Афганистаны баруун хэсэгт өчигдөр хоёр удаа ойрхон зайтай газар хөдөлсний улмаас 22 хүн нас баржээ. АНУ-ын Геологийн хүрээлэнгийн мэдээллээр, газар хөдлөлтийн хүч 4.9 болон 5.3 магнитуд байсан гэв. Афганистаны баруун хойд хэсэгт оршдог Бадгис мужийн нутаг дэвсгэрт газар хөдөлснөөр олон байшин барилга нурж сүйджээ.
Нас барсан 22 хүний дөрөв нь хүүхэд байсан гэж албаныхан мэдээлэв. Мөн 700 гаруй байшин барилга нуржээ. Афганистанд байшин барилгууд төдийлөн сайн баригдаагүй, газар хөдлөлтөд тэсвэр муутай учир энэ үйл явдал маш их гарз хохирол авчирсан байна.
Бадгисын төв Кала-е-Нав хотоос 50 км-ын зайд хоёр цагийн зайтай хоёр удаа газар хөдлөлт болж, Кадис, Мугр дүүргүүдэд хамгийн их хүчтэй мэдрэгдсэн байна.
Баруун хойд талаараа Туркменистантай хиллэдэг Бадгис муж нь Афганистаны хамгийн буурай хөгжилтэй бүс нутагт тооцогддог.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ