"NASA" сар руу нисэх шинэ пуужингийнхаа доголдлыг засав

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

"NASA" сар руу нисэх шинэ пуужингийнхаа доголдлыг засав

"NASA" сар руу нисэх шинэ пуужингийнхаа доголдлыг засав

"NASA" агентлаг гуравдугаар сард аварга том пуужингаа сар руу хөөргөхөөр бэлдэж байна. Уг пуужингаас өнгөрсөн сард хөдөлгүүрийн хянагчтай холбоотой алдаа илэрсэн билээ. Одоо энэ доголдол бүрэн засагдсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт туршилт хийхэд дөрвөн хөдөлгүүрийн хянагч дөрвүүлээ ямар нэгэн асуудалгүй ажиллаж байжээ.

Хөдөлгүүрийн хянагч нь пуужинг тойрог замд гарахад хамгийн чухал үүрэгтэй, “хөдөлгүүрийн тархи” гэж хэлж болохуйц систем юм. Энэ нь пуужинтай холбогдож, хөдөлгүүрийг нарийн хянах, аливаа асуудлыг оношлоход туслах үүрэгтэй.

Сар руу нисэх шинэхэн пуужин одоогоор Флорида дахь "NASA"-гийн Кеннеди сансрын төвийн угсралтын хэсэгт байрлаж байна. Аварга том пуужингийн өндөр 98 метр буюу "Эрх чөлөөний хөшөө"-нөөс ч өндөр ажээ. Мөн тийрэх хүч нь 39.1 меганьютон юм. Энэ нь 1960-аад оны үед сар руу хөөрч байсан “Saturn V”-ийн хөдөлгүүрээс даруй 15 хувиар илүү гэсэн үг юм.

Энэ удаагийн хөөрөх үйл ажиллагаа 2024 онд сар руу хөөрөх “Artemis-1” ажиллагааны бэлтгэл үе ажээ. Саран дээр буух багийн гишүүдийг хараахан зарлаагүй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж