Б.Бат-Эрдэнээс пи-араа багасгаж, ажлаа олигтой хийхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнээс пи-араа багасгаж, ажлаа олигтой хийхийг хүсэв

Б.Бат-Эрдэнээс пи-араа багасгаж, ажлаа олигтой хийхийг хүсэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүний томилгоог хэлэлцэж байна. Тухайлбал, агаарын бохирдлыг төлөвлөгөөт хугацааны дотор шийдвэрлэж чадаагүй гэх үндэслэлээр БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшиж буй. Өнөөдрийн чуулганаар түүнийг сайд болгох нь тодорхой болно.

Чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ таниас пи-араа багасгаж, ажлаа сайн хийхийг хүсч байна. Засгийн ажил хэдий ч УИХ-д ажлаа танилцуулдаг гэдгийг нэр дэвшигч анхаарах биз ээ. Миний хувьд Б.Бат-Эрдэнэ даргыг тодорхой хэмжээнд мэднэ.

Онцлон нэг захих зүйл нь пи-араа л багасгах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол олон нийтийн сүлжээгээр цээжээ дэлдээд байвал иргэдийн хүлээлт нэмэгддэг. Цаасан дээр бичсэн ажлаа хийж гүйцэтгэж, ажлаа дуусгахыг хүсч байна.

Н.Уртнасан сайдын хийж бүтээж байсан ажлуудыг үргэлжлүүлж хийхийг хүсч байна. Амаа багасгаж, ажлаа сайжруулж хийх хэрэгтэй. Сайдын ажил бол амар зүйл биш" хэмээн анхааруулав.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хариу үг хэлээгүй ч "Сайд болоод хамгийн эхэнд анхаарах ажил бол агаарын бохирдлыг бууруулах. Тэр дундаа сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болоод үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлтийг хийнэ" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж