Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ, ГХЯ, Боомтын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Covid-19-ийн нөхцөл байдлаас үүдэн Хятадын талаас аравдугаар сарын 13-наас хилээр нэвтрэх ачаа тээвэрлэлтийг бүрэн зогсоосон. Арваннэгдүгээр сарын сүүлээр Хятадын талаас ачаа тээвэрлэлтийг чингэлгийн горимоор зохион байгуулах саналыг манай талд тавьжээ. Энэхүү саналын дагуу хоёр талын хилийн боомтууд бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Ачаа тээвэр нэвтрээд долоо хонож буй юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын 196-р захирамжаар экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх боомтууд дээрх ачаа тээврийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ачаа тээвэр нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж нэвтэрч, өдөрт 65-68 чингэлэг ачаа орж ирж байгаа аж. Тээвэрлэлтийн зохион байгуулалт хилийн нойл цэг дээрээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж буй юм байна. Энэ удаад Хятадын тавьсан саналын дагуу Зэвсэгт хүчнээс жолооч ажиллаж буй бөгөөд зардлыг улс дааж байгааг хэллээ.
Тээвэрлэлтийн үнийн хувьд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлт 3.5 сая төгрөгийн ханштай байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл жолооч нар тээвэрлэлт хийх боломжтой. Эрээний талд 9000 орчим чингэлэг гацсан байгаа бөгөөд одоогийн байдлаар 300 гаруй чингэлэг нэвтрүүлжээ. Ачаа, барааг гаалийн бүрдүүлэлтийн дарааллаар оруулж буй аж.
Covid-19-ийн улмаас жолооч нарт халдвар хамгааллын дэглэм сахиулж, зохион байгуулах хэрэгтэй байгааг хэллээ. Замын-Үүдэд 5700 орчим тээврийн хэрэгсэл, жолооч тээвэр хийхээр хүлээж буй юм байна. Хятадын талаас халдварын дэглэмээ сайжруулъя, хүний оролцоо бага байя, задгай нүүрс гэх мэт ачааг хүртэл чингэлгээр ачих санал тавьжээ.
Ц.ХОНГОР
Монгол улсын иргэн 2022-01-18 202.9.46.84
Үнэн үү. Хятадууд манайхны авч байгаа хямд үнэтэй бараануудыг бүр 900 чингэлгээр нь хадгалаад байх уу, өөрсдийн нь бизнес байхад наймааны ухаантай хятадууд бараг Эрээнийг дүүрчих 900 машин барааг хаанаа хадгалах вэ. Хурдан Монголын хилрүү гаргаж хотоо цэвэрлэх юм бишүү. Манай төрийн дээр суусан хэдэн тэнэг худлаа яриад байгаа юм шиг л байна даа. Хэн ч бодсон 900 чингэлэг өөрийн хогоор хятадууд яах вэ дээ. Ажилаа хийж чадахгүй байж дундуур нь орж хоролчих юмаа.
Зочин 2022-01-18 213.87.157.252
>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-18 122.201.31.112
9000 эсвэл 900 аль нь үнэн юм вэ? хэнй үг хариуцлагатай байх ёстой юм болов уу?
Зочин 2022-01-18 107.189.13.254
Наадах асуудал чинь цэвэр нөгөө гадаад хэргийн сайд хийгээд байгаа жонхуугийн бууны нохой батцэцэг гэж авгайгын хийж байгаа хувийн тоглолт юм. Жонхуу гацаагаад өг гэж даалгасан учраас гацааж байгаа авгай чадвар муутай усан толгойтой авгай ажлаа хийж чадахгүй улсын гадаад хэргийг гацааж байна.
900 2022-01-18 103.11.195.2
900 bhaa
Ард 2022-01-18 203.169.50.109
950 чингэлэг шүү. Хөөрхий тэр ЗТЯ ны нэг нөхөр ээрч муураад л 9 мянган чингэлэг гээд тв гээр ярьчихна лээ. Ажлаа мэдэхгүй бнаа гэсэн үг.
Иргэн 2022-01-18 202.179.25.246
Наадмаас өмнө авчих л юм байна. ккк
зочин 2022-01-18 64.119.20.143
9000 чингэлгийг хэзээ татаж дуусгах юм бол доо, одоогийн энэ яст мэлхийн хурдаар бол мөдгүй бололтой
ХУУЛЬЧ 2022-01-18 192.82.64.190
ДЭЛХИЙ СТАНДАРТ РУУ ОЙРТОЖ ХҮНИЙ ОРОЛЦОО БАГАСГАХ НЬ ЗӨВ Л ДӨӨ,,,,,,
Зочин 2022-01-18 202.126.89.49
900 geech
zochin 2022-01-18 114.144.1.109
buh bolomjooroo hurdan container-uudaa tataj avahgui bol ali 7 sard yavuulsan achaa odoo boltol ochoogui bna Korea bolon Japan-s.