924,722 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

924,722 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1,307,577,179 төгрөгийн үнийн дүн бүхий 924,722 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +15.00%), "Ган хэрлэн" ХК (HZB +15.00%) болон "Ард Даатгал" ХК (AIC +14.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жидакс" ХК (SOH -11.74%), "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -11.48%) болон "Талх чихэр" ХК (TCK -7.41%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 43,314 ширхэг нэгж эрхийг 19,636,247 төгрөгөөр, нийт 100 ширхэг компанийн бондыг 9,900 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.14 хувиар буурч 41,377.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ ₮5,705,851,372,834 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж