69.25

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-18 213.87.157.252

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-18 64.119.18.48

2021 онд 6-7 хувиар өснө гэж худлаа яриад байсан биздээ?

Avatar

123 2022-01-18 202.131.225.53

niiluuletiig nemegduuleh bolomjit buhiil arga hemjeeg dariu avmaar baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж